Өглөөний зочин

September, 2021

  • 21 September

    Э.Батцэцэг: Нийслэлд 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ? -Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх …

  • 17 September

    А.Уранчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэвшмэл ойлголтоо өөрчлөх ёстой

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дахь эмэгтэйчүүдийн оролцооны асуудал ямагт хөндөгдсөөр ирсэн. Манай улсад энэ салбар дахь жендэрийн нөхцөл байдал ямар байгаа талаар бид энэ удаагийн зочидтойгоо ярилцлаа.  “Дижитал Вэндин” компанийн гүйцэтгэх захирал Ш.Амарбаясгалан: Өөрчлөлт бол хөгжил. Тэр дороо мэдэгдэхгүй ч үргэлж сайн тал руу хөтөлж байдаг. Дижитал Вендин ХХК нь “High payment solutions” компанийн харьяа компаниудын нэг. Байгуулагдаад 4 сар …

  • 9 September

    Л.Чой-Иш: “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар тодрууллаа. -Уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ жилийн хувьд хүнс, …

  • 8 September

    Ч.Номин:Соёлын салбарт гарч буй хууль, журам бүрийг хэрэглээтэй байхад төвлөрч байгаа

    Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа. -Соёлын яам байгуулагдаад нэг жил гаруй, Та Соёлын сайдаар томилогдоод есөн сар болж байна. Энэ хугацаанд хийж амжуулсан ажлуудаас тань ярилцлагаа эхэлье. -Намайг ажлаа авахад Соёлын яам шинээр байгуулагдаад зургаахан сар болж байсан. Яам шинэ байрандаа нүүж ороод, бүтэц бүрэлдэхүүн нь бий болоод дөнгөж л төвхнөж байсан үе. Ковидын хөл хорио, хязгаарлалтын үетэй давхцаад нэн тэргүүнд …

  • 7 September

    О.Гэрэлт-од: Залуучууд ямар ч тохиолдолд мөнхийн сэтгэгч, тэмүүлэгч байх ёстой

    Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэхүү ойд зориулан зохиолч, сэтгүүлч Д.Дамдинжавын “Зуун настай залуу” ном хэвлэгдэн гарч, тун удахгүй уншигчдын гарт очих гэж байна. Ингээд энэхүү номноос Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын ярилцлагыг хүргэж байна. -Монголын залуучуудын холбоо ирээдүйд яг ямар чиглэлд үйл хэргээ чиглүүлэхээр төлөвлөж байна вэ? -Манай байгууллага Монголын хувьсгалт залуучуудын …

  • 3 September

    Г.Дашдаваа:Гэр бүлийн хэн нэг гишүүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх ёстой

    2021-2022 оны  хичээлийн жил цар тахлын үед үргэлжилж байна. Танхимын болоод цахим сургалт хосолж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн байгууллагууд хүүхдийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа болоод халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваагаас тодрууллаа. -Сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна …

  • 2 September

    Б.Пүрэвсүрэн:“Өнтэй өвөлжье” өдөрлөгийг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна

    Өвөлжилтийн бэлтгэл болон угаарын хийн эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ? -2021-2022 оны галлагааны улирал буюу өвөлжилтөд зориулан өвөлжилтийн бэлтгэл ажлын багц үнэлгээ гарган, ажлаа эхлүүлсэн. Одоогоор 80 орчим хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэн хэд хэдэн дэд сэдвийг агуулдаг. Сайжруулсан шахмал түлшний …

  • 2 September

    Я.Эрдэнэсайхан:Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа.   -Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол …

August, 2021

  • 24 August

    Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг хөгжил алслагдсан жилүүдийг ардаа үдэж, хөгжлийн түвшингээр тэргүүлэх зорилт дэвшүүлсэн

    Баянзүрх дүүрэгт өнгөрсөн найман жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй.  Хөгжлийн түвшингийн үзүүлэлтээр ч  бусад дүүрэгтэй харьцуулахад доогуур байгаа. Хөгжил алслагдсан дүүрэг дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулж, иргэдрүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхөөс тодрууллаа. Баянзүрх дүүрэг 2021 оныг “ДЭМЖИХ” жил болгон зарласан. Энэ онд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээний …

  • 23 August

    Б.Энхчимэг: Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөж, хохирох эрсдэл нэмэгдсэн

    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй Хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярилцлаа. Хүн худалдаалах гэмт хэрэг Монгол Улсад анх хэдэн онд бүртгэгдсэн бэ? 1990-ээд оны эхээр Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн худалдаалах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэг шинээр гарах болсон. Анх 1999 онд хуучин Югослав улсад Монгол …

  • 20 August

    Э.Баасанжалба: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах хэрэгтэй

    Ажилгүйдлийн тэтгэмжийн талаар НДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбатай ярилцлаа. –Ажилгүйдлийн даатгалд хэн даатгуулах ёстой вэ, ямар хувь хэмжээгээр шимтгэл төлдөг талаар яриагаа эхэлье. Ажилгүйдлийн даатгалд ажил хөдөлмөр эрхэлдэг буюу албан журмын даатгуулагч хамрагдана. Өөрөөр хэлбэл сайн дурын даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй. Албан журмын даатгуулагч нь сарын хөдөлмөрийн хөлс, цалингаасаа 0.2%-иар, ажил олгогч 0.2%-иар тус тус шимтгэл төлөх …

  • 20 August

    З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд өмчлөх сонирхолтой байна

    “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар “ТОСК” ТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга З.Энх-Оргилтой ярилцлаа. -“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар ярилцлагаа эхлэх үү? -“ТОСК” ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бодлого …

  • 20 August

    О.Хоролмаа:Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль он дуустал хэрэгжинэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлж буй. Энэ талаар тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Хоролмаатай ярилцлаа. -Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар ярилцлагаа эхлүүлье? -Малчин, хувиараа хөдөлмөр …

  • 20 August

    А.Ариунзаяа: Цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн мөнгийг бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. – Хүнсний талонаас хасагдсан иргэдийн 94 хувь нь 200-гаас дээш малтай өрх байсан- -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөвлөсөн ажлууд хэр урагшилж байна. Сүүлийн үед та ямар ажилд төвлөрч байна вэ? -Манай салбарт маш том, өргөн хүрээний асуудал хамаардаг. Хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн хамгаалал гээд нарийвчилж яривал олон зүйл бий. Тиймээс …

  • 19 August

    О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай

    Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын ачаалал, авч буй арга хэмжээ, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын  талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа. -Вакцинжуулалтын явц хэр байна вэ. Мөн  Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III  тунд хамруулж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас иргэдээ …