Өглөөний зочин

April, 2021

  • 27 April

    Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна

    Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын Олон Улсын арга хэмжээний талаар ярилцлаа. Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн Олон Улсын  байгууллагууд …

  • 26 April

    Г.Гантулга: Цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ нь тухайн айлын өмч

    Нийслэлийн хэмжээнд ус, дулаан дамжуулах 150 гаруй төв байдаг. Иргэдийн ая тухтай амьдралын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулгатай ярилцлаа. -Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юү?  -Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ …

  • 22 April

    Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.   -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, …

  • 22 April

    Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг

    Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Долгормаагаас зарим зүйлийг тодрууллаа. -НМХГ-аас ачаа тээвэрт хэрхэн хяналт тавьж …

  • 17 April

    Ж.Энхцэцэг: “Өргөө” амаржих газар коронавирусийн халдвартай таван эмэгтэйг амаржууллаа

    “Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа. -Та “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод удаагүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Танай эмнэлэгт коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэй …

  • 15 April

    Т.Оюунжаргал: Ээж минь миний ментор

    Шинэхэн ярилцлагаа хүргэхэд бэлэн боллоо. Ярилцлагын эхэнд зочныхоо талаар товч дурьдах нь зүйтэй болов уу. Түүнийг Т.Оюунжаргал гэдэг 22 настай. 10 настайгаасаа хойш урд хөрш болох Хятад улсад 8 жил сурч, биеэ дааж эрвийх дэрвийхээрээ болохгүйгээс нь болох хүртэл зүтгэсэн залуу. Харин тэрээр өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд байдаг хөрөнгийн зах зээл дээр амжилттай яваа Монголын шилдэг залуу бизнесмен болжээ.  Ээжээсээ үлгэрлэл авч, хийж буй …

  • 12 April

    Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй

    Улаанбаатар хотын иргэд газар өмчлөх болон газрын төлбөртэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Өсөхжаргалтай ярилцлаа. -Монгол Улсын иргэн нэг удаа өрхийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?-Газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. …

  • 9 April

    Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо

    Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Харин зээлгүй байсан ахмадуудад ирэх тавдугаар сард нэг сая төгрөг олгох юм. Уул уурхайн баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээх энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяртай …

  • 6 April

    Д.Цэнд-Аюуш: Зах худалдааны төвүүд халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй зөрчил илэрсэн

    УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. -Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоор хатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн …

  • 5 April

    Д.Даваасүрэн: Хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуулын чиг зүг нь театр юм

    Аливаа улс орны нийгмийг хөдөлгөгч хүч, чиглүүлэн манлайлагч, соён гэгээрүүлэгч салбар бол соёл урлаг. Тэр дундаа театрын урлаг бол хүн төрөлхтний сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг мэдрэмжид дээдийн дээд цэнгэл, таашаалыг мэдрүүлдэг билээ. Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Даваасүрэнтэй ярилцлаа. АРДЫН УРЛАГИЙН ЖИНХЭНЭ МӨН ЧАНАРЫГ ӨРНИЙН ТЕАТРЫН ЦОНХООР ХАЙРЦАГЛАЖ БОЛОХГҮЙ -Монголын …

  • 5 April

    Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.   -Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ? -НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас …

  • 1 April

    А.Амарсайхан: Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлнэ

    ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” бакалаврын хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг билээ.Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой, дээд боловсролтой иргэдэд зориулсан тус хөтөлбөрийн цахим бүртгэл удахгүй эхэлнэ.Энэ талаар Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн …

March, 2021

  • 30 March

    Б.Бямбадорж: Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй

    Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол …

  • 25 March

    Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ

    “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал бүхий иргэдийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьталд болсон иргэд хэрхэн гэрийн тусгаарлалтад шилжих вэ? -Коронавируст халдварын цар тахлын дэгдэлт нийслэлийн ихэнх хороонд тархаж байгаа энэ үед эмчилгээний тактик …

  • 23 March

    Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна

    UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн оролцож, “Хотын түгжрэл ба нийтийн тээвэр” сэдвийн хүрээнд ярилцлаа. -Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ? -Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон хүн зорчих хөдөлгөөн хийдэг газрууд үйл ажиллагаа …