Өглөөний зочин

January, 2021

  • 18 January

    М.Эрдэнэжаргал: Залуучуудын байгууллага олон улсын жишигт хүрэхээр зорьж байна

    Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, “Залуучуудын хөгжлийн хүрээлэн”-гийн захирал М.Эрдэнэжаргалтай цөөн хором ярилцлаа. -Сайн байна уу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. “Өглөөний зочин” ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. -Сайн сайн байна уу. Баярлалаа. -100 жилийн түүхтэй залуучуудын ууган байгууллагын үүдээр орж ирэхэд залуучууд бужигнасан, ажил өрнөсөн сайхан байна. Монголын Залуучуудын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлээд байгаа. Энэ талаар яриагаа …

  • 14 January

    Л.Бямбасүрэн: Эмнэлгийн үзүүлсэн бүх тусламж, үйлчилгээг ЭМДЕГ санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй

    Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас багагүй анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байна. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход дорвитой алхам хийж байгаа билээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцсан юм. -УИХ-аас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт …

  • 11 January

    Б.Лхагважав: Гэртээ байгаа төрийнхний цалинг 50 хувь бууруулж, хувийн хэвшлийн ажилчдыг дэмж

    Өнгөрсөн баасан гаригт барилгын салбарын мэргэжлийн холбоод хамтран Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан дөрвөн чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Энэ асуудлаар Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын дарга Б.Лхагважаваас тодрууллаа. -Танай салбарынхны Ерөнхий сайдад хандсан бичигт хувийн хэвшилд ажиллаж байгаа 770 мянган хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөр тооцож төрөөс дэмжлэг олгохыг хүссэн байна. Төрд үүнийг шийдэх санхүүгийн  боломж нөхцөл хэр байгаа вэ. Ямар үндэслэлээр ийм …

  • 11 January

    Б.Алтансувд: Би сонсголгүй гэдэг нь мөрөөдлөө үгүйсгэх шалтгаан бишийг ойлгосон

    “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг бид эчнээ танина. Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадалгүй, сонирхлоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхиогүй бөгөөд саяхан …

  • 10 January

    Базархандаев Амгалан Ринчинович: Монголд анх төмөр замын хөтөч оюутнуудын удирдагчаар ирж байлаа

    ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-ийн захирал Базархандаев Амгалан Ринчиновичтой ярилцлаа. Бага залуу наснаасаа удирдах албан тушаалд томилогдон ажилласан Базархандаев Эрхүүд танилцаж, нөхөрлөсөн монгол оюутнуудтайгаа одоо ч дотно харилцаатай байдаг, урлаг, хэвлэл мэдээллийн салбарт элэгтэй нэгэн юм. Мөн тэрбээр манай улсад дээрх албан тушаалуудад томилогдон …

  • 8 January

    С.Батболд: Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна

    УИХ-ын гишүүн С.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Коронавирусийн тахлыг дагаад эдийн засгийн идэвхжилтийг сэргээх асуудал хурцаар тавигдаж эхэллээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралыг давж чадсан Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?  -Тэр үетэй харьцуулах юм бол хэд дахин илүү хүнд нөхцөл байдалтай улс орон, дэлхий ертөнц тулгарч байна. Энэ хүнд хэцүү үед Ерөнхий сайд …

  • 7 January

    Т.Мөнхсайхан: Манай улс олон улсад авч буй бүх үр дүнтэй аргуудыг ашиглаж байгаа

    Эрүүл Мэндийн Сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.   –Хавьтлуудыг барьж авах ажлыг сүүлийн хоёр сар хийлээ. Энэ хэр үр дүнтэй арга вэ? Зарим талаас шүүмжлэл их гарч байна?    Цар тахлын үед авдаг гол арга хэмжээ бол хавьтлуудыг тодорхойлох. Үүнийг зөвхөн манай улс хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Хавьтлуудыг хөөж, илрүүлэх, тусгаарлан эмчлэх нь хамгийн чухал. Цар тахлын үед олон улсад яг энэ арга, туршлагыг …

  • 7 January

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатыг шүүсэн процесс нь ардчиллын дархлаанд түүхэн толбо болж үлдэх эрсдэлтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ (Олон Улсын Парламентын Холбоо) үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад хэрэг нээж, ажлын хэсэг ирж шалгалт явуулах болоод буй. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. -ОУПХ саяхан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорьсон асуудалд манай …

  • 7 January

    С. Чулуун: Соёлын салбарт бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно

    Монгол Улсын Соёлын сайд, академич С.Чулуунтай ярилцлаа. -Юуны өмнө танд шинэ оны мэнд дэвшүүлье. Та манай шинэ оны анхны дугаарын зочноор оролцож байна. -Монголын нийт ард түмэндээ шинэ оны халуун мэнд дэвшүүлье. Энэ жил бол монгол хүн бүрийн хувьд түүхэн жил юм. Одоогоос яг зуун жилийн тэртээ хөдсөн дээлтэй монголчууд маань туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулах их үйлсийн төлөө …

  • 7 January

    О.Итгэл: “Seasons Of Love” бол хайр дурлалын харилцааг харуулсан кино контент

    Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэлтэй ажил амьдрал, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн таван жил Улсын Драмын Эрдмийн …

  • 6 January

    Н.Лхажий : УНТЭ хувьчлагдаагүй, буруу ташаа мэдээлэл тарсан байсан

    УНТЭ-ийг хувьчлагдсан гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажийгаас зарим зүйлийг тодрууллаа. -УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл гараад байгаа, энэ талаар тодруулбал? -УНТЭ хувьчлагдсан гэсэн мэдээлэл олны дунд тархсан. Энэ бол худал ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. УНТЭ нь 100 хувь төрийн өмчит эмнэлэг хэвээрээ байгаа. Цаашид ч үйл ажиллагаа нь хэвийн явагдах болно. Манай …

  • 6 January

    Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд ард иргэдийн эрүүл мэнд сайн, улсын санхүү, эдийн засаг сайжрах нигууртай

    Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатартай ярилцлаа. – Энэ жилийн Цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ? – XVII жарны 35 дахь он “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь Аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой. – Үхэр жилийн өнгийг тодруулж хэлж өгнө …

  • 5 January

    М.Отгонбаяр: Манай уран зохиол нэгэн цагийн давалгаанд автахгүй бат бөх суурьтай юм

    Шинэ оны босгон дээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяртай ярилцлаа. -Юуны өмнө уншигчдынхаа оюун санааны мэлмийд “Хөлөрсөн шувуудын дуун” хэмээх шинэ номын шүлгүүдээ хүргэсэнд баяр хүргэе. Хэр дуншиж байж төрсөн ном билээ? -Манай уран зохиолын сүмбэр оргил Б.Лхагвасүрэн ах маань 2016 онд “Отгоо номоо гаргах цаг чинь боллоо” гэж шамдуулсаар “Амраглан гуниглан” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлж байв. Энэ …

December, 2020

  • 28 December

    Бэлгээ тарааж дуусчихаад хувцсаа солиод гараад иртэл дүүгийн хүүхэд “Жагаа ахаа өвлийн өвөө бэлэгний уутаа мартаад явчихлаа” гэж инээлгэж билээ

    Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг “Өглөөний зочин” ярилцлагын шинэ жилийн тусгай дугаарт урилаа. -Танд шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. –Баярлалаа. Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та бүгддээ шинэ …

  • 24 December

    Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна

    БНСУ-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлдэг Монголын салбар нэгж байдгийг бид тэр бүр мэддэггүй. Харин Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд “Нэг цэг” гэхээр андахгүй. Харь оронд өөрийн орны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг тус төвийн дарга Д.Баярмандахтай ярилцлаа. Юуны түрүүнд БНСУ-д Монгол Улсын хичнээн иргэн байдаг, тэр дундаа оршин суух зөвшөөрөлтэй, байнгын визтэй иргэдийн аж байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?  …