МУГЖ, дуучин “Завханы” С.Батсүхтэй ярилцлаа. -Сүүлийн үеийн сонин сайхан юу байна, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Яагаад ч юм энэ жил ая хийгээд өгөөч гэж надад олон ханийн тухай дуу орж ирлээ. Ая хийгээд өгчихөөр, чи өөрөө дуулаад өгчихөөч гэж гуйх юм. Тэгээд “Хань минь”, “Ихэр заяа” гэх зэрэг ханийн тухай дуунууд төрлөө. Хөгжмийн зохиолч Туяагийн, “Хөсөгтөн” хамтлагийн …
Өглөөний зочин
September, 2017
August, 2017
-
31 August
С.Амарсайхан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой
Өнөөдөр НИТХ-ын хэсэг төлөөлөгчид НИТХ-ын тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг Хангарьд ордны 14 давхарт хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа. – Өнөөдрийн шаардлагын тухай тайлбар өгөөч? – Өнгөрсөн 5 сараас хойш өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ хуралдаагүй байна. Цаг үеийн ямарч нөхцөл байдалд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой, нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд хэдэн …
-
30 August
Б.Сүхбаатар: Ц.Сандуй огцрохоос айж, нийслэлийн ИТХ-ыг хуралдуулахгүй байна
Нийслэлийн ИТХ хуралдалгүй гурван сар гаруй болжээ. Хуралдаж чадахгүй гацсан шалтгаан болон тэнд өрнөөд буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатартай ярилцав. -Сар бүр хуралдах ёстой нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган гурван сар хуралдсангүй. Ямар шалтгаанаар хуралдахгүй байгаа юм бэ? -Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахгүй байна. -Хуралдвал нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болохоор уу? …
-
30 August
Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон
Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа -Манай улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн үүслийн тухай яриагаа эхлэе? КОММУНИСТ ҮЗЭЛ САНАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭНЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛСЭН -Өмнөх нийгмийн үед коммунизмын үзэл санаа хүчээр орж ирснээр хэлмэгдүүлэлт өрнөж эхэлсэн байдаг. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, Монгол Улсын Тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ нь үндэсний эрх чөлөө, үндэстэн …
-
28 August
У.Хүрэлсүх: Төр мафижиж, нам компанижлаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа. -“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож …
-
26 August
Э.Мөнхтөр:Хүний гоо сайхан дотоод сэтгэлдээ байдаг гэдгийг харуулахыг зорьсон
“Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино өчигдөр Хүннү кино театрт нээлтээ хийлээ.Энэ үеэр киноны гол дүрд тоглосон жүжигчин СТА Э.Мөнхтөртэй цөөн хором ярилцлаа. – “Царайлаг өдрүүд” кино нээлтээ хийж байна. Та энэ киноны голд дүрд тоглосон. Энэ дүрээрээ юуг харуулахыг зорьсон бэ? -“Царайлаг өдрүүд” киноны гол дүр болох Төгөлдөр гэдэг залуу төрөлхийн …
-
25 August
Р.Амаржаргал: Засгийн газар засагласан шиг засаглах хэрэгтэй
УИХ-ын гишүүн асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай нийгэм эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар давж чадлаа гэж тайлбарлаж байна. Та нийгэм эдийн засгийн байдлыг юу гэж харж байна бэ? Оны эхэнд гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулаад болж байна бүтэж байна гээд эдийн засаг сэргэх нь гэдэг ойлголт өгсөн. Эхний хагас жилийн дүн гайгүй гарсан. Аж үйлдвэр, үйлдвэржилтийн …
-
24 August
Д.Дэлгэрсайхан:Эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу
Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа. -“Маск” продакшны хамт олон шинэ уран бүтээлдээ орсон гэж сонслоо. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ? -Манай продакшны хамт олон өнөөдөр ажилдаа цуглацгааж, тоглолтынхоо бэлтгэл, сургуулилтад орлоо. Есдүгээр сарын 15-аас эхлэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх юм. Манай продакшн зуны улиралд амралтын байдалтай байдаг. Амрах нэг нь амраад, зарим нь хувийн уран бүтээл хийгээд …
-
23 August
НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар: Гарын үсгийг хүчээр зуруулна гэж юу байх вэ
Эрх баригч МАН-д дотоод асуудлаас үүдэлтэй ихээхэн үйл явдал өрнөж байна. Нийслэлийн Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид нэгдэж, хариуцлага тооцох асуудал дээр гарын үсэг цуглуулж байгаа. Тэгвэл намдаа өөрчлөлт хийх цаг болсон гэдэг итгэл үнэмшлээр гарын үсгээ зурсан НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатартай ярилцлаа. -Монгол Ардын нам дотооддоо хөдөлгөөн ихтэй байна. Зарим нь ерэн жилийн түүхт МАН шинэчлэгдэх цаг боллоо гэж …
-
23 August
Ц.Сүхбаатар: 60 тэрбумын нөхдүүд намаас гараад хаалгаа гаднаас нь хаах хэрэгтэй
МАН-д сүүлийн үед өрнөж буй үйл явдлын талаар МАН-ын гишүүн, Шинжлэх Ухааны доктор, профессор Ц.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр 2006 – 2012 онуудад МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. МАН сүүлийн үед дотооддоо их хөдөлгөөнтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор хариуцлага тооцох асуудал дээр биенийгээ буруутгаж, ихээхэн зөрчилдөөнтэй байна л даа. Та намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд хэрхэн …
-
18 August
Ц.Нямдорж: Би шулуухан хэлчихье, 60 тэрбумтай холбоотой яриа бол эвлүүлэг биш
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэхүү хурал дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, хариуцлагын тухай асуудал яригдан, ширүүхэн маргаан үүссэн гэдэг мэдээлэл бий. Энэ хурлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж орхиж гарсан. Тэрээр намаа шинэчлэх, ялагдсан намын даргаас эхлээд сонгуульд ялагдахад нөлөө үзүүлсэн Ц.Сандуй тэргүүтнэй нэр бүхий хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа юм. Энэ талаар 25-р суваг телевизийн сэтгүүлчид дэлгэрэнгүй яриа …
-
16 August
Ч.Гантулга:Хариуцлага тооцох хэрэгтэй гэхдээ ганц, хоёр хүнээр туг тахих ёсгүй
НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа. -Та НИТХ-д сонгогдоод жилийн нүүр үзлээ.Энэ хугацаанд юу амжуулав.Хийсэн гол ажлуудаа нэрлээч гэвэл юуг онцлох вэ? -энэ жил гантай хэдий ч дэлгэр сайхан зун болж өнгөрлөө.нийт иргэдийнхээ мэндийг эрье. Миний бие нИтХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод үндсэндээ нэг жилийн хугацаа өнгөрч байна.Жилийн хугацаанд багагүй ажил санаачлан хийгээд ард нь гарлаа.нИтХ 2017 оны төсвөө баталсан цагаас хойш төлөвлөгөөт ажлуудаа …
-
15 August
Б.Батцэцэглэн:”Марко Поло” киноны хоёрдугаар ангид “Зээргэнтийнс шил” хэмээх уртын дууг дуулж байсан
Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа. -Хамгийн сүүлд уртын дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Сүнжидмаа” дууг дуулсан байсан. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -“Сүнжидмаа” хэмээх дууг ардын дуучин Б.Алтанжаргалтай хослон дуулсан байгаа. Бидний мэдэх нь цөөн хэдэн бадаг боловч, энэ дуу хорь гаруй бадаг байдаг юм билээ. Одоогоор хөгжмийн зохиолч Б.Чинбат ахын намар болох тоглолтод амьд хөгжимтэй дуулахаар зэхэж …
-
14 August
Г.Нямдаваа:Архангай аймагт тасралтгүй бороо орсны улмаас Орхон гол үерт автсан
Орхон гол бохирдсон тухай зураг, мэдээлэл цахим орчинд цацагдаж олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас тодруулга авлаа. -Сүүлийн үед Монгол орны томоохон голууд ихээр бохирдож байна гэсэн мэдээлэл гарч байна. Ялангуяа сошиал орчинд Орхон гол улаанаараа эргэж байна гэсэн зураг цацагдаж олон нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Үүнтэй холбоотойгоор БОАЖЯ …
-
11 August
М.Мөнхгэрэл:Зүүн гар тийш эргэвэл гэрлэн дохио зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахын тулд энэ сарын 15-наас төв замын уулзваруудад зүүн гар тийш эргэхийг хориглосон талаар мэдээлэл гарсан. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн зорчиж, уулзвар нэвтрэх талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа. – Төв замын уулзваруудыг зүүн гар тийш эргэхийг хориглосон гэж байна. Энэ талаар? -Хотын төвийн зам буюу Энх-тайвны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл