Фото мэдээ

April, 2021

  • 5 April

    Фото:Хүүхдийн “СЭЛБЭ” зуслан бүрэн шинэчлэгдэж байна

    1942 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын анхны хүүхдийн зуслан “СЭЛБЭ” байгуулагджээ.  Ирэх 2022 онд 80 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй тус зуслангийн ихэнх барилгууд модон хийцтэй бөгөөд олон жилийн насжилтын улмаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас тогтоож, акт тавиад байсан юм. Тэгвэл “Эрхэт Монгол” групп тус зусланд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгон бүрэн …

  • 5 April

    Ж.Сүхбаатар: Туул голынхоо эрэгт амарч, зугаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай …

  • 1 April

    Фото:“21000” реалити шоунд оролцож буй хосууд

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 17 дахь цувралын зураг авалт эхэлжээ. Реалити шоуны энэ удаагийн дугаарт хосууд оролцож байгаагаараа онцлог болж байгаа юм. Тодруулбал, 17 дахь цувралд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч Д. Галбаяр түүний эхнэр жүжигчин Т.Хулан, “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч, влогчин хос Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар оролцож байна. “Positive Mongolians”-Позитив …

March, 2021

  • 31 March

    ВИДЕО:Хан Лэй:Мьянмарт олон улсын тусламж яг одоо хэрэгтэй байна

    Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан “Miss Grand International 2021” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсчээ. Мьянмарын мисс Хан Лэй 22 настай бөгөөд Янгоны их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцдаг байна. Мьянмарын мисс Хан Лэй “Miss Grand International” тэмцээний тайзанд гарч үг хэлэхдээ “Манай Мьянмарын ард түмэн өнөө орой намайг энэ тайзан дээр гаргахын тулд маш …

  • 23 March

    Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

    Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буужээ. Тус улсын хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Сидней хотод далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн зургаан өдөр 900 мм хур тунадас унаж, …

  • 22 March

    Фото:“Сансар-40 жил” дурсгалын зоос

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.03.22/ Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв. “Сансар-40 жил” зоос …

  • 22 March

    Нарны баярын нандин уламжлал

    Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр, Наурызын баяр хаяанд ирлээ. Дэлхийн нүүдэлчдийн өв уламжлалыг шингээн, түүчээлж ирсэн Монголын ард түмэн Казахуудын эл баярыг дэлхийн 50 гаруй улсын 400 сая хүн урин цагтай золгосны, үндэстэй бүхэн хөдөлж, үртэй бүхэн төллөж буйн баяр хэмээн …

  • 18 March

    Фото: “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монголын ард түмний эрх чөлөө, эх орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ХХ зуунд хамгаалан тэмцэж, хадгалахад Монгол Улсын Зэвсэгт хүчин гол баталгаа нь болсоор ирсэн билээ. Ардын журамт цэргийн дайчин эрсээс орчин цагийн арми болж хөгжиж бэхэжсэн зэвсэгт хүчний түүхэн уламжлал, хөгжил шинэчлэлийг харуулсан “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэнг Монгол цэргийн музейгээс үзэгч олондоо дэлгэн толилуулж байна. “Зэвсэгт …

  • 16 March

    Мөрдэстэй цуглуулагчдын үзэсгэлэнгээс …

    Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн босгон дээр ЗХЖШ болон “Мөрдэстэй цуглуулагчид” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын 1000 гаруй цуглуулгыг дэлгэлээ.  “Мөрдэстэй цуглуулагч-2021” үзэсгэлэнгийн нээлтэд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, хошууч генерал П.Доржсүрэн, …

  • 15 March

    Фото:“Ододтой бүжиглэе” шоунд оролцож буй эрхмүүд

    Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуны албан ёсны эрхийг “MongolTV” авсан билээ. Тэгвэл шоуны эхний дугаар өчигдөр /2021.03.14/ үзэгчдийн хүртээл боллоо. BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars” шоу нь 2004 оноос эхлэн зохиогдсоор нийтдээ дэлхийн 60 гаруй улсад амжилттай зохион байгуулагдсан. Улмаар дэлхийн хамгийн амжилттай телевизийн шоу нэвтрүүлэг болж гиннессийн номонд …

  • 13 March

    Фото:Боловсролын салбарын ажилчид дархлаажуулалтад хамрагдаад байна

    Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эхний ээлжинд хамруулсан билээ. Харин гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, цахилгаан, дулаан, ус суваг зэрэг үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах ёстой салбарын ажилтнуудыг хамруулаад байгаа юм. Мөн …

  • 10 March

    “Зэвсэгт хүчин-100 жил” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа

       Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг оюутан, сурагчдын дунд улс орон даяар амжилттай зохион байгуулж явууллаа. Гар зургийн уралдаан хоёр сарын хугацаанд явагдсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 …

  • 4 March

    Ахмад дипломатч Д.Баярхүү Дипломат албаны музейд цуглуулгаа дурсгав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч, профессор Д.Баярхүүг “Монгол ба НҮБ” сэдэвт хоёр цомог маркыг Дипломат албаны музейд дурсгах болсонтой холбогдуулан 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Д.Баярхүү нь олон жил шуудангийн марк, дугтуй, мөн дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгт, зоос цуглуулсан бөгөөд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 …

February, 2021

  • 26 February

    Фото:Монгол үндэсний зоогийг аялал жуулчлалын брэнд болгоно

    Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Гастроном аялал жуулчлалын холбоотой хамтран жуулчдад зориулсан Монгол үндэстний өглөөний унд блон үдийн зоогийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалын урсгал зогсонги байдалд орсон энэ үеийг боломж болгон ашиглаж бэлтгэл ажлаа хангах чиглэлд салбар яам анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг …

  • 25 February

    Загвар өмсөгч Ж.Энэрэл “Mercedes-Benz” брэндийн нүүр царай боллоо

    Загвар өмсөгч Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм. Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл. Тэрбээр 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр …