Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Ийнхүү уулзах болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөнтэй, мөн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд …
Uncategorized
August, 2018
-
29 August
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн магистр, докторын сургалт энэ жилийн элсэлтээ зарласан байна. Суралцах хүсэлтэй салбарын албан хаагчид http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html хаягаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт, материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон Төв дээр зохион байгуулагдана. Магистр, докторын элсэлтийн 2018 оны аравдугаар …
-
29 August
CHARLES & KEITH болон PEDRO | НАМАР/ӨВӨЛ 2018 шинэ загварууд худалдаанд гарлаа
CHARLES & KEITH болон PEDRO брэндийн дэлгүүрүүд Mонголын загварын салбарт хэзээ ч байгаагүй гоёмсог загвартай боломжийн үнэтэй эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх, акссесуаруудыг хэрэглэгчиддээ санал болгож байна. Дэлгүүрийн тав тухтай орчин, шинэлэг үйлчилгээ, загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага гээд бүхий л түвшинд олон улсын стандартыг шингээж чадсан CHARLES & KEITH, PEDRO брэндийн дэлгүүрүүд Шангрила Моллын 1-р давхарт нээгдсэн бөгөөд үнийн хувьд …
-
27 August
Хүүхдийн урлан бүтээх төв 16 төрлийн үнэгүй сургалт явуулна
Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн шинэ жилийн элсэлт 9 дүгээр сарын 3-наас эхлэх гэж байна. Бүртгэл 9 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ жил: Анхан шатны анги Уран зураг Уран сийлбэр Уран хайчилбар Монгол уран зураг Монгол уран бичлэг Сүрлэн наамал Сүрлэн сүлжмэл Баримал керамик Хүүхэлдэй бэлэг дурсгал Хувцас дизайн Монгол үндэсний хувцас загвар Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал …
-
25 August
Зургаан настнуудын бүртгэл үргэлжилж байна
2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 20-нд эхэлсэн билээ. Бүртгэл энэ сарын 30 хүртэл явагдана. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй юм байна.
-
25 August
С.Амарсайхан: Замын хураамж авах нэрээр түгжрэл үүсгэдэг явдлыг таслан зогсооно
ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун нарын ажил хариуцсан албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотын Туул гол дээгүүрх баригдаж буй Баянзүрхийн 321 метр урт гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа. НИТХ-ын дарга С.Амарсайханы …
-
24 August
Тусгай хэрэгцээт мэргэжлийн багшийг 30 жилийн дараа дахин бэлдэж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх ажил дахин эхэлж, 10 багшийг ОХУ-д бэлтгэхээр боллоо. Багшийн мэргэжлээр сурах гэж байгаа шинэхэн оюутнууд нь тусгай дунд сургуулийн залуухан багш нар бөгөөд энэ мэргэжилдээ дуртай, нийгмээс тусгаарлагдмал байдаг тэр хэсэгт өөрийн чадах бүхнээр туслах хүсэлтэй, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой явдгаа салбарын сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар тусгай сургуулиудад мэргэшсэн …
-
22 August
“Дэлхийн Монголчууд Глобал Нийгэмлэг” ТББ, Барилга, технологийн коллежтой хамтран 130 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй сургана
“Дэлхийн Монголчууд Глобал Нийгэмлэг” төрийн бус байгууллагын санаачлагаар Барилга, Технологийн коллежтой хамтран Улаанбаатар хотын зургаан дүүргийн 137 хорооны зорилтод бүлэгт хамрагддаг 130 гаруй өрхөөс тус бүр нэг хүүхдийг мэргэжилтэй болгох зорилгоор тус сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулахаар болжээ. Уг хоёр байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтод бүлэгт хамрагддаг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, сурах хүсэл эрмэлзэлтэй боловч санхүүгийн асуудлаас шалтгаалан мэргэжилтэй болж чадахгүй байгаа хүүхдүүдийг хорооны …
-
20 August
ЕБС-ийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчилжээ
2018-2019 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчилсэн байна. Ингэхдээ сургалтын зарим хичээлийн цагийг өөрчлөх, нэмэлт хичээл оруулах, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хичээлийн жилээс эхлэн эрүүл мэндийн хичээлийг орж эхлэхээр болоод байгаа юм. Эрүүл мэндийн хичээлийг хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, хооллолт, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол …
-
17 August
АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурах солилцооны хөтөлбөр зарлагдлаа
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттай бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөрийн шалгаруулалтын тов гарчээ. Энэ хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм. Америкийн Нэгдсэн Улсад 2019-2020 оны хичээлийн жилд “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны” хөтөлбөр оролцогчдыг шалгаруулах удирдамж FLEX …
-
17 August
“Сибирь Авто Зам” сургууль намрын урамшуулалтай элсэлтээ авч эхэллээ
“Сибирь Авто Зам” авто сургууль нь оюутан залуус болон бүх насныханд зориулан төлбөрийн хувьд хаана ч байхгүй хямдралыг зарлалаа. B ангилал 280000-аас 200000 болж хямдарлаа. Дүрмийн хичээлд суух боломжгүй сонсогчиддоо ном сурах бичгээр хангаж сургалтад хамруулж байна. Жолооны үнэмлэхтэй ч автомашин удаа бариагүй хүмүүст чадварлаг багш нар сургалт зохион байгуулж байна. Та бүхнийг хямд үнэ чанартай сургалт найрсаг хамт олон урьж байна. Бүртгэлийн тоо хязгаартай тул …
-
16 August
Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадыг тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард зохион явуулсан билээ. Энэхүү олимпиадыг эрхэм гишүүн уламжлал болгон гуравдахь жилдээ зохион байгуулсан юм. Монголын ирээдүй болсон залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгохыг зорьсон тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан 76-р сургуулийн сурагч М.Сүхбат, 104-р …
-
16 August
Өнөөдөр оюутан цэргүүд халагдана
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан залуус өнөөдөр цэргийн тангараг өргөж халагдана. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд өнөөдөр 11:40 цагт дээрх арга хэмжээ болох бөгөөд цэргүүдийн ар гэрийнхэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж. Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын …
-
14 August
ЗТХЯ-ны дэд сайдаар Л. Халтарыг дэмжжээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд хуралджээ. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад хэнийг томилох талаар хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбоотой асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр“МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа. МАН удирдах зөвлөлийн тогтоол: -Сахилга хариуцлагыг чангатгах -Улс төрийн …
-
14 August
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сахилга хариуцлага, дэг журам сахих үүрэг даалгавар өглөө
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шуурхай хурал зохион байгуулагдаж, холбогдох үүрэг даалгаварыг өглөө. Хурлын өмнө, аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажилаа зохион байгуулаагүй, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл