Өнгөрсөн сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЕБС-ийн бүх сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэр гаргасан. Харин хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-ний Пүрэв гарагт орно. Иргэдийн дунд сурагчдын амралтыг дахин 7 хоногоор сунгасан гэх яриа гараад байгаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга “Яамнаас сурагчдын амралтыг дахин сунгасан гэсэн шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв.
Uncategorized
January, 2018
-
30 January
Аялал жуулчлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана
ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль нь “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран “Монголын аялал жуулчлалын салбарын төлөвшил, хөгжлийн асуудлууд” сэдвийн дор салбарын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018.02.02-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгуулна. Хуралд БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөллүүд оролцож …
-
30 January
Туркийн Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 2 дугаар сарын 5-аас 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн “www.turkiyeburslari.gov.tr” цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. Гараар бичсэн болон шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцно. Түгээмэл тавигддаг асуултууд – Бүртгэл …
-
29 January
Ховд, Өвөрхангай аймагт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” зөвлөгөөн эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр Ховд, Өвөрхангай аймгуудад эхэллээ. Ховд аймгийн төвд болж буй зөвлөгөөнд Ховдын ЕБС-ийн багш, ажилчдаас гадна, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцож байна. Зөвлөгөөнд аймгуудын багш нараас гадна БСШУСЯ, Монгол улсын …
-
29 January
Тvvхэн зургийн vнэн тvvх
Энэ охины зургийг олон хvн мэднэ. Зургийг Америк, Вьетнамын дайны vеэр авчээ. Гэрэл зургийг Assоciated Press-ийн Ник Ут авсан. Тvvнийг Пулитцерийн шагналыг хvртсэний дараа уг бvтээл гэрэл зургийн тvvхэнд томоохон байр суурь эзлэх болсон юм. 1972 оны 06 дугаар сарын 08-ны єдєр Сайгоноос баруун хойд зvгт байрлах Чанг-Банг хэмээх тосгонд Умард болон Өмнєд Вьетнамын армийн хооронд ширvvн тулаан болжээ. Тэр …
-
28 January
Хятадын авто замын гол дахь байшин
Хятадын авто замын голд ийм байшин байдаг. Уг байшинд амьдардаг нэгэн гэр бүл байшингаасаа нүүхээс татгалзсан бөгөөд аргагүйн эрхэнд байшинг тойруулан авто зам тавьжээ. Байшингаасаа нүүхийг татгалзсан нь тэдний сонголт бөгөөд иргэдийнхээ сонголтыг хүндэтгэсэн нэг хэлбэр юм. Өдгөө авто замын гол дахь уг байшинг үзэх гэсэн багагүй тооны жуулчин тус газрыг зорьдог гэнэ.
-
25 January
“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн маргааш эхэлнэ
“Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөн Улаанбаатар хотноо энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Зөвлөгөөн нь дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц …
-
25 January
УИХ-ын эмэгтэй гишүүд багш нарын зөвлөгөөнд оролцов
Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр …
-
23 January
Betus Cellular Web Site Version For Android & Ios
Over time it has expanded its listing of sports betting to include numerous markets. From a spread of various soccer occasions to horse racing, eSports, madden, and rather more can be explored here. Overall, the percentages on offer are above average, and examine favorably to a quantity of rival sports betting sites that we evaluation.
-
23 January
Далайн үзэсгэлэнт давалгаанууд
2017 онд Australian Photography Magazine-ы фото зургийн уралдааны “Давалгаа” төрөлд тэргүүн байр эзэлсэн Австралийн гэрэл зурагчин Тимоти Мүүнь өмнө нь сёрфингийн спортын тамирчин байсан. Далайн түрлэг гэдэг бол бүх далайн усны төвшин сарны татах хүчнээс болж ихсэж багасаж байгааг хэлдэг гэсэн таамаг байдаг. Сарны татах хүч дэлхийн гадаргаас усыг өөртөө татаж, энэ нь далайн гадарга дээр том том давалгаа, усан …
-
22 January
У.Хүрэлсүх:Боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө
Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт, Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж …
-
21 January
Энэтхэг зурхайгаар өөрийгөө танихуй
Энэтхэг улс нь өөрсдийн гэсэн зурхайтай бөгөөд үүгээрээ хүмүүсийн онцлог байдал, хувь тавиланг хэлж өгдөг байна. Тэд хүмүүсийг төрсөн өдрөөс нь хамаарч 27 хэсэгт хувааж, тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэдэг аж. Азарга: 4 сарын 13 – 26 Нээлттэй, шударга, бусдын төлөө гэх сэтгэлтэй хүмүүс юм. Энэ зан чанар нь амжилтанд хүргэж, зорилгоо биелүүлэхэд томоохон тус хүргэнэ. Заан: 4 сарын …
-
18 January
Төрийн ордонд багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар зөвлөлдөж эхэллээ
“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно. Улсын хоёрдугаар зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Боловсрол, …
-
17 January
Налайхаас 220 мэргэжилтэй ажилчин бэлтгэгдэн гарлаа
ХНХЯ-ны харьяа Алтан гадас одонт “Налайх МСҮТ” нь 2017-2018 оны хичээлийн жилийн ээлжит төгсөлтөө хийлээ. Тус сургуулийг 12 мэргэжлээр 2.5 жилийн хугацаатай суралцаж төгссөн 220 төгсөгч мэргэжлийн үнэмлэх, зэргээ гардаж авсан юм. Эдгээр төгсөгчдийн хувьд ажлын байран дээр шууд гарах боломжтойгоос гадна мэргэжлээ ахиулан дараагийн шатны политехник коллежид суралцаж техникийн боловсрол эзэмших, их дээд сургуульд элсэн суралцах зэрэг олон давуу …
-
15 January
Энэтхэгийн засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Энэтхэгийн Засгийн Газар, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлөөс ерөнхий хэл зүй, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, уран барилга, дүрслэх урлаг, урлаг (бүжиг, хөгжим) зэрэгт бакалавр, магистр, доктор, докторын дараах сургалтаар Энэтхэгийн Засгийн Газрын тэтгэлэгийг Монгол оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилд олгоно. ЭСХЗ Анагаах ухаан/Сувилахуйн ухаан болон загварын сургалтын тэтгэлэг олгодоггүй. 2018 оны 7-р сар хүртэл 18 жилийн турш сайн сурлагатай суралцаж буй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл