Ард түмний маань мэргэн үгэнд “Хүн дэмэндээ, загас усандаа!” гэдэг үг хадгалагдсан нь агаар огторгуй тунгалаг шөнийн од мичид лугаа адил цээжин дотор гэрэлтэн үлджээ. Юун учиртай үгийг эргэцүүлэлгүй явсаар сая нас минь Богд Дүнжингаравын “Цэцээ гүн”-тэй чацуу шахуу өндөрт авирсан хойно өнөө ухахнээ тэр эгэл жирийн хэдхэн үгс их гүн далд олон утга үржүүлэх үгс байсан нь орой руу …
Uncategorized
February, 2018
-
19 February
Сар шинийн баяраар орон нутгийн замд 7 хүн амь насаа алджээ
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулж нийт 780 гаруй замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Баярын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 872 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэл хотод нийт 42 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж нэг хүний амь нас …
-
13 February
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ажил, хэрэг болгоно
Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар байгуулагдсан “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал эхэллээ. Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 2 дугаар сарын 04-ний хугацаанд зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” багш нарын улсын хоёрдугаар …
-
12 February
ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилээс үзнэ
Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр /2018.02.12/ болж байна. Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцэж байна. БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 …
-
11 February
Дизайнер Том Форд энэ жилийн цүнх гуталны загварыг тодорхойллоо
Нью-Йоркийн загварын долоо хоногоор Америкийн загвар зохион бүтээгч Том Форд болон өөр цөөн тооны дизайнер ирэх намрын цүнх гуталны загварыг тодорхойлжээ. Загварын ертөнцийнхөн доорх цүнх, гуталнуудын эмэгтэй загваруудыг энэ намар олны харааг булаах шилдэг загварт тооцсон ажээ. “Tom Ford” “Tom Ford” “Tom Ford” “Tom Ford” “Tom Ford” “Tom Ford” “Tom Ford” “Tom Ford” “ADEAM” “ADEAM” “Creatures of Comfort” “Tom Ford” …
-
7 February
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол 1. Иргэншил Ø Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна) Ø БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 2. Нас Ø 2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн) 3. Боловсрол Ø Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх Ø Материал өгөх …
-
7 February
Нийслэлийн сурагчдын III улирлын амралт нэг долоо хоног байна
2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийн өөрчлөлтийг БСШУСЯ-наас гаргажээ. Нийслэлийн бүх сурагчдын 3 дугаар улирлын амралт 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал байна. Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдынхыг 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 8-ныг дуустал амрах хуваарь гаргажээ. Ингэхдээ хөдөөгийн сурагчид цагаан сараар 1 долоо хоног, мал төллөх үеэр 2 долоо …
-
6 February
ЭЕШ-ын журамд орсон өөрчлөлтүүд болон анхаарах зүйлс
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр эхэлсэнтэй холбогдуулан ЭЕШ-ын журамд орсон өөрчлөлтүүд болон бүрдүүлэх баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. БҮРТГЭЛ Бүртгэл орон даяар дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн …
-
5 February
Т.Болор: Хүмүүсийн талархлын үгнээс урам авч илүү эрч хүчтэй ажиллаж байна
Их сургууль мэргэшсэн сайн дурынхан бэлтгэн гаргаж байгаа сайхан мэдээ байна. Нийгмийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа газар бүхэнд сайн дурынхны орон зай үгүйлэгдэж байдаг. Тиймээс ч их сургуулийн оюутнууд сайн дурын ажилд мэргэшиж, нийгэмд тустай үйлс хийж, бусад залуучуудаа үлгэрлэн дагуулж байгаа нь шинэ он гарч байгаа энэ мөчид сонссон хамгийн сайхан мэдээнүүдийн нэг байлаа. Ингээд энэ удаа Отгонтэнгэр Их …
-
5 February
Л.Ганбат:ЭЕШ-ын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийлээ. Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жилийн шалгалтын бүртгэл онлайнаар өнөөдрөөс эхэлж байна. Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байгаа.Харин босго оноогүй, шалгуулагчид …
-
5 February
ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
2018 оны Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын /ЭЕШ/ онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэллээ. САНАМЖ: Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэнэ. Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй …
-
4 February
Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалиуд
Б.Ринчен гуайн шавь Чой.Лувсанжав “Герман хэл өөрөө сурах бичиг”-ээс 1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдохуунтай, бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа …
-
2 February
Их жанжны 125 жилийн ойгоор 125 гишүүн МАН-д элслээ
Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намд шинээр элсэн орсон 125 хүн үнэмлэхээ гардан авлаа. Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн жилийн өмнө МАН-ын гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авч байсан. Тэгвэл энэ жил шинээр элсэгчдийг хүлээн авах арга хэмжээг хөтлөн явуулж байна. Түүнийг түр амс хийх зуур өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр “Монгол эх оронд …
-
1 February
Дуучин Д.Отгонжаргал “Миний ээж тэмээчин” дууг шинэчлэн дуулжээ
Захгүй говийн үзэсгэлэн Загийн шугуйд дулаанхан Дулаан говийн хаваржаандаа Дуучин ээж минь суугаа даа Энэрлийн дээдийг өвөрлөсөн Элбэрэлт ээж минь тэмээчин Саран зууртаа хоноглодог Саруул Говийн цайдам хөө Цайдам говийн зусландаа Цайлган ээж минь суугаа даа хэмээн ард түмний сэтгэлд хоногшсон үлдсэн “Миний ээж тэмээчин” дууг СТА дуучин Д.Отгонжаргал шинэчлэн дуулжээ. Тус дууны клипэнд АЖ. П.Цэрэндагва, АЖ. Д.Мэндбаяр.Мисс, жүжигчин А.Баярцэцэг нар тогложээ.
-
1 February
Төрийн шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна
Ардчилсан намаас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалийг Сүхбаатрын талбайд зохион байгуулж байна. Жагсаалд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид болон төрийн үйл ажиллагааг эсэргүүцэгч иргэд оролцож байна. Жагсаалд оролцож байгаа иргэдийн байр суурийг хүргэе. Иргэн Б.Дэжид Ардчилсан намд шинэ Засгийн газар УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Амласан амлалтуудыг бүгдийг нь биелүүлээгүй. Анх УИХ-д гарч ирэхдээ цалин тэтгэвэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл