Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.
Uncategorized
December, 2017
-
20 December
Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхэд тодорлоо
Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас жил бүр шалгаруулдаг Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорсоор байна. Техник технологийн политехник коллежд Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдийг тодруулж, шагнал, батламжийг нь гардууллаа. Шагналыг гардуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Өмнөх жилүүдэд Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт нэг дор гардуулдаг байсан. Энэ жилээс сургуулиудаар өртөөлчилж гардуулж байгаагийн нэг нь өнөөдөр Техник …
-
20 December
АНУ-ын академиудад тэтгэлэгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр Монгол Улсыг сонгожээ
АНУ-ын Зэвсэгт хүчний академи, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, мөн анх удаагаа АНУ-ын Агаарын хүчний академид 2018-2022 онд тэтгэлэгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр АНУ-ын Төрийн департамент болон АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсыг сонголоо.
-
15 December
Антонио Бандерас: Миний найз Салма Хайек бол үнэнч, шударга хүн
“Miramax” кино компанийг үүсгэн байгуулагч Холливудын алдартай найруулагч Харви Вайнштейны хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор. Харви Вайнштейн бэлгийн дарамтад Холливүүдийн алдартай жүжигчин Салма Хайек өртөж байжээ. Жүжигчин бүсгүй энэ тухай өнгөрсөн даваа гаригт New York Times-т ярьсан юм. Вайнштейн Салма Хайек руу хамт шүршүүрт орох, шүршүүрт орж байгаагаа түүнд харуулах, өөр эмэгтэйтэй хамт нүцгэлэх зэрэг шаардлагыг биелүүлээгүй өнгөрөөсөн гэж хэлсэн. …
-
14 December
Таны машин хүүхдийг тань хордуулж байгаа биш биз
Хүмүүс утааг яг дэргэдээсээ үйлдвэрлэж үр хүүхдээ хордуулж байгаагаа мэддэггүй. Жишээлбэл хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэхээс эхлээд амарч зугаалахдаа хүртэл машинаасаа гарах утаагаар хүүхдээ хордуулах тохиолдол бий. Машины яндангаас гарах хорт хий эргэн тойронд нүдэнд үл үзэгдэм байдлаар дэгдэснээр утааны шатах урвалд орж буй материал, исэлдүүлэгч нь хүнийг аажмаар, чимээгүй үхэлд дасгаж байдаг. Автомашинаас ялгарч буй утаанд мөнгөн ус, хар …
-
14 December
“National Geographic” 2018 онд аялах хамгийн үзэсгэлэнтэй 12 газрыг нэрлэлээ /фото/
“National Geographic” сэтгүүлээс 2018 онд аялах хамгийн үзэсгэлэнтэй 12 газрыг нэрлэжээ. Сонирхолтой нь үүнд Этиопын Харар хот орсон байна. Энд очиж зүрхэлсэн аялагч 82 сүм, улсдаа шилдэгт тооцогдох шар айраг, гайхам амттай кофе, шөнийн цагаар хотоор тэнүүлчилдэг цөөвөр чоныг сонирхож болно. Жагсаалтад багтсан Аргентины Жужуй мужийн гол түүхэн дурсгал нь НҮБ-ын боловсрол, соёл, ШУ-ны байгууллагаас Дэлхийн өвд бүртгэгдсэн обьект болох үзэсгэлэнт …
-
14 December
Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад оруулахаар болжээ
УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монголын Оюун Ухааны Академи”-н захирал, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Х.Хатанбаатар болон амжилт гаргасан сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. “Монголын оюун ухааны академи” одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, …
-
13 December
Монгол хүүхдүүдийн англи хэлний түвшин, үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн гэж дүгнэжээ
Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн “Sunburst Youth Camp 2017” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 180 оролцогч нар оролцож, 2017 оны 12 дугаар сарын 3-9-ны …
-
13 December
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг олгохоор боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд …
-
12 December
Бразилын “Elle” сэтгүүл алдартай 5 уран зургийг орчин үетэй холбожээ
Бразилын “Elle” сэтгүүлийн хамт олон сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа таван Бразил хүний гэрэл зургийг алдартай таван уран зурагтай хослуулж авчээ. Birth of Venus, Трансжендер модель Леа Т Joiners, Хөгжмийн зохиолч Каетано Велосо Мона Лиза, Жүжигчин Сониа Брага The Scream, Театрын жүжигчин Жосе Селсо Мартинез The Kiss, жүжигчин Тайс Араужо, Лазаро Рамос
-
11 December
ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулахаар боллоо
Хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол Улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, …
-
9 December
84 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 …
-
7 December
Ганц бие байх ямар ашиг тустай вэ?
Хүссэн үедээ найзуудтайгаа уулзана Орой үдэш, цаг хугацаа үл хамааран хэдэн ч цагийн үед, найзуудтайгаа зугаацаж, хүссэн зүйлээ хийх боломжтой. Энэ үед найзууд л хамгаас чухал мэт санагдана. Нэг талаараа та юунд ч үл хоригдон найзуудтайгаа хүссэнээрээ зугаацаж, доргих цаг завтай болно гэсэн үг юм. Өөрийнхөө тухай илүү ихийг мэднэ Хүн ганцаараа байх үедээ л өөрийгөө илүү таньж, юу хүсэж …
-
7 December
Кейт Миддлтоны 103 жилийн түүхтэй титэм
Английн гүнж Кейт Миддлтон чинээлэг бизнесмений энгийн нэгэн охин ч язгууртан гэр бүлийн гишүүн болж чадсан. Түүний өмссөн хувцас бүхэн олны мэлмийг мялааж, бүсгүйчүүд санаа аван, өмсөх хувцсаа сонгох нь бий. Ерөнхийдөө түүний өмссөн зүйлс нь шинэхэн трэнд болдог юм. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт Кейт Миддлтон хатан хаан Викториагийн Букингхамын ордонд хийсэн. өвлийн үдэшлэгт Диана гүнжийн зүүх дуртай байсан титмүүдийн нэгээр гангарчээ. …
-
5 December
Facebook 13-аас доош насныханд зориулсан шинэ app нэвтрүүллээ
Facebook хэрэглээ өдөр өдрөөр нэмэгдэж байгаа өнөө үед бага насны хүүхдүүд ч үүнд идэвхтэй байх болжээ. Өдгөө дэлхий дээр 13-аас доош насны 20 сая гаруй хүүхэд facebook ашигладаг. Үүнээс үүдэж уржигдар facebook хүүхдүүдэд зориулсан шинэ messenger app нэвтрүүлжээ. Үүнийг ашиглахын тулд хүүхдүүд эхлээд эцэг, эхийн зөвшөөрөл авах аж. Цаашлаад хэн нэгэн найзын хүсэлтийг ч эцэг эхийн зөвшөөрлөөр авна. Ингээд уг messenger-ээр найз …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл