Япон улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд нийт 1874 ахлах ангийн сурагчид оролцжээ. Тус уралдаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзлэн, Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин …
Uncategorized
August, 2017
-
17 August
12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно
2017-2018 оны хичээлийн жилд 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орох юм байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль …
-
17 August
Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 оюутан тэтгэлгээр суралцана
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд “Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог …
-
16 August
БСШУСЯам “Үндэсний стартап фанд” ХХК-тай хамтран ажиллахаар болов
БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, “Үндэсний стартап фанд” ХХК-ийн захирал Э.Базаррагчаа нар өнөөдөр /2017.08.16/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын “Үндэсний инновацийн тогтолцоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд гарааны компаниудын инновацийн төслийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөө өгөх, дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гарааны компанийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан …
-
16 August
Сүмийн рок ба эзэд
Миний нэгэн найз эмэгтэй шашин шүтэхээр болов оо. Тэгээд христийн гэгдэх сүмд очив сонин зүйл ярьж ирэв. Тэр сүмийнх нь хар лам нь түүнд ингэж өгүүлжээ. ” Бурхан (тэд түүнээ ертөнцийн эзэн гэдэг юм байна) гэж нэг нөхөр, еврэй онгон хүүхэн дээр ирээд би чамайг жирэмслүүлнэ гэж хэлээд жирэмслүүсэн юм байх. Удалгүй тэр эмэгтэй хүнтэй гэрлэх болж, эмэгтэй суух нөхөртөө …
-
16 August
Ж.Гантулга:Ерөнхий боловсролын 241 сургуульд 249 мянга 593 хүүхэд суралцана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ жил ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил …
-
15 August
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15 / хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв. Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын системийг ашиглаж гэмт …
-
15 August
“Бөө мөргөлийн уг чанар…” сэдэвт яриа таниулга болно
Хар дархадын Хуулар овгийн Т.Ангар зайран 2017 оны 8 сарын 19-ны бямба гарагийн 18:00 цагаас 25-р эмийн сангийн Автобусны буудлын урд талын “Dicor” рестораны 302 тоотод болох тул бөө мөргөлийг сонирхогч, судлаач та бүхнийг оролцохыг урьж байна. Оролцогчийн тоо хязгаартай. Холбоо барих утас: 99079007, 94909007
-
14 August
Г.Чулуунбаатар: Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсний шинэчлэлийг хамтран шийдвэрлэнэ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Багшийн ёсзүй, харилцаа”, 17-19-нд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг …
-
11 August
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог бууруулна
Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байгаа аж. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай …
-
11 August
Хоёр сургуульд “Ухаалаг анги” байгуулан, иж бүрэн тоног төхөөрөмж олгосон байна
Энэ сарын 10-ны өдөр Монгол Улсын БСШУСЯ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Ухаалаг анги”-н нээлтийн арга хэмжээ болжээ. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Энх-Амгалан, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун, Дэжон хотын Боловсролын газрын дарга Соль Дун Ху нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Хамтын ажиллагааны хүрээнд 2002 …
-
10 August
Багш нар Засгийн газарт цалин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлнэ
Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авахаар түр хороо байгуулахаар цуглажээ. Өнөөдрийн цуглаанд нийтдээ нийслэл хотын багшаар ажиллаж буй 50 багш цуглаж, асуудлыг хэлэлцэж байна. Тэд эхний ээлжинд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулжээ. Эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, …
-
10 August
Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг өнөөдрөөс бүртгэнэ
Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна. Цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд буйгаас 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлжээ. Мөн өнөөдрөөс буюу энэ сарын 10-наас нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд нэмэлт бүртгэнэ. Мөн энэ сарын 21-24-ны хооронд хуучин хүүхдээ уламжлалт аргаар бүртгэнэ.
-
8 August
3,500 орчим оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэхээ авчээ
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, “Зохиомж” дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр 4 дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3,500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна. …
-
8 August
“Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам боллоо
Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм. Уг үзэсгэлэнгийн гол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл