Их бүтээн байгуулалтын компаниуд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар сургуулийн сурагчдын шинэ жилийн сүлд модны наадам  өчигдөр зохион байгуулагдлаа. Сургуулийн захирал Ч. Ганбилэг  улирч буй ондоо хийж бүтээсэн ажлаа дүгнэж , шинэ ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж, үг хэлэн шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээв. Сурагчдын шинэ жилийн баярын арга хэмжээ инээд баяр хөөр хөгжлөөр дүүрэн байж  сурагчид уралдаан тэмцээнийхээ шагналыг гардан авлаа.  Оны “Тэргүүний  анги”-иар Ц.Ариунаа багштай 4в анги, Ц. Жавзандулам багштай 11а анги шалгарлаа. Шинэ жилийн  “ Ханын сонин “-ы уралдаанд Ц.Пүрэвдорж багштай 4г анги , Ю.Уранчимэг багштай 8а ангиуд тус тус шалгарч шагнууллаа.

Баярын үеэр “ Мавангүй “ ХХК-ны захирал н. Ганчимэг “УББУ” ХХК, “ Ганцутгамал ” констракшн, “ Гантоонот ” констракшн, “ Есөн үе ” ХХК, “Сод хангарьд”  компаниудыг  уриалан 2дахь удаагаа хүрэлцэн ирж  бага ангийн сурагч бүрт шинэ жилийн бэлэг өгч,харин “Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллага дунд ахлах ангиудын сурагчдад шинэ жилийн бэлэг гардуулж, хүүхдүүдийг баярлууллаа

 Сургуулийн захирал Ч. Ганбилэг  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрч хүч, урам зориг хайрласан байгууллага,  хамт олонд” чин сэтгэлийн талархал илэрхийлж,  дурсгал хадгалуулав.

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …