Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” уриан дор энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зөвлөлдөх гэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт, орон нутгийн захиргаа зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1,000 орчим хүн оролцох юм.
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед салбарынхан нэгэн дор чуулж, нийгмийн баталгаа, цалин хөлсний нэмэгдэл, ажлын ачаалал, хүүхэд хамгаалал зэрэг өргөн хүрээнд асуудлаа хэлэлцэж, системийнхээ алдаа, оноог бүхэлд нь шүүн тунгаах боломж олгож байгаагаараа энэ удаагийн зөвлөгөөн ихээхэн ач холбогдолтой.
Зөвлөгөөн дараах таван салбар хуралдааны хүрээнд хоёр өдөр үргэлжилнэ.
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар
Багшлах боловсон хүчин
Агуулга стандарт
Гэр бүл
Хүүхэд хамгаалал.
Эх сурвалж: БСШУСЯ