Унгар улсын ЗГ-ын тэтгэлгээр 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа


Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018/2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг Унгарын Тэтгэлгийн хорооны дээрх цахим хуудаснаас сайтар судалж, танилцахыг танд зөвлөж байна.

Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, анкетыг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг уг цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application/ мөн татаж авах боломжтой.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор үзэж танилцана уу.

Эх сурвалж: Монгол дахь Унгарын ЭСЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …