Энэ онд зарлагдсан тэтгэлгүүд

Гадаад Улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хүргэж байна.

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР


2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг  бүртгэж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, БОЛЗОЛ
Монгол улсын иргэн байх.
1988 оны 4 дүгээр сарын 2-ноос 2000 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
Японд очихдоо “Их дээд сургуулийн оюутан” ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2018 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдоно.

ЯПОНД СУРАЛЦАХ ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР, ЗӨВЛӨГӨӨ
1 дүгээр сарын 23-нaaс 26-ны өдрүүдэд бүртгэлийн үеэр Японд суралцах тухай ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
БҮРТГЭЛ
1 дүгээр сарын 22-нaac 26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд явагдана.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)
Дүнгийн тодорхойлолт
Иргэний үнэмлэх (эх хувийг үзээд буцааж өгнө)
Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.
ШАЛГАЛТ
1. Бичгийн шалгалт: Япон хэл
Хэзээ: 2 дугаар сарын 11-ний өдөр (Ням)
Хаана: Монгол-Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/

2. Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтанд тэнцэгсдэд жич мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс лавлана уу. Утас: 320-777.

УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018/2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Унгарын Тэтгэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор үзэж танилцана уу.

АНУ-ЫН ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын хөтөлбөр зарлагджээ.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 26-ны 12.00 цаг хүртэл хүлээн авах юм.

Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын бүрэн тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.

Тэтгэлэгт хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх бөгөөд бакалаврын зэрэгтэй багадаа 1.5 жил ажилласан туршлагатай, TOEFL, IELTS-ийн оноотой байх ёстой.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.

АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /AUSTRALIA AWARDS/

Австралийн тэтгэлэг нь Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана.

Өргөдөл гаргах хугацаа 2017 оны 2-р сарын 1-нд эхэлж, 4-р сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр ирүүлнэ.

2018 оны өргөдлийн болзол шалгуурт зарим өөрчлөлт орсон байна.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад тавих болзол шалгуурт оржээ. Мөн 2018 онд, Австралийн сургалтын тэтгэлгийг зөвхөн судалгааны болон танхимын магистрт олгоно. Докторын зэргийн сургалтад тэтгэлэг олгохгүй.

Болзол шалгуурууд

Хөгжлийн бэрхшээлээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, Унших, Бичих оноо 5.0-аас доошгүй дүнтэй гэрчилгээ ирүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчийн Сонсох, Ярих чадварын оноо 5.0-аас доош бол, болзол хангасанд тооцно.
Жич: интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

Бусад өргөдөл гаргагчдад тавих ажлын туршлагын шалгуур 2017 оныхтой адил хэвээр үлдэнэ.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

КАНАДЫН  ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

 

Канадын Албертагийн Их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Энэхүү сургуулийн Killam Trust-н тэтгэлэгт хөтөлбөрийг та бүхэнд санал болгож байна. Тус сургууль нь намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг. Зорилго нь нэг жилийн мастер, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулна.

Тодруулбал 9-р сарын 1-нээс 5-р сарын нэгэн хүртэлх хугацаанд мастер, докторын хөтөлбөрт хамрагдсан байх ёстой гэж заажээ. Албертагийн Их сургууль нь Канадын Алберта, Эдмонтон хотод байрладаг, олон нийтийн судалгаа шинжилгээний Их Сургууль юм. Энэ сургууль нь Алберта мужийн анхны Ерөнхий сайд байсан Alexander Cameron Rutherford болон тус мужийн анхны Ерөнхийлөгч Henry Marshall Tory нарын үүсгэн байгуулсан сургууль гэдгээрээ онцлогтой. Энэхүү сургууль нь “Post-secondary”-ийн хууль эрх зүйн орчныг дэмждэг, эрх олгодог юм.

Тэтгэлэг

Жилийн 35,000 ам.долларын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Олон улсын төгсөгч оюутнууд төлбөрийн ялгаатай. Хавар, өвлийн нөхцөлийн үеэр буюу сэдэвчилсэн судалгаагаар жилийн 18 индексийн нэгж (буюу түүнтэй адилтгах) -д бүртгэгдсэн олон улсын төгсөгч оюутны ялгаатай төлбөрөөс гадна, хэрэв боломжтой бол жил бүр хөтөлбөрийн 919 дүгээр зүйл докторын хөтөлбөрт элсэх өдрийг тодорхойлсон. Хүлээн авагч нь тэдний тэтгэлэгийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ авдаг. Тэтгэлэг авахыг хоёр жилийн хугацаанд шинэчилсэн./

Сонгогдох эрх:

Докторын хөтөлбөрт хүлээн зөвшөөрөгдөхүйц сурах чадвартай оюутнууд саналаа ирүүлэх
Иргэний харьяалал хязгаарлахгүй
Бүх салбарыг хамрах боломжтой
Хүсэлт гаргагч нь материалынхаа жагсаалтыг бүрэн төгс явуулах. Дор хаяж 5 сарын нэгнээс 9 сарын 1 хүртэл мастер, докторын түвшинд суралцаж төгссөн байх.
Тэмдэглэл: Killam тэтгэлэгийг хоёр жилийн хугацаанд санал болгож байгаа тул та докторын хөтөлбөрт дор хаяж 18 сарын хугацаанд (2018 оны 5-р сарын байдлаар) бүртгүүлэхээр төлөвлөнө. Мөн /2017 оны 12-р сарын 31-ний байдлаар/ докторын хөтөлбөрт 48 сараас дээш хугацаагаар оролцохоор бүртгүүлнэ.

Өргөдөл гаргах журам:

Суралцахыг хүсэгч нь Killam болон Andrew Stewart Awards -н өргөдлийн загварыг бүрэн бөглөж “өөрийгөө танилцуулна”
Killam болон Andrew Stewart Awards-н өргөдөлтэй холбоотой мэдээллийг бүрэн оруулах

Хүсэлтүүдэд:

Killam болон Andrew Stewart Awards-н удирдамж
Killam болон Andrew Stewart Awards-ын загвар, маягт
Тэтгэлэгээр төгсөгчдөд зориулсан өргөдлийг дэмжсэн тайлбар 2 хувилбар
Хэрвээ та Албертагийн их сургуулийн өөр байгууллагатай холбоотой бол гэрчлэх хуулбар илгээх. /Албан ёсны эхээс нь хуулбарласныг/
Канадын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …