Uncategorized

September, 2013

  • 28 September

    “Хамаг Монгол” төслийн хаалтын тоглолт өнөөдөр болно

    МУГЖ, дуучин С.Жавхлангийн эхлүүлсэн “Хамаг монгол”  төслийн хаалтын  тоглолт  өнөөдөр 17:00 цагт хуучнаар Сүхбаатарын талбай буюу одоогийн нэрээр Чингис хааны талбайд болох тул  иргэд хөдөлмөрчид  та бүхэн өргөнөөр оролцоно уу

  • 27 September

    ХШУД, профессор С.Мөөмөөтэй “Монгол хэлний тухай хууль”-ийн талаар санал солилцов

     Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн М.Батчимэг өнөөдөр Монгол Улсын гавъяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Мөөмөөтэй уулзлаа. Доктор, профессор С.Мөөмөө монгол хэлний тухай хуулийг шинэчлэх чухал ажлыг санаачилж, гардан ажиллаж байгаа УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд манай улсын хэлний бодлого цэгцтэй, дүрэм нь дэг жаягаараа байвал монгол хэл улам баяжин хөгжих нь дамжиггүй …

  • 27 September

    Духан дээрээ хамартай эр

    Шаолиань хэмээх 22 настай Хятад залуу 2012 онд авто осолд орсны улмаас хамраа гэмтээжээ. Түүний хамар байх ёстой газартаа байж, ашиглагдах боломжгүй болсон тул эмч нар хамрыг нь авч хиймэл хамар суулгахаас өөр аргагүй болсон байна. Тиймээс залуу өөрийн жинхэнэ хамрыг нүүрнээсээ салгахыг хүсээгүй тул духан дээрээ оёулсан ажээ.

  • 27 September

    “ЭМЭГТЭЙЧҮҮД БА ШИНЭ ОРЧИН, ШИНЭ БОЛОМЖ” ЛИДЕР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

    УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Монголын эмэгтэйчүүдийн сан/МОНЭС/ хамтран 9 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгч болон эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын лидер эмэгтэйчүүдийн Зөвлөлдөх уулзалтыг 9-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалт нь хууль эрх зүйн бодлогын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед болж байгаагаар чухал ач холбогдолтой юм. Эрх зүйн шинэ орчин бүрдэж байгаа энэ үед Иргэдийн …

  • 26 September

    8 настай хүү тоглоомон машинаараа авто замын хөдөлгөөнд оролцжээ

    Рио Дэ Жанеро хотын нэгэн гүүрэн дээрхи зам дээр 8 настай нэгэн хүү автомашинуудтай зэргэцэн давхисан хэрэг гарчээ. Хүү тоглоомон машинаа хэд хэдэн удаа гүүрний өөд түрж аваачин, машин замаар уруудаж байсан аж.

  • 26 September

    Усан оргилууртай гүүр

    Сөүл хот дахь Бампо гүүр нь хоёр талаасаа зэрэг 1 км гаруй холд ус цацдаг “Солонгон усан оргилуур” хэмээх оргилууртай гүүр юм. Тус усан оргилуур нь нийт 10 мянган лэд гэрэл бүхий жижиг хоолойноос бүрдэх бөгөөд нэг цацалтаар нийт 190 тонн ус шахдаг юм байна. Манайхан Солонгос улсыг их зорьдог учраас энэ гүүрээр заавал дайраад гарахыг зөвлөж байна.

  • 26 September

    ЗАР: Ховд аймгийн Дарви сумын уугуул, суугуул иргэдийн анхааралд:

    Ховд аймгийн Дарви сумын 90 жилийн ойг зохион байгуулах ажлын хүрээнд сумын Засаг дарга, багийн дарга нар нутгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох уулзалт, ярилцлага 2013 оны 9-р сарын 28-ны Бямба гарагийн 12:00 цагт СТӨ-ны Хүүхдийн номын санд болох тул нутгийн иргэд ба бүхэн өргөнөөр оролцоно уу. Нутгийн зөвлөл. Утас: 93120849

  • 25 September

    Та хэн юм бэ?

     Та ажил дээрээ ажилчин эсвэл дарга. Найзуудынхаа хувьд анд нөхөр нь. Хэн нэгний ах эгч эсвэл дүү нь. Аав ээжийнхээ хайртай хүүхэд нь. Үр хүүхдийнхээ хайртай аав ээж нь. Ханийнхаа хувьд хайрт нь. Эмнэлэгт очвол чи өвчтөн. Сүмд очвол сүсэгтэн. Бид байнга олон дүрд тоглож байдаг. Гэхдээ олон дүрийн хэн нь жинхэнэ чи юм бол? Эсвэл та хэн гэдгээ ч …

  • 25 September

    ХАМАГ МОНГОЛ – Чингис хаан

    МУГЖ, Дуучин Самандын Жавхлангийн  эхлүүлж, Монгол тулгатнаар  аялан тоглолт хийсэн “ХАМАГ МОНГОЛ” төслийн хаалтын тоглолт 2013 оны 09 сарын 28-ны 17:00 цагт Эзэн Чингис хааны талбайд болно.