Антого нуур бол Мали улс дахь ариун газар юм. Тиймээс энд хүмүүс хэдий өлсөж байсан ч загасчилдаггүй. Харин жилийн ганцхан өдөр л загасчлах зөвшөөрөл олгодог байна. Тиймээс зуу зуун загасчид эл өдөр нэгэн зэрэг нуурт орж загас барина. Харамсалтай нь загасчид ганцхан минутын дотор нуурыг хоослодог бөгөөд нэг минутаас хойно загасчлах ч хэрэггүй байдаг ажээ. Т.Анир
Uncategorized
July, 2013
-
5 July
6 настай гангстер “Алберт”
6 настай Алберт хэмээх бяцхан реппер хүү дэлхий нийтийн анхаарлыг татаж басхүү эмзэглэлийг төрүүлэх болов. Учир нь хүү “Booty Pop” хэмээх дууг маш чадварлаг үглэж олныг байлдан дагуулсан юм. Харамсалтай нь бяцхан Алберт тус дууныхаа клипэн дээр насанд хүрсэн бүсгүйчүүдийн дунд байгаагаар гардаг нь бага насны хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна хэмээн хүмүүсийн шүүмжлэлд өртжээ. Гэсэн ч одоо Албертийг бараг …
-
5 July
Усан доторхи шөнийн клуб
Нью-йорк хотноо нэгэн өвөрмөц шөнийн клуб нээгджээ. Тус цэнгээний газар нь усан дотор байдаг аж. Эл гайхалтай санааг теникч Марине гаргасан байна. Ингээд клубтэй танилцацгаая! М.Сониуч
-
4 July
АОХН-ийн удирдах зөвлөлийн хуралдаан боллоо
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн есдүгээр хуралдаан энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эль Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо боллоо. Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын үеэр Монгол Улс Эль Сальвадорт АОХН-ийн даргын үүргээ шилжүлсэн билээ. АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд хатагтай …
-
4 July
3 минутын дотор 12 нас хүрсэн охин
Франс Хофмээстер бол үнэхээр бахадмаар аав. Тэр охиныхоо өсөн торниж буйг огт залхалгүйгээр, өдөр бүр хальсанд буулгадаг байжээ. Одоо охин нь 12 настай бөгөөд тэр охиныхоо төрснөөс 12 нас хүртлэх явцыг гуравхан минутанд багтаан эвлүүлжээ.
-
3 July
Та эрчүүдийг хэр сайн мэдэх вэ? /Сонжоо/
1. Эрчvvд өөрийнхөө баялаг секс туршлагатай болсныг найз бvсгvйчvvддээ ярьдаг уу? а) Мэдээж, тэр өөрийгөө “хэрэгцээтэй” гэдгийг бvхэнд мэдvvлэхийг хvсдэг (1) б) Vгvй, ийм задгайрал юугаар ч төгсөж болно (2) в) Хэрэв эр хvн өөрийн хайртад болгоомжтой ханддаг бол шалиг явдлаараа сагсуурахгvй (3) 2. Эр хvн эмэгтэй хамт олны дотор ямаршуухан сэтгэгдэлтэйгээр алба хашихсан бол? а) Ийм олон эмэгтэйн дунд …
-
3 July
МАН Бага хурлаа энэ сарын сүүлээр хийнэ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намынхаа Бага хурлын товыг гаргажээ. Бага хурлыг энэ сарын 20-ны үед хийхээр тогтсон байна. Харин Их хурлаа есдүгээр сард хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр санаа нэгджээ. МАН-ын “Шинэчлэе” хөдөлгөөнөөс намынхаа Бага хурлыг наадмын өмнө зохион байгуулах шаардлагыг намын удирдлагууддаа тавиад байсан ч хүлээн аваагүй байна. Бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон намын шинэчлэл, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл