Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал болж, нийслэлийн засаг захиргааны I байр буюу Засаг даргын Тамгын газрын барилгыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих концессын гэрээг “Голомт” группын охин компани болох “Голомт файннэйшнил групп” ХХК-тай байгуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж байсан тухай бид тухайн үед нь мэдээлж байсан. Дээрх шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга …
Нийтлэл
May, 2017
-
19 May
Золбоот: Нууц амрагтай байх сайхан байсан, гэвч одоо би яах вэ
Нас залуу цус шингэн жинхэнэ гялалзсан 33 насыг тэрэг шиг дайрч явсан үе минь байлаа. Гэр бүлийн амьдрал зохиож хоёр сайхан хүү, охинтой бусдын амьдрал шиг эхнэр маань үглээстэй хэрэндээ л өөрийгөө болгоод байна даа гэсэн сэтгэл бахдалтай. Бусад шиг л ажлын бүсгүйтэй сэм харц шидээстэй байсан цаг саяхан. Хэд хэдэн үдэш ажлаараа наргиж цэнгэх үед бага багаар ойртоод л …
-
17 May
Тавантолгойг хөдөлгөж, төмөр замаа тавих шаардлага Засгийн газрын өмнө иржээ
Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн …
-
16 May
Зөвшилцлөөр тогтвортой хөгжлийг хангана
Перу Улс Өмнөд Америк тивийн хойноос урагшаа сунан тогтох алдарт Андын нурууны өмнөд хэсгийн сэрүүвтэр бүсэд орших байгаль цаг уурын тааламжтай эх орон бөлгөө. Хүн төрөлхтний соёлын өвөг инкүүдийн өлгий нутаг. Хүн амынх нь 45 хувийг бүрдүүлэх нутгийн уугуул иргэд эдүгээ ч гэсэн өндөр ууландаа амьдарсаар буй. Энэ улсын байгаль нь өвөрмөц тогтоцтой төдийгүй арвин баялагтай. Ялангуяа зэс, мөнгө, цинк …
-
16 May
Монголын төр Б.Гарамгайбаатарт өртэй юу?
-Хууль зүйн сайдын багцаас “Монроуд” компанид 45 тэрбум төгрөг өгөх шийдвэрийг хэн гаргасан бэ- УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хууль хяналтын байгууллагаас шалгаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байна. Түүнийг Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд өөрт хамааралтай компанидаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Прокурорын байгууллагаас түүний цагдан хорих хугацааг сунгаж, үргэлжлүүлэн …
-
15 May
Эрийн гурван наадам төрийн дархлаа биш гэж үү
Үндэсний дархлаа энхтайвны үйл хэрэг Монголоос ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон соёлын өв, “Дэлхийн дурсамж” хөтөлбөр, Дэлхийн байгалийн өвд нийт 24 өвийг бүртгээд байгаа. Энэ бол монголчуудын эдгээр өв соёл хүн төрөлхтнийх болж баталгаажсан гэсэн үг. Үндэснийхээ соёлын биет болон биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд Дэлхийн хамтын нийгэмлэгийн …
-
12 May
“Биеийн бөх”-өө эргэж нэг харцгаая
“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”… бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина. Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл …
-
12 May
Н.Энхбаярын ялгүйг нотлох таван баримт
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй МАН, МАХН, АН нэр дэвшигчээ тодруулахтай зэрэгцэн нэг хүний эсрэг олныг хамарсан сурталчилгаа идэвхжив. Энэ бол МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Угтаа энэ сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь тэр. Тэгвэл түүнийг сонгуулийн марафоны гараан дээр “барьж” үлдээх, эсвэл явцын дунд ямар нэгэн шалтгаар “өвдөг шороодуулах” улс төрийн угсраа мэх далдуур эхэлчихэж. Сошиалд …
-
11 May
Казахуудын Монголд нэгдсэн түүхээс
Монголын казакууд нь Түрэг угсааны үндэстэн юм. Казак гэдэг нэрийн хувьд Казах, Хасаг гэх мэтээр олон дуудагддаг. Хасаг хэмээн дуудахад казакууд ихэнхдээ дургүйцэж монголчууд хятадуудыг хужаа гэж дууддагтай адил юм. Казакууд одоогоос 120 гаруй жилийн тэртээ Алтайн нурууг даван нүүдлэн ирсэн гэж өөрсдөө ярьж бичих нь олон. XIX зууны эхэн хагаст одоогийн Баян-Өлгий аймаг байсан газарт нэг ч казак айл …
-
11 May
Матрын нулимс
Янгир ямаа гэмгүй хүн намайг үзмэгцээ яагаад пяс хийтэл тургидаг, тарвага яагаад “хого, хого” хошгочдог юм бол оо? Ийнхүү нэгэн зуур бодоход тань үл таних хүмүн миний зүгээс учруулж мэдэх аюулаас бусдадаа сэрэмж өгч буй түгшүүрийн дохио тэр юм шиг байна. Тийм ариун гэгээн зөн совин тэдгээр амьтанд байдаг юм байна. Бодох тусам энэ бол сэтгэл алдрам бурханлаг гайхамшигтай чанар …
-
9 May
“Социалист лагерь”-ийн Ромео Жульетта
Нижегородын иргэн Жанна Воронцова 1947 оны гуравдугаар сарыг бүхий л амьдралынхаа туршид мартдаггүй. Тэр үеэс хойш 70 жилийн турш жаргал, зовлон туулж ирсэн ч залуу насныхаа аз жаргалтай тэрхэн өдрийг харц, зүрхний цохилт, амьсгалынхаа тоогоор дурсан санадаг. Тайзны арын анхны хайр Тэр өдөр Лениний нэрэмжит соёлын ордны ажилтан, 17 настай Жаннад нэгэн хариуцлагатай даалгавар өгчээ. Энэ бол лагерьт байгаа …
-
9 May
Заяаны хань
Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. …
-
9 May
“Женко” Х.Баттулга гэж хэн бэ?
Олигархи гэж хэн бэ? Насаараа мал малласан хүн олигархи хоёр юугаараа ялгаатай вэ. Хариулт нь амархан. Малчин хүн жилийн дөрвөн улиралд малаа маллаж, хөдөлмөрийнхөө ашиг шимийг хүртэж, түүгээрээ амьдардаг. Харин олигархиуд төрийг шимж амьдардаг. Олигархиуд малчдыг сайн мэднэ. Яагаад гэвэл тэдний хөдөлмөрийг ч бас шимдэг учраас. Харин малчид олигархийг танихгүй. Олигархийг танихад ч хэцүү. Энэ харь үгийн утгыг ухаж ойлгохгүй …
-
9 May
Мөнхийн фашизм
1942 онд арван настайдаа би мужийн Италийн залуу фашистуудын сайн дурын атлаа залуусын заавал хамрагдах учиртай Люди Юувенилс гэх тэмцээнд оролцож түрүүлэв. “Муссолинигийн яруу алдар, улс эх орныхоо төлөө амиа өгөх ёстой юу?” сэдвийн хүрээнд илтгэх чадвараа сорилоо. Би ч ухаалаг хүү байсан тул энэ асуултад “тийм” гэж хариулсан билээ. Өөр хоорондоо дайтах СС, фашистууд, бүгд найрамдахчууд болон партизануудын …
-
8 May
Сонгох эрхтэй болохоос албатай биш шүү!
Х.БАТТУЛГЫН 32 ХУВЬ Өнгөрөгч лхагва гариг буюу тавдугаар сарын 3-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт болж, Х.Баттулга ялалт байгуулав. АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр “саналын эрхтэй” 132 мянган гишүүний 60 хувь нь санал хураалтад оролцож, Х.Баттулга хамгийн өндөр буюу 2740 оноотой тэнцэх /21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд сонгогчдын тооноос хамааран 100-600 оноо өгч, авсан саналыг нь оноонд шилжүүлдэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл