Нийтлэл

December, 2016

  • 19 December

    “Гудамж” төслийнхөн тендерийг ингэж будлиулдаг байсан уу?

      Хөгжлийн банк, бондын мөнгөтэй “Гудамж” төсөл яахын аргагүй холбоотой юм. Аудитын болон ямар нэг ажлын хэсгийн шалгалтаар энэ төсөл элдэв но-гүй гарна гэж үгүй. Хамгийн сүүлд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг л гэхэд III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэхдээ ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, энэ ажлын зураг төсөл гараагүй байхад …

  • 16 December

    Орон нутгийн гэрээнд оролцоо хамгаас чухал

    Ард түмэн – Байгалийн баялаг Манай улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь уул уурхай болон олборлох үйлдвэрлэлээс хамаарах болж, эрдэс баялгийг эрж хайх, олборлож ашиглах үйл ажиллагаа эрчимтэй өрнөж буй өнөө цагт түүнийг хэрхэн нийтэд тустайгаар, үр өгөөжтэй, ирээдүй хойчийн өмнө хүлээх хариуцлагаа сайтар ухамсарласан түвшинд зохицуулж, зохион байгуулах вэ гэдэг нь нэн чухал болж байна. Монгол улсын үндсэн хуулинд …

  • 15 December

    Тавантолгойн 49 хувь дээр “таанц гишгэх”ажиллагаа эхэллээ

    -10-аад жил үүцэлсэн Тавантолгойн 49 хувь 485 сая доллараар зарагдах нь- Хэдхэн хоногийн өмнө, өнгөрсөн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын “Шинхуа” группийнхэнтэй уулзав. Монголчууд ямар их баярлав аа. Төрийн түшээд ч, жирийн иргэд ч “…Ээ ашгүй, Тавантолгой урагшлах нь, хөдлөх нь” гэж ирээд л хөөрцгөөсөн. Энэ төслийг хөдөлгөх ажил өнгөрсөн жилээс …

  • 14 December

    Хазара нарыг монголоос хөөж туух компанит ажил эхэллээ

    Монголд Хазара хүн сурч үл болно гэж манай төрийн байгууллагаас анхааруулжээ Монголд хазара залуус суралцахыг Монголын төр хориглов. Ингэж ойлгоход хүрч байгаа мэдээ чих дэлслээ. Магистрт үргэлжлүүлэн суралцаж байгаа хазара залуусыг ГИХГ 25-наас өмнө гарч явахыг хууль бусаар шаардан, эсбөгөөс албадан гаргана гэжээ. Албадан гаргана гэдэг нь 10 жил эргэж ирж болохгүй ээ гэсэн үг. Сурч байсан сургуулийнх нь хуульчид …

  • 13 December

    Нам олигархуудаасаа салах цаг болсон

    2016.12.06 Улаанбаатар хот Эрхэм журмын нөхөд өө. Намын Их хурлын төлөөлөгчид өө Та бүхний энэ өдрийн амгаланг эрэхийн ялдамд  ахмадууд биднийг Их хуралдаа оролцож үгээн хэлэх боломж олгосон  хурал зохион байгуулагчдад  баярласнаа илэрхийлье. Монголын ардчилалыг анхнаас нь өлгийдсөн улс төрийн дөрвөн хөдөлгөөний нэг АСХ-ын анхдагч ахмадуудынхаа даалгаснаар миний бие тэдний сэтгэлийг үгийг нэгтгэн хүргэж байна. Одоогоос 27 жилийн тэртээ бид …

  • 13 December

    С.Зориг агсны хэргийн хохирогч, холбогдогчид шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна

    -18 жилийн өмнө хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийнхний дүгнэлт үлгэр домог болж үлдсэн үү- Маргааш С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах шүүх танхимд болно. Уг шүүх хурлын зарим нэг зүйлийг нь улсын нууцад хамаатуулсан учраас хурлыг хаалттай хэлэлцэх болсон. Харин хохирогчийн ар гэрийг төлөөлж, УИХ-ын гишүүн асан С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурорт …

  • 12 December

    Нэгэн гунигт хайрын түүх

    /Зургийн тайлбар: Нэг л өдөр чи намайг санана/ “…Хайрлан дурлах хувьтайд нь Хайр дурлал бүү заяаг…” гэсэн эртний шүлгийн нэгэн мөр бий. Надад заримдаа шүлэг биш хорон санаатны шившиж үлдээсэн хүчит хараал мэт санагддаг. Үүнийг дурдсаны учир бол… *** 2002 оны намар оройхон Хангайн нэгэн аймгийн төвд ажлаар хэд хоносон юм. Уг нь гурав хоногийн томилолттой явсан ч шалгалтын ажил …

  • 9 December

    Эрх баригчид минь мөрөөрөө архид! Бид ажилламаар байна

    Төр засаг солигдох болгонд баахан амралт, баяр нэмсээр Монголын жирийн ард түмэн, бараг л ажиллах хугацаагүй боллоо. Та нар үүнийг төр засгийн хайр ивээл гэж ойлгож байна уу, Худлаа?! Үүний цаана хоёрхон зорилго байдаг юм. Нэг дэх нь архины борлуулалт. Энэ гарч ирж байгаа баячуудын чинь ард Монголын бараг бүх архины үйлдвэр, архины дэлгүүр, баар цэнгээний голлох газрууд байдаг юм. …

  • 9 December

    Эрх мэдэл үү, эдийн засаг уу

    Монгол Улсыг санхүүгийн хувьд дампуурсан, түүнийгээ зарлах л үлдсэн гэж гадаад ертөнцөд үзэж буй бололтой. Улс орнуудын санхүүгийн чадавхыг үнэлдэг нэр нөлөө бүхий байгууллагууд цувран, Монголын зээлжих зэрэглэлийг бууруулав. Саяхан (арваннэгдүгээр сарын 18-нд) “Moody’s” Монголын Засгийн газрын бондыг өндөр эрсдэлтэйгээс (B3-highly speculative) бодит (Cаа1-substantial risk) ангилал руу доошлууллаа. Монголын Засгийн газар ирэх хоёр жилд гадаадын шууд ба шууд бус өрөө төлөх, …

  • 9 December

    “Монгол Шуудан”-гийн хувьчлал МАН-ын бизнесийн бүлэглэлийн хүрээнд асуудал үүсгэв үү?

    Өмч хувьчлалын тохироо МАН-ын бизнес бүлэглэлийн хүрээнд өрнөж эхлээд нэлээдгүй асуудал тарих боллоо гэх яриа гадуур хүчтэй тарах болсон. Ийн хэлэхийн учир нь ирэх оны төсвийн тухай хуульд төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлах замаар төсөвт 159.6 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгаж өгсөн. Ингэхдээ эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн алдагдлыг нөхөх, мөн ашиггүй ажиллаж байгаа хэд хэдэн төрийн өмчит компаниудыг зайлшгүй хувьчлахаар шийдвэрлэсэн …

  • 1 December

    Санжаа

    Санжаагийн бие муудаад эмнэлэгт хүргэгджээ. Тархинд нь цус харваад ухаангүй болчихсон юм. Түүнийг сэхээнд хэвтүүлсэн эхний өдөр ухаан орсонгүй. Харин маргааш нь ухаан орж эмч сувилагчтай ярихтайгаа болжээ. Гэхдээ хамаг бие, нүүр, гар, толгой нь учир нь олдохгүй олон аппараттай гуурс, утсаар холбоотой. Эмнэлэгт хэвтсэн гурав дахь шөнөө Санжаа гэнэт сэрэв. Өөрөө сэрчихэв үү, эсвэл өрөөний хаалга үл ялиг чихарч …

  • 1 December

    Зээл, тусламж авсан 25 жил

    25 жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг нь ЗХУ-аас бүрэн хамааралтай болсон байлаа. Зүүн Европт социалист систем нуран унаж, ЗХУ задарснаар 1991 онд Монгол, Оросын хооронд байгуулсан 400 сая ам.долларын бартерын худалдааны гэрээ биелэгдэхгүй болов. Ийнхүү Монголын импорт 80 хувиар тасарч, ховор тачирхан, хүйтэн өвөл эхэллээ. Эдийн засаг үндсэндээ дампуурч, дэлгүүрт давс, худалдагч хоёр л үлдээд байв. Монголчууд улс орноо …

  • 1 December

    “Сэжигтэй” айлчлал

    -МАН-ын дарга  “мах цусны тасархай”-гаа X богдоор тодруулахын тулд Далай ламыг урьсан уу- Гэв  гэнэтхэн, Дээр­хийн гэгээнтэн XIV Далай лам Монголд морилно гэсэн зар тарлаа. Хүмүүс үүнийг янз янзаар л хү­лээж авсан. Хэн хүнгүй тавьсан асуулт бол “Хөөрхийдөө, ная гарсан тэр өндөр настныг өвлийн энэ дүн хүйтнээр, хямрал нүүрлэж ая тухаа алдсан Монголд хэн урьж, ямар хүмүүс авчирдаг байна аа?”гэсэн …

November, 2016

  • 30 November

    Хөгжлийн банкны тайлан буюу айлгах төлөвлөгөө

    Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор төлөвлөсөн байсан. Гэвч дахин долоо хоногоор хойшлуулахаас аргагүйд хүрсэн. Учир нь АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэн уламжилсан. Гэсэн ч түүнийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Юутай товлосон цагтаа МАН-ын бүлгийн …

  • 29 November

    Судлаач Д.Ганхуяг: Хоёр дахь дууны үг…

    Өнгөрөгч 9 сард Судлаач Д.Ганаагийн  бичсэн “ХОЁР ДАХЬ ДУУНЫ ҮГ…” нийтлэлийг хүргэж байна. Их хурлаа удахгүй зохион байгуулахаар болж байгаа АН-ын улс төрчид, гишүүдэд хамааралтай мэдээлэл энд багтжээ. *** Өмнөх өгүүлэлдээ намуудын асуудалд гүн гүнзгий оролгүй улсын асуудлыг голлосон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амь дүйсэн тулааныг шууд бичсэнгүй. Тиймээс асуудлыг улам нарийвчлан үзэх шаардлагатай учраас хоёр дахь дууны үг нэртэй өгүүллээ …