Сар гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газраас “тоосго” сугалахаар боллоо гэсэн мэдээлэл гарсан. Нэр бүхий дөрвөн сайдыг огцруулах нь гэсэн яриа ихээхэн газар авсан нь одоохондоо арай намжжээ. Үүнийг МАН-ын Бага хурлаар дотроо учраа олсон учраас намжсан гэдэг таамаг явж байгаа. Гэсэн хэдий ч Засгийн газраас хөөгөөд гаргамаар нэг сайдын тухай чих халууцам мэдээлэл улам зузаарч ирэх болов. Тэр сайд бол …
Нийтлэл
January, 2017
-
3 January
“Самсунг”-ийг дэгээнээс мултлах аргачлал буюу Монгол “наймаалж”
-Өмнийн говьд овоолсон шороо Монгол Улсын иргэн бүрт ногдох өр болж хувирсан- Горбачевын үед зөвлөлтийн телевизээр “Наймаалж” гэдэг сицилийн мафийн тухай италийн олон ангит кино гарч, тухайн үед олон хүний сэтгэлд хоногшсон билээ. Наймаалжны олон хөл шиг Итали улсыг бүрхсэн мафийн сүлжээтэй эрэлхэг комиссар Каттани тэмцсээр байгаад амиа алдаж энэ кино дуусдаг билээ. Сайн зүйл заавал ялдаг байсан тухайн үеийн …
-
2 January
Улстөрчдийн касс
Банкны зээлийг авсан этгээд нь биш гуравдагч тал төлдөг явдал зөвхөн Монголд л байна. Зээлийг захиран зарцуулсан этгээд биш, харин ажлаа хийлгэсэн “эзэн” нь төлж буй бол үүнийг олгосон газрыг банк биш, бэлэн мөнгөний касс гэдэг. Кассаа банк гэж томоор нэрлэснээр нэг талаас гадаадаас хөрөнгө босгоход, нөгөө талаас төсвөөс гадуур санхүүжилт хийх сайхан боломж гэдгийг 2011 онд төр засгийн эрхийг эвсэн …
-
2 January
Д.Чулуунжав: Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй
Түүхийн философич, судлаач, профессор Д.Чулуунжавын одоогоор хэвлэгдэж буй нэгэн өгүүллийг уншигчдад хүргэж байна. Маш хурц атлаа ихээхэн үндэслэлтэй бичсэн энэ өгүүлэл нэлээд маргаан дагуулах нь эргэлзээгүй. Ямар ч гэсэн шашны шинэчлэлийн суурь асуудлуудыг хөндөж байгаа нь нэн чухал юм. Монголчууд бид шашны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон нь маргашгүй үнэн юм. Монголчууд бид энэ асуудлыг шийдвэрлэх бүхэн бололцоо ч бас …
-
2 January
А.Баатархуяг: АН дарга сонгох бол хоёрдугаар асуудал…
Манай А.Баатархуяг нэгэн сонирхолтой эрэгцүүлэл бичсэнийг толилуулж байна. Хөдөлгөөн ба хүчин Хэдий түүхчлэх үзэл гуйланчлалд хүргэдэг гэж нэг либерал номлосон ч түүх бас давтагддаг учраас, нөгөө талаас өөрийн орны онцлог байдлаас шалтгаалж түүхчлэх гээд үзье. Өнөөдөртөө бидний оюун түүхээрээ тэжээгдэж байгаа ч бид үргэлж сайнаа дурсаж байгаагаас муугаа огт дурсахгүй байна. Тиймээс нэмэх цэнэг нь ихдээд, хасахгүй учраас бидний батарей …
December, 2016
-
28 December
Инженер Ц.Бат: Жирийн хүний хууль
Би 2014 оны зун “Эх орончдод өгөх зөвөлгөө” нийтлэл дээрээ бичсэнчлэн барууны хуулийн сургуульд Juris Doctor програмд сурч байгаа ухаантай юм. Монгол маань шинэ дэлхий орчинд яаж бэдрэн, гэрээ хэлэлцээрүүд дээрээ хэрхэн гэнэдэж, эсвэл зүгээр л жирийн хүн шиг байх тэвчээр, ёс зүй дутсанаас хамтрагчид хөрөнгө оруулагчиддаа гологдож байгааг зүгээр харж, хоосон шүүмжилж тэвчилгүй эх орондоо туслах ганц ч …
-
28 December
Огтхон ч итгэхгүй байна
Юунд гээч… С.Зориг агсны амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүд үнэхээр баригдаж, үүрэх ёстой ялаа үүрсэн гэдэгт би ОГТХОН Ч ИТГЭХГҮЙ БАЙНА. Эргэлзэж буй шалтгаанууд олон учраас тэр. Ямар гэвэл… 1. Яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь ямар сэдлээр С.Зориг агсныг хороов? ТОДОРХОЙГҮЙ… Ямар нэгэн өндөр үнэтэй эд зүйлс ихээр алдагдаагүй шиг билээ. Улс төрийн захиалгат хэрэг биш юм бол очиж …
-
28 December
2016 оны онцлох юмс
Шинэ жилийн мэнд хүргэх хүнээ ч харахгүй өөр хүнтэй гар бариулаад энэ утаа нээрээ алжийнаа. За яахуу цалин цагаан утаагаараа эхлээд бэлгэ дэмбэрэлтэй ч юмуу. Эргээд харжаахад дурсамж хөглөөд, онцгой шилдэг юмнуудаа тэмдэглэж авах ер нь хэрэгтэй лд. Оны амь бие үл хайрлан эх орондоо зүтгэсэн хүн Үргэлж хамгийн олон хүн өрсөлддөг номинаци бол энэ. Сонгуультай жил бүр хэвлэлийн бага …
-
27 December
Б.Булган, Э.Бат-Үүл, захиалагч нарын асуудал шийдэгдэхгүй өнгөрөх үү
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноолоо. С.Зоригийн хэрэг улстөрийн захиалгат аллага байсан гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Шүүх ч үүнийг нотоллоо. Гэхдээ энэ хэргийн шүүх хурал болж, гэм буруутай хүмүүс нь ялаа авлаа гэхэд захиалагч нь …
-
27 December
Үндэсний аюулгүй байдал ба давхар иргэншлийн асуудал
Иргэн миний бие хэд хоногийн өмнө гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын “Давхар иргэншилтэй байхаас айж болгоомжлоод байх зүйлгүй” гэсэн ярилцлагыг уншаад, үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй тухай фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа маш олон хүмүүс утас, цахимаар холбогдлоо. Бухидсан, эгдүүцсэн хүмүүс олонтоо байхын зэрэгцээ яагаад болохгүй юм, юу нь аюултай байгаа юм гэж асуугсад ч цөөнгүй байх …
-
26 December
Цагаан алт ба Ц.Нямдорж
Монгол Улсын өмнөд хилийн манаа, Дорноговь аймгийн Хатан-булаг сумын нутаг дахь Сулинхээрийн отрядыг өнгөрсөн аравдугаар сард сумын төв рүү нүүлгэн шилжүүлсэн. Ингэхийн тулд улсын төсвөөс хоёр тэрбум 100 сая төгрөг гаргажээ. Энэ тухай өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ё.Баатарбилэг “Сулинхээрийн отряд оршиж байсан газраас цагаан алтны орд олдсон учраас нүүлгэн шилжүүлсэн гэсэн тодорхой асуудал ч яригдсан. Эдийн засгийн …
-
21 December
Төөрсөн шилжилт
Хөгжиж буй, ардчилсан орнуудад төрийн эрхийг улс төрийн намууд сонгуулиар авдаг. Харин тэр нам нь улс төрийн байгууллын хувьд нийгэмд эрх тэгш бус, ялгаатай үйлчлээд эхэлбэл тус орны эдийн засаг нь төдөлгүй дампуурч, ард иргэд нь ядуурч, цөөн элит нь баяжин, хөгжил нь олон жилээр гацдаг. Тухайн орон байгалийн их баялаг, сайхан түүх, соёл, ёс заншилтай нь ямар ч хамаагүй …
-
20 December
Хориг ба сөрөг
Энэтхэгийн сонинууд Далай ламын айлчлалын дараа Монгол Улсад БНХАУ-аас хориг тавьсан гэж тодорхойлжээ. Тэгээд саяхан Ерөнхийлөгч нь Далай ламтай уулзчихав. Хятадууд ахиад л хэнгэрэг цангаа балбаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Манайх “шашны л асуудал хэлэлцсэн!” гэсэн бол Энэтхэгийн тал “Нобелийн шагналтан шүү дээ!” гэж хариу барьжээ. Нас сүүдэр 81-ийг зооглож буй Далай лам дараагийн дүрээ хаанаас тодруулах нь дэлхийн асуудал болжээ. Уг …
-
20 December
Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн –Манай улс эдийн засаг, улс төрийн хямралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараашинэ он гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна? –Монгол орны өнөөгийн байдлыг томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их бий. …
-
20 December
Утаанбаатар
Саяхан нэг фэйсбүүкийн постон дээр нэг онигоо бичсэн байхыг уншаад инээж байтал доод коммэнтууд нь бүүр дутах юм алгаа. Онигоо нь ийм юм. Замын цагдаа шогшорч байна гэнэ. “Архи үнэртүүлсэн муу новшийг гэр хорооллын утааруу оруулаад алдачлаа” гэж байна гэнээ. Сэтгэгдэлүүд нь ийм байхын. “Утаа чинь угаасаа хөдөөнөөс хотод орж ирж хэт төвлөрөл үүсгэсэнээс үүдсэн юм шдээ” зөв хаа газар …