Нийтлэл

January, 2017

  • 23 January

    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ…

    ТТЭНН-ын дарга Г.Уянгын “Улс төрийн тойм” сонинд өгсөн шинэ ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна. – Ерөнхийлөгчийг огцруулах талаар таны сүүлийн үед хийж байгаа тэмцэл олны анхаарлыг татаж байна. Та хэд хэдэн үндэслэл гаргаж Ерөнхийлөгчийг огцоруулах шалтгаан энэ гэж тайлбарласан байсан. Ер та яагаад заавал Ерөнхийлөгчийг огцорох ёстой гээд байгаа юм бэ. Магадгүй та бүхний тэмцэлд төрийн тэргүүн тодорхой хариу өгөхгүй, товчхондоо …

  • 13 January

    Газрын албаны дарга асан Н.Батсүх батлан даалтад гарлаа

    -Хууль хяналтын хоёр том байгууллага хамтран шалгаж байгаа хэргийн сэжигтнийг шүүхийнхэн яагаад батлан даалтад гаргах шийдвэрийг гаргав-  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Их цуурай ам”-нд газар эзэмших гэрчилгээг БНХАУ-ын иргэнд олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авсан хэргээр өнгөрсөн оны долоодугаар сард цагдан хоригдсон тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх уржигдар батлан даалтад гарчээ. Уг нь …

  • 12 January

    Хохь нь болж байна даа

    Монгол Улс дэлхийн хамгийн хүчирхэг хоёр их гүрний дунд хавчуулагдсан азгүй, бас азтай улс. Уг нь хоёр талд байгаа энэ том хоёр гүрнийг эдийн засгийн боломж талаас нь ашиглаж чадвал манайх азтай улс шүү дээ. Дээрээс нь  Монгол Улсын газар нутаг тун онцлог. Ази, Европыг холбох хамгийн дөт зам гэх мэтээр хараад үзвэл. Харамсалтай нь манайх 20 гаруй жил хоосон …

  • 12 January

    “Даяаршил”-ыг санал болгогч: Намбарын Энхбаяр

    Сун Гоутао: Зүүн хойд Азийн дөрвөн улс Хоёр. Монголын үе үеийн Ерөнхийлөгчдийн үнэн амьдрал Гуравдагч, “даяаршил”-ыг санал болгогч: Намбарын Энхбаяр Намтар: 1958 оны 6-р сарын 1-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн 1980 онд ЗХУ-ын Москвагийн Горькийн утга зохиолын дээд сургууль төгссөн 1990 онд Улсын соёл урлагийн хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч дарга болсон 1992 оны 6-р сард Монгол улсын их хурлын …

  • 12 January

    Валентин Катасонов: Хэрэв доллар унавал “Апакалипсис” унш

    Манайхан геополитикт дэндүү дуртай ард түмэн. Пивоны ширээний ард бол Монгол хүн дэндүү гайхамшигтайг ярих юм биш. Сүүлийн үед АНУ-д болж буй үйл явдлын талаар олон хүн цуурах. Гэхдээ мэргэжилтний үгийг сонсох нь хамаагүй дээр л дээ. Ингээд МГИМО-ийн профессор, эдийн засгийн ухааны доктор Валентин Катасоновын “СП”-д өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна… В.Катасонов: АНУ-ын Ерөнхийлөгчийг дагнан харах нь Оросын сул …

  • 11 January

    Хязгаарлалт хамгийн зөв шийдвэр байлаа

    Улаанбаатар утаандаа живж, уушгины хатгалгаа хэрээс хэтэрч, уур унтууг нь барж байгаа талаар амтай болгон ярилаа, ойрын өдрүүдэд. Жагсч цуглаж, шаардлага хүргүүлж, төрийн томчуудыг харааж зүхсээр олон хоногийг үдэв. Ингэж уурлаж бухимдсаны үр дүн эхнээсээ төрийн томчуудад хүрч, бас ч гэж тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Ямар ч байсан эхний ээлжинд цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг …

  • 11 January

    Судлаач, профессор Д.Чулуунжав: Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөөний тухайд

    Профессор Чулуунжав шинээр хэвлэгдэн буй номондоо буй бас нэг өгүүллийг блогтоо тавьж өгөөч гэж хүсэв. Ингээд эрхэм найзын “хүсэлт-тушаалыг” биелүүлж байна. Энэ өгүүлэлд буй тоо баримт, дэвшүүлсэн үндэслэл сэлт нь яахын аргагүй анхаарал татсан асуудлууд бөгөөд эдгээрийг шийдвэрлэх нь тулгамдсан явдал мөн гэж би бодож байна. Мөн үүнтэй холбоотой маргаан мэтгэлцээн өрнөвөл зүгээр гэж бодно. Гэхдээ шинжлэх ухааны эрүүл саруул …

  • 10 January

    Цаг хугацаа хэргийн гогцоог тайлах уу?

    “Цаад эзнийг нь, эздийг нь ол” гэх шийдвэрээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал түр өндөрлөв. 1998 оноос өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд таван засгийн нүүр үзсэн эл хэргийн илрүүлэлтэд алуурчдад ял оноосноор эхэллээ гэцгээж буй. Уг нь улс төрийн зорилготой аллагыг нууц хэвээр нь мөнхөлж нам дарахыг оролдсон ч үргэлжлэлтэй болгосныг харахад хэргийг захиалагчдын гар хөл суларч, улс төр дэх …

  • 9 January

    Их, дээд сургуулиудаа нийслэлээс гаргаач ээ

    Та анзаарсан уу, сүүлийн хэдэн өдөр замын түгжрэл гайгүй байгааг.  Өглөө гэрээсээ гараад ажилдаа ирэхэд нэг цагийн хугацаа зарцуулдаг байсан бол 40, цаашлаад 30 минутад амждаг болсныг анзаараа л байлгүй дээ. Харин яагаад гэнэт замын түгжрэл буурчихав аа гэж үү. Сургууль амарсан болоод тэр шүү дээ. Нэгдүгээрт, дунд сургуулийн амралт эхэлчихсэн байгаа. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөх гэж эцэг, эхчүүд машинаа …

  • 6 January

    Шүүх хурлын дараах анхаарал татсан үгс

    Б.ЗАЯА Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг 18 жилийн өмнө хөнөөсөн хэрэг шүүхээр шийдэгдлээ. Дөрвөнөдөр үргэлжилсэн шүүх хурал, түүний эргэн тойрон дахь үйл явц, бүр шүүгчдийн шийдвэр уг хэргийг 18 жилийнөмнөхөөс ч ээдрээтэй болгов. Цагтаа улс төрийн захиалгат аллага гэж хууль, цагдаагийн аппаратуудад ажиллажявсан эрхмүүдээс эхлээд улс төрийн хүрээнийнхэн хүртэл мэдэгдэж байсан уг хэргийг ахуйн хүрээний аллага гэжшүүхийн шийдвэрт онцолсон …

  • 6 January

    Н.Модигийн хоосон амлалтууд Монголыг Хятадын гарт оруулж болзошгүй

      Энэтхэгийн “The Quint” мэдээллийн цахим хуудаснаа гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монголд айлчилсан билээ. Энэтхэгийн Ерөнхий сайд тус улсад анх удаа айлчилсан нь энэ юм. Айлчлалын үеэр Н.Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээснээ мэдэгдэж, тус улсад үзүүлэх тусламжийг ч, харилцан худалдааг ч өргөжүүлнэ гэж амлаж байв. Шастри Рамачандран “The Citizen” …

  • 5 January

    Далай ламтай нягт холбоотой Монгол Улс түүнээс нүүр буруулж хятадтай дотносов

    “The New York Times” сонины шинэ оны анхны дугаарт ийм нийтлэл хэвлэгджээ. Олон зууны тэртээ удирдагчид нь Далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урьж залахгүй гэв. Тус улсын Гадаад хэргийн сайдын хэлсэн үг Түвдийн шашны тэргүүн Далай ламын амаргүй асуудлаас үүдэн дахин нэг улс Хятадын дарамт шахалтад өртсөнийг харууллаа. Ц.Мөнх-Оргил сайд ярихдаа тус улсын Засгийн …

  • 4 January

    Утаж муужруулах сонгодог арга

    Эрх баригчид бүгдээрээ л “Хотын утааг төдөн хувь буруулна” гэсэн амлалттай гарч ирдэг. Маргааш нь таг чиг! Ийм байдлаар биднийхээ тархийг угааж, улсын төсөвт тэрбум тэрбумаар нь мөнгө суулгадаг. Түүнийгээ сэмхээн хуваагаад хүртчихсэн байдаг. Тэгтэл хотын утаа улам их болж, гамшгийн зэрэглэл давчихаад байгаа. Жилд, хүүхэд хөгшдөөсөө эхлээд олон зуун хүн утаанаас болж амьсгал хурааж байна. Гэтэл эрдэмтэн мэргэд, мэргэжлийн …

  • 4 January

    Г.Уянга: Дээлтэй Жавхлан

    Гэрэг сэтгүүл оны нөлөө бүхий хүмүүсийн дундаас УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хөргийг надаар бичүүлэх хүсэлт тавьсныг дуртайяа биелүүлэв. Гэвч бие даагчгүй парламент байж болохгүй, “АРДЧИЛАЛ” ажиллаж байгааг, ард түмний санал “ямар нэг хэмжээгээр” үйлчилж байгааг батлах ёстой шүү дээ. Ийм хүчтэй саналыг гээгдүүлж болохгүй. С.Жавхлан орж ирлээ. Өнгөрсөн парламентын бие даагчдын өндөр нэр хүнд, ард олны итгэлийг дээлэндээ багтаан авч явах …

  • 4 January

    Дэлхийн шившиг

    Хятад Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай эсрэг хориг арга хэмжээ авсныг бүгд мэднэ. Энэ талаар манайхан хоёр, гурван тал болон хуваагдаж хэрэлдэж байгааг ч бас мэднэ. Асуудлын гол нь манай улс мөнгөгүй болсноор үл барам “өрөнд идэгдэж, өтөнд бариулж” байгааг ч бид бас л мэднэ. Тэгвэл мөнгө босгох гэсэн “шинэ” Төрийн ажил ямархуу байгааг бүхэлд нь авч үзвэл байдал улам …