Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. 2016 оны 06 дугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зарим нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, …
Мэдээ
June, 2016
-
2 June
Энэ сарын цаг агаарын мэдээ
Ус цаг уур орчны хүрээлэнгийнхны гаргасан урьдчилсан судалгаа Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр, арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар …
-
2 June
Монголын үзэсгэлэнт гоо бүсгүйчүүддээ илгээх “улстөржсөн” ил захидал…
“Улс төр, менежментийн академи”-ийн захирал Д.Уламбаяр Монголын эмэгтэйчүүдэд хандаж дараах ил захидалыг илгээжээ Монголын үзэсгэлэнт гоо бүсгүйчүүддээ илгээх улстөржсөн захидал… Сайн байцгаана уу ? Уг нь би эрчүүддээ хандах гэсэн юм. Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. …
May, 2016
-
31 May
Борц авч явсан монгол эмэгтэйг Шинэ Зеландад саатуулжээ
Гар тээшиндээ үхрийн борц хийж Шинэ Зеландад нэвтрэх гэсэн монгол эмэгтэйг нисэхийн шалган дээр саатуулсан байна. Учир нь албаныхан түүнийг борц авч Шинэ Зеландад нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна. Шинэ Зеландын Оклэндийн нисэх буудалд газардах үед нь бүсгүйн гар тээшинд борцноос гадна бяслаг байсан аж. Монгол бүсгүй англиар ярьж чаддаггүй тул охин нь түүнийг ямар бараа авч яваа тухай зурвас өгч явуулсан …
-
26 May
Түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл, 2016 оны хот тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто замын ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд авто замын трасст орсон, орц гарц хааж байрласан, тохижилт хийх, мод бут сөөг тарих байршилд байгаа зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг, контейнеруудыг нүүлгэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна. Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн хажууд байрлах түргэн үйлчилгээний …
-
25 May
Малын өвчингүй орон болоход хамтарч ажиллана
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн Ассамблейн 84 дэх удаагийн Ерөнхий чуулганд Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд оролцож байна. Чуулганы үеэр тэрээр тус байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад Монгол улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн …
-
25 May
Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд үнэмлэх гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай” гэжээ. Энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна. Үнэмлэх …
-
25 May
Бямба гарагт Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана
Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болох гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн …
-
24 May
Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ
“Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон “Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг Засгийн газар баталлаа. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллээс бүрдэхээр дүрэмд тусгасан байна. Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, …
-
24 May
Хүүхэд багачуудад зориулсан “Амьтдын Ертөнц” тоглолт болно
Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ах эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулж “Амьтдын Ертөнц” хөгжмийн концертоо тун удахгүй тоглох гэж байна. “Амьтадын Ертөнц” тоглолт нь хөгжмийн зэмсгээр амьтдын дуу авиа, зан чанарыг дүрслэн дуугаргаж хүүхэд багачууддаа хөгжмөөр дамжуулан олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой билээ. Уг тоглолт нь ЕБС-н өмнөх бүлэг болон дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан Камиль Сен-Сансын …
-
24 May
Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэл 0.75 км авто замыг улсын комисс хүлээн авлаа
2016 онд хэрэгжүүлэх авто замын ажлуудын гарааг амжилттай эхлүүлж, энэ оны хамгийн анхны замыг өчигдөр улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Тодруулбал, Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэл 0.75 км авто замыг өчигдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 23-нд байнгын ашиглалтад хүлээн авсан юм. …
-
24 May
Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны өрхийн эмнэлэгийн засварын хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэлээ
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлгийн байранд гал гарч эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байсан тул тус өрхийн эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/401 дугаар захирамж гаргаж, засвар хийхэд шаардлагатай 76 468 057 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо. …
-
24 May
Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийг байгуулахаар болсон билээ. Улмаар тус ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилсон юм. Тэгвэл Цогт-Цэций суман дахь Гал …
-
24 May
Өнөөдрөөс эхэлж автобусны чиглэлийг өөрчиллөө
Өнөөдрөөс эхэлж нийслэлийн зарим замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлд дараах байдлаар өөрчлөлт орсон тул иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэх болон замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарна уу. М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс /V.24-ний 00:00 цагаас/ 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, …
-
23 May
Дэлхийн сүүний өдрийг энэ сарын 31нд тэмдэглэнэ
Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа “Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус ёслолын ажиллагаа энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл