Мэдээ

March, 2017

  • 17 March

    Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд оролцов

    “Монгол цэргийн өдөр”, Монгол улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж оролцлоо. Баярын үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 015-р ангийн Техник шалгах албаны дарга Г.Дамдинбазарыг Засаг даргын захирамжаар …

  • 16 March

    УИХ-ын дарга “Mонокле” сэтгүүлд ярилцлага өгөв

      Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2017.03.16/ “Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халлд ярилцлага өглөө. Лондонд төвтэй “Монокле” сэтгүүл нь дэлхий дахин, бизнес, соёл урлагийн сар тутмын хэвлэл юм. Тус сэтгүүл Нью-Йорк, Цюрих, Токио, Торонто, Истанбул, Хонконг зэрэг хотуудад салбартай, Хойд-Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн 70 шахам улс оронд уншигддаг ажээ. Мөн “Монокле” …

  • 8 March

    Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амарч байна

    Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр буюу энэ сарын 08-нд амарч байна. Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амарч байна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц …

January, 2017

  • 5 January

    Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ

    Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ …

November, 2016

  • 23 November

    Мэдээллээ үнэн зөв, бүрэн бүртгүүлсэн тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт авна

    НӨАТ-ын тухай хуулийн дагуу цахим баримтаа бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор төлөвлөж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn сайтад бүртгүүлж, улмаар сугалаанд хамрагдах болон төлсөн татварынх нь 20 хувийг буцаан олгох хэлбэрээр урамшуулал авах болсон. 2016 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр Татварын нэгдсэн системээс 156 …

  • 17 November

    Далай лам энэ сард Монголд айлчилна

    Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц энэ сард Монголд айлчлахаар болжээ. Энэ талаар өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийх аж. Хамгийн сүүлд Далай лам Монголд 2011 онд ирсэн бөгөөд өнгөрсөн онд Монголд ирэх гээд тодорхойгүй шалтгааны улмаас айлчлалаа цуцалжээ.

October, 2016

  • 25 October

    Жинхэнэ хайрын түүх…

    Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа. 2011 он Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй …

September, 2016

  • 29 September

    Хил нэвтрүүлэхээс татгалзсан иргэн нь Сирийн “дүрвэгч” биш гэв

    Сири улсын иргэнийг Монгол Улсын хил нэвтрүүлэхээс татгалзсантай холбогдуулан Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр Чингис хаан нисэх буудалд саатав. Онгоц 11.00 цагт газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилсон юм. Учир нь тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байсан байна. Олон улсын иргэний агаарын …

  • 6 September

    Л.Нинжжамц МҮОНТ-ийн захирлаар томилогдлоо

    МҮОНТ-ийн шинэ захирал өчигдөр ажилдаа оржээ. Тус телевизийн захирлаар ажиллаж байсан Д.Энхтуяагийн оронд Л.Нинжжамц томилогдсон байна. Лувсандашийн Нинжжамц нь 53 дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын орнуудад олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан нэгэн юм. Тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллахдаа 1996-2005 …

  • 2 September

    Олимпийн медальтнуудад тэтгэлэг гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд  /2016.09.01/ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцов. Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 65 жилийн түүхт ой тохиож байгаа, түүнчлэн энэ хугацаанд улс орны хэмжээнд 70 000 гаруй мэргэжлийн багш бэлтгэн, боловсролын салбарыг боловсон …

August, 2016

  • 18 August

    “Петромарт” сүлжээ дэлгүүр “Үндэсний лоттерей” нэвтрүүллээ

    Хамгийн том саятан төрүүлдэг “Үндэсний лоттерей”-г “Петровис” ХХК-ийн Улаанбаатар хот дахь ШТС-уудын дэргэдэх “Петромарт” сүлжээний найман дэлгүүрт нэвтрүүлээд байна. Тав дахь жилдээ амжилттай явагдаж буй уг лоттерейд  ердөө 550, 990 төгрөг төлөөд 4D, 6D болон 6/42 жекпот лоттерейн төрлүүдээс сонгон, 3-6 төрлийн, 120 сая хүртэлх төгрөгийн хонжворын эзэн болох боломжтой юм. Лоттерей борлуулж буй ШТС-ын хаяг Лоттерейн тохирлыг С1 телевизээр …

  • 12 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн …

  • 8 August

    СХД-т орон сууц хамгийн их хямдарчээ

    Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш 1.600.000-1.700,000 төгрөгийн хооронд байгаа аж. Орон сууцны эрэлт бага, нийлүүлэлт их байгаатай холбогдуулж “Орон сууцны бирж”-д бүртгэлтэй 100 гаруй аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Тус биржид 100 гаруй иргэн орон сууц худалдан авах хүсэлт гаргаснаас 10 хувь нь бэлэн мөнгөөр, …

July, 2016

  • 24 July

    Наадам нэртэй жүжигчилсэн тоглолт

    Төрийн наадам ч болдгоороо болоод өнгөрлөө. Тэгвэл эдгээр өдрүүдэд аймаг, сумдын наадмууд үргэлжилж байна. Наадам ч гэж дээ эртнээс төлөвлөсөн жүжигчилсэн тоглолт гэлтэй. Адгуус амьтан уралдаж байгаа учраас энд маапаан гарах нь бага. Харвасан сум байгаа оносон оноогүйгээр нь байр эзлүүлэх учраас энд ч бас маргаан бага. Харин хоёр хүн ноцолдох явцдаа юу эсийг хийж болох вэ. Энд л маргаан, …

  • 24 July

    Гадаад паспорт захиалахын тулд заавал 100 айлыг зорих шаардлагагүй

    Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ. Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан …