Monthly Archives: June 2013

June, 2013

  • 21 June

    Нарны туяагаар хавдрыг анагаагч Санйоги Умасанкар Монголд

    Монголд сүүлийн жи­лүүдэд хавдарт өвчинд нэрвэгдэгсэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа. Хавдар нь дэлхийн хаа сайгүй нас баралтын тэргүүлэгч нэгэн шалтгаан болсон. Хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэх болсон ч, энэ өвчнөөс болж нас барагсдын тоо буурч байгаа аж. Учир нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хавдрыг эрт оношилж, эмчилгээг сайжруулан халамж ан­­хаа­рал сайн тавьж, өвчтөнийг дэм­жиж өгснөөр энэ өвчний …

  • 21 June

    Нийслэл “Жуулчдад ээлтэй хот” болно

     Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбоотойгоор жуулчдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ая тухтай, аялах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал,гадаадын жуулчдын гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах утсыг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Мэдээлэл, сурталчилгааны төвийн 70108687 дугаарын утсаар гадаадын жуулчид санал, хүсэлт гомдолоо …

  • 21 June

    “Оюутолгой”-н зэсийн баяжмал гаргах ажил дахин хойшиллоо

     “Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмал гаргах байсан ч Засгийн газрын зүгээс хойшлуулах санал тавьжээ. Ямар учраас ийн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Харин Оюутолгой компанийн зүгээс баяжмал гаргах бүх бэлтгэл ажил хангагдсан байгаа гэдгээ илэрхийлжээ. Ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргах нь зөв алхам гэж үзэж байгаа ч хойшлуулж байгаа нь Еерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Л.Бадрах Ugluu.mn

  • 21 June

    Мазаалай ихэрлэжээ

     Байгаль хамгаалагчид  мониторинг судалгааны явцад  мазаалайн эвш төллөсөн тохиолдлыг таарчээ Цагаанбогд уулын Сүүжийн булагт өнгөрөгч сарын 23-нд  энэ жил төрсөн 2 ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж  байсантай тааралдсан байна. Мөн энэ сарын 17-нд Атас уулын Богц цагаан дэрсний тэжээлийн цэг дээр  нэмэлт хоол тэжээл идэж байсан ихэр  бамбарууштай эвш байсныг байгаль хамгаалагчид  олж мэдсэн аж. Бамбарууштай эвш тохиолдсон газрууд нь …

  • 21 June

    “Домог” хамтлагийн залуусаар Ерөнхий сайд бахархлаа

      Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Миний Монголын бахархал” сэдэвт өглөөний цайтай уулзалтад энэ удаад “Домог” хамтлагийн залуус уригдлаа. Австрийн Вена хотноо болсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадмыг гурван төрөлд манлайлж, эх орныхоо нэр алдрыг дуурсгаад ирсэн “Домог” хамтлагийнханд Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ. “Язгуур урлагийнхаа тоглолтоор сонгодог урлагийн өлгий нутгийнхныг, тэр дундаа зохион байгуулагч орны хөгжимчдийг …

  • 21 June

    Түрэгийн үеийн түүхийн ховор цогцолбор дурсгалын хөшөө олджээ

      Шинжлэх ухааны академийн Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Дэлгэрхаан уулын орчимд эртний Түрэгийн язгууртны дурсгалт газар очиж ажиллажээ. 2011 онд энэ газар археологийн авран хамгаалах хайгуул хийх явцдаа олон хөшөө, цэцэг хээ дүрсэлсэн хавтан бүхий цогцолбор дурсгалын хөшөөнөөс түрэг бичээс илрүүлжээ. Ингээд энэ оны зургаадугаар сарын 5-10-ны өдрүүдэд тухайн гэрэлт хөшөөнөөс цаасан хэв …

  • 21 June

    Маргааш “Summer Love” фестиваль болно

     Маргааш хайр шингэсэн хандивын фестиваль буюу   “Summer Love” фестивали “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Фестивалийн гол зорилго нь Монголын мянга мянган үрсийн эрүүл мэнд, амь насыг аврах оношилгооны аппарат худалдан авах хөрөнгө босгоход хувь нэмрээ оруулах ажээ. Энэхүү фестивальд  хип хоп хамтлаг, репперүүд, рок попын дуучид, DJ нар нижгэр тоглолт хийгээд зогсохгүй Үндэсний АСА цирк, загвар өмсөгчид (Монгол модел, Шилмэл загвар, Азийн …

  • 21 June

    Орон сууцны үнэ нэмэгджээ /орон сууцны үнэтэй танилцана уу/

     Монгол Улсын Засгийн газар Барилга хот байгуулалтын яам хамтран улс орон даяар иргэдийг орон сууцжуулах урт хугацааны 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг энэ долоо хоногоос эхлүүлээд байна. “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банк, “Хадгаламж” банк зэрэг ажилжааны банкууд 8 хувиар иргэдэд орон сууцны зээл олгохоор тогтсон. Хөнгөлөлттэй зээлд хамруулж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хот хөдөөгүй иргэд хөтөлбөрт хамрагдах, орон …

  • 21 June

    Багадаа л 10 саяар шоуддаг “МАК”-ын гүнж

     “МАК” компаний захирал Б.Нямтайшир охин хүү хоёртой. Тиймдээ ч газар дээрхи ганц охиноо нүдний цөцгий мэт хайрладаг гэдэг. Ямар сайндаа л сайн ханьтай болгохын тулд багын найз Даваагийнхаа хүү Д.Цолмонг охинтойгоо дотносуулах гэж компанидаа өндөр цалин амлаж урилгаар ажилд авч, улмаар 400 саяын үнэтэй хурим хийж өгсөн гэдэг. Тэгвэл элбэг хангалуун бүхнийг эдлэдэг “МАК”-ын гүнж Цэлмүүн гэгч бүсгүй шоуны ертөнцөд …

  • 21 June

    Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-прид Т.Батчимэг оролцож байна

    Арменийн Дилижан хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээн эхэллээ. Шилдэг 12 шатарчин оролцож байгаа уг тэмцээнд их мастер Т.Батчимэг эх орноо төлөөлж байна. Түүний хувьд хоёр дахь удаагаа ийнхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа нь энэ аж. Өмнө нь Женевт болсон тэмцээнд Хятадын их мастер Хоу Ифанийг хожиж, шуугиан тариад байсан юм. Дилижан хотод болж байгаа ээлжит цуврал тэмцээний эхний …