Monthly Archives: June 2013

June, 2013

  • 22 June

    Улаанбаатар хотод 21-25 хэм дулаан, бороотой

    Уланбаатр: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр.    22-24 градус дулаан байна. Бусад хотууд:  Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон  төвийн ихэнх нутгаар бороо, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.  Салхи баруун зүгийн нутгаар баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 4-9 метр, говь талын нутгаар  зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн …

  • 22 June

    Өнөөдрийн зурхайн үр

    Аргын тоололын  6 сарын 22-ны  бямба гараг, билгийн тоололын зуны дунд шар морин сарын шинийн 14-ны санчир гараг, 3 хөх мэнгэтэй, огторгуй барилдлагатай шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5:03 цагт мандаж, 20:56 цагт жаргана. Эл  өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян …

  • 21 June

    200 гаруй Хятад иргэнийг албадан гаргана

     Манай улсад хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн БНХАУ-ын иргэдийн хөдөлмөрийн гэрээ дууссан, хууль бусаар зөвшөөрөлгүй амьдарч байсан иргэдийг маргааш албадан гаргахаар болжээ. Гадаадын иргэдийг маргааш 19:30 цагаас Улаанбаатар өртөөнөөс албадан гаргах юм байна. Урд хөршийн 200 гаруй иргэнийг албадан гаргах ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 21 June

    Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хойшилжээ

     “Оюутолгой” компани өнөөдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа юм байна. Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан аж. Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм …

  • 21 June

    Амьтдын тулаан /20 фото/

    Мэдээ оруулсан А.Тамир

  • 21 June

    ЗҮҮНТЭН БА БАРУУНТАН

    Хүн бүр өөрийн үзэл санааны суурь баримжаатай байдаг. Энэ баримжаа нь тухайн хүний үзсэн туулсан, уншсан мэдсэнээс нь шалтгаална. Зарим нь үзэл санаа талаас нь “дагадаг” бол өөр хэсэг хүмүүс зөн совин, түүхэн нөхцлөөс шалтгаалж “өөрийн гэсэн бодолтой” болсон байдаг. Либериалистүүд хуучин системийг, социал демократууд коммунистуудыг, экологийн баримжаатай хөдөлгөөнүүд эдийн засгийн хэт өсөлтийн үеийг үгүйсгэж “төрцгөөсөн”. Талууд байр сууриа бэхжүүлэхийн …

  • 21 June

    Алдарт дизайнер Дольче болон Габбана нар шоронд хоригдох ял сонсжээ

     Дэлхийд алдартай хувцас загварын “Dolce & Gabbana” брэндийн загвар зохион бүтээгчид татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил, найман сарын хорих ял сонсчээ. Италийн нэрт загвар зохион бүтээгч Доменико Дольче, Стефано Габбана нар өчигдөр болсон шүүх хурлаас олон сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт ийнхүү хорих ял сонссон аж. Прокуророос тэднийг 2004 онд Люксембургт байгуулсан “Gado” гэж нэрнийхээ эхний үсгүүдээр нэрлэсэн …

  • 21 June

    Өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ

    Орон сууцны зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан мэргэжилтнийхээ тоог нэмж 12 болгон иргэдэд үйлчилж байгаа аж. Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул …

  • 21 June

    3алуус Ерөнхийлөгчөө дэмжсэн флаш моб хийлээ

     Нийслэлийн найрамдлын районоос октябрын район буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх төв зам дагуу 3000 залуус Ерөнхийлөгчөө дэмжин флаш моб хийлээ. Арга хэмжээг “Like нэгдэцгээе” аяны залуучууд болоод Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж нийслэлийн төвийн зургаан дүүргийн төлөөлөл болсон залуусыг хамруулсан юм. Тэд амжилтаа ахиулах нэг санал бидний ирээдүй гэдгийг олон нийтэд уриалжээ. Сонирхуулахад өнөөдрийг хүртэл Монголд ийм …

  • 21 June

    “Дээлтэй Монгол-2013” наадам болно

    “Дээлтэй Монгол-2013” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцсыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг Улаанбаатар хотын төв талбайд 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн …

  • 21 June

    Гүнтийн замыг хаах гэж байна

    Зуслангийн чиглэлийн автозамын засвар эхэлсэнтэй холбогдуулан Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна. Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг өнөөдрөөс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлуудыг хийж гүйцэтгээд, ирэх сарын 10-нд нээнэ. Зуслан чиглэлийн автозамыг “Жэй Кэй Си” ХХК хариуцан 10 сарын …

  • 21 June

    “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болно

     Ирэх долдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг эдийн засагчдын “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болох гэж байна. Чуулганыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн Онолын тэнхимээс зохион байгуулж байгаа аж. Уг чуулганы зорилго нь эдийн засгийн ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудыг хэлэлцэх, Монголд болон хилийн чанадад ажилладаг Монгол эдийн засагчдын сүлжээ бий болгох. Мөн олон улсын шилдэг судлаачдыг урин, Монгол …

  • 21 June

    Г.Баасан хадагтай Ц.Элбэгдоржийг дэмжив

     Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан цахим хэрэглэгчидэд хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж буйгаа илэхийлэхээ ч мартсангүй. Г.Баасан хадагтай “Сайн байцгаана уу? Сайхан зуншиж байцгаана уу. Та нарынхаа энэ өдрийн амгаланг айлтгая Монголчууд ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ? гэж санал бодлоо уралдуулж байгаа мөчид та бүхнийг идэвхтэй оролцож байгаа гэж найдаж байна. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг …

  • 21 June

    1000 гигабайт хурдтай интернэт

    Солонгос улс одоогоор хэрэглэж буй 100 гигабайт  хурдтай  интернэтээс 10 дахин илүү хурдтай буюу 1000 гигабайт хурдтай интернэт хэрэглэгчид болно гэж өнгөрсөн 3 сард мэдэгдэж байсан билээ.  Гига интернэт хэмээн нэрлэгдэж буй энэхүү интернэт дамжуулах антенуудын хамгийн анхныхыг  босгох ёслолын ажиллагаа өнөөдөр Сөүл хотод боллоо.  Ирэх 2017 он гэхэд   Солонгосын орон нутгийн  90 хувьд нь Гига интернэтийн антенн босгогдож …