1000 гигабайт хурдтай интернэт

201306211043776209_51c3e1edd0ad4.jpg

Солонгос улс одоогоор хэрэглэж буй 100 гигабайт  хурдтай  интернэтээс 10 дахин илүү хурдтай буюу 1000 гигабайт хурдтай интернэт хэрэглэгчид болно гэж өнгөрсөн 3 сард мэдэгдэж байсан билээ.

 Гига интернэт хэмээн нэрлэгдэж буй энэхүү интернэт дамжуулах антенуудын хамгийн анхныхыг  босгох ёслолын ажиллагаа өнөөдөр Сөүл хотод боллоо.  Ирэх 2017 он гэхэд   Солонгосын орон нутгийн  90 хувьд нь Гига интернэтийн антенн босгогдож тарааж эхлэх ба   шат дамжлагатайгаар орон нутаг бүрд цацагдаж  эхлэх уг интернэтийн хэрэглэгч болохын тулд өөрийн хэрэглэж буй интернэт үйлчилгээний компанитэй гэрээгээ өөрчлөн , арай илүү үнэ төлөх ажээ.

 Солонгос улс нь сүүлийн 6 жилийн туршид өөрийн иргэдээ дэлхийд хамгийн хурдтай  интернэтийн  хэрэглэгчид болгож байгаа  үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа ба 2017 он гэхэд Солонгосчууд дэлхийд анх удаагаа бүх нийтээрээ  Гига интернэтийн хэрэглэгчид болно гэж тооцвол , Солонгос улс 10 жилийн туршид  интернэт хурдаараа дэлхийд тэргүүлсээр  байх ажээ.

Солонгос улсад Гига интернэт хэрэглэж эхэлснээр нэг киног утасгүй интернэтээр 1 минутанд  татаж чадахаас гадна гар утсаараа дамжуулан Солонгос улсын хаанаас ч өндөр хурдтайгаар интернэт ашиглаж болох юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …