Өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ

Орон сууцны зээлийн хүүг бууруулсантай холбогдуулан өр төлбөргүйг гэрчлэх лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 4700 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Жирийн өдрүүдэд өр төлбөргүйн лавлагааг нэг мэргэжилтэн гаргадаг байсан бол ачаалал ихэссэнтэй холбогдуулан мэргэжилтнийхээ тоог нэмж 12 болгон иргэдэд үйлчилж байгаа аж.

Иргэдийн лавлагаа авах эрэлт их байгаа тул цаашид түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ШШГЕГ-аас арилжааны банкуудтай хамтран 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн лавлагааг цахим хэлбэрээр олгохоор болсон байна.

Тодруулбал, зээл авахыг хүссэн иргэн сонгосон банкиндаа хандан мэдээллийн санд бүртгүүлнэ. Ингэснээр банкны ажилтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу цахим хэлбэрээр шилжүүлж, хариуг мөн цахимаар авах юм.

Түүнчлэн орон нутгийн иргэд тухайн аймаг, сумынхаа банкинд хандан лавлагаагаа цахим хэлбэрээр авах боломжтой.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …