Monthly Archives: September 2013

September, 2013

  • 6 September

    Монголбанк найман сая ам.доллар худалджээ

     Монголбанкнаас өчигдөр хувиар  ёсоор гадаад валю­тын дуудлага худалдааг зо­хион байгууллаа. Арилжааны банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаагаар найман сая ам.дол­лар худалдсан бай­на. Мөн 129 сая юанийг 271 төгрөгийн хаалтын ханш­тайгаар худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв. Өчигдөрийн арилжаагаар банкууд  59  сая ам.дол­ларыг своп хэлцлээр ху­далдан авах санал ирүүл­сэн бөгөөд Монголбанк са­налыг 100 хувь …

  • 6 September

    Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа барилгын компанийг яах вэ Х.Тэмүүжин сайдаа

    Монгол улсад хууль дүрэм гэж бий, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж бас бий. Гэтэл зарим барилгын компаниудад Монгол улсын хууль дүрэм, шүүхийн шийдвэр нөлөөлдөггүй бололтой. Хааяа хаяагаа дэрлэн эмх замбараагүй баригдсан барилгыг хараад бид хот төлөвлөлтийн тухай их ярьдаг. Харамсалтай нь барилгын компаниуд  анх барихаар  төлөвлөж батлуулсан зураг төслөө дур мэдэн өөрчилдөг, талбайг нь өргөтгөдөг явдал хот төлөвлөлтийг эмх …

  • 6 September

    “Орд 17” зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байсан залуусыг баривчилжээ

    Чин­­­­гэлтэй дүүргийн XIII хороонд байрлах “Орд 17” зочид буудлын өрөөнд иргэн Э, Б, С, Х нар мансуурсан байдалтай байхад нь цаг­даагийн алба хаагчид саатуулжээ. Улмаар эд мөрийн баримт болгож хөх ууттай өвс, гаанс хэлбэрийн усны сав зэргийг хураан авч Чингэлтэй дүүргийн Цаг­даагийн II хэлтэст шал­гаж байгаа аж. Г.Сонор ugluu.mn

  • 6 September

    Дэлхийн хамгийн өндөр, хамгийн үнэтэй өндөр өсгийт

    Румин загвар зохион бүтээгч Михай Албу дэлхийн хамгийн өндөр өсгийтэй гутал урлажээ. Гутлын өсгий нь 31 см өндөртэй бөгөөд 1200 еврогийн үнэтэй юм байна. загвар өмсөгчид ихдээ л 15 см өндөртэй гутал өмсдөг байхад эл хэмжээг 2 дахин ихэсгэсэн энэ гутал нь хүний биед ямар ч хор уршиггүй байхаар тооцоологдон хийгдсэн ажээ.   Т.Наран ugluu.mn

  • 6 September

    Ихийг сурах банкны дээрэм /заавал уншаарай/

     Хятадын Гуанжоуд болсон банкны дээрмийн үеэр дээрэмчин банкинд буй хүмүүсд хандан: “Битгий хөдөлцгөө. Бидний авах гэж буй мөнгө бол улсынх. Харин та нарын амь бол зөвхөн та нарынх.” гэв. Банкинд байсан хүн бүр түүний үгээр алгуурхан доошоо хэвтэцгээв. ***Энэ бол “Бодол өөрчлөх зарчим” ба бодох уламжлалт замыг өөрчилж байна. Нэг бүсгүй ширээн дээр маш эсэргүүцсэн байдалтай хэвтэхэд дээрэмчин эмэгтэйд хандан: …

  • 6 September

    Дэлхийн хамгийн өндөр дэх теннисний талбай

    Дэлхийн хамгийн өндөр дэх теннисний талбай 3280 метрийн өндөрт Арабд байдаг ажээ. Теннисний талбайг Бурж ал Араб хэмээн нэрлэдэг юм байна.   Т.Наран ugluu.mn

  • 6 September

    Ж.Бямбадорж: Мөрдөн байцаагчид иргэдийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсээр л байна

     Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд сар бүр мэдээлэл хийдэг уламжлалтай. Уг мэдээллийн үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой уулзаж манай улсад хүний эрх хаана, ямар нөхцөлд зөрчигдөөд байгаа талаар ярилцлаа.  -Сүүлийн үед ХЭҮК-д иргэдээс багагүй санал гомдол ирүүлэх болсон. Ихэвчлэн ямар гомдол ирдэг вэ?  -Тиймээ ХЭҮК-д ирүүлдэг санал гомдлын тоо …

  • 6 September

    Анжелина Жоли хүүхдүүдээ ямар ч хамгаалалтгүй авч явжээ

    Алдарт жүжигчин Анжелина Жоли зөвхөн өөрийн хүүхдүүдийн хамт ямар ч хамгаалагчгүй явжээ. Тэрээр өнгөрсөн 4-ний өдөр Лос Анжелас дахь “Лакс” онгоцны буудалд буух үедээ ганцаараа хүүхдүүдээ дагуулан явж байжээ. Жоли шүтэн бишрэгчид болон папарацичдыг хүүхдүүд болон өөрт нь муу зүйл хийхгүй гэдэгт итгэлтэй байдаг бололтой. Харин түүнийг ганцаараа явааг харсан онгоцны буудлын хамгаалагчид ихэд санаа тавьж байсан гэнэ. Т.Наран ugluu.mn

  • 6 September

    Н.Алтанхуяг: эрдэмтдийн хүч, оролцоог нэмэгдүүлж, хэрэгтэй байгаа салбарт хүчийг нь дайчилна

    Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид хэлэлцэж байна. Өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцолсон. …

  • 6 September

    Беларусь улсын цахилгаан тээврийн салбартай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Беларусь улсын Тээврийн холбооны сайд Сивак  Анатолий болон Аж үйлдвэрийн орлогч сайд Огоровников нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Минск хотын цахилгаан тээврийн салбарын талаар ярилцаж, манай улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Улаанбаатар хотод цахилгаан тээврийн салбарт Беларусь улсын туршлага, орчин үеийн техникийг нэвтрүүлэх талаар уулзалтын эхэнд талууд ярилцсан …

  • 6 September

    Газраа чөлөөлсөн худалдаа эрхлэгчид ирэх жил шинэ офиссийн байранд орно

     Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07-р сарын 01-ний өдрийн №А/635 тоот “Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжлах тухай” захирамж болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31-р тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Заг компани нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан билээ. 09 сарын 05-ны өдөр тус …

  • 6 September

    “Seoul Drama Awards- 2013” улаан хивсний ёслол /фото/

    Телевизийн олон ангит киноны шагнал гардуулах найм дахь удаагийн “Seoul Drama Awards”  наадам өчигдөр Сөүл хотын  Соёлын төв ордонд болжээ. Наадмын  ажиллагаа 19.00 цагт Улаан хивсний баяраар эхэлсэн ба  наадамд 48 улсын 225 драма оролцож ,  юүтүб сайтаар  дэлхийн 120 оронд наадмын ажиллагааг  шууд дамжуулан үзүүлсэн байна. Наадамд “Шилдэг драмын зохиол , Шилдэг драма, Шилдэг эмэгтэй, эрэгтэй гол дүр” гээд …

  • 6 September

    Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 1 өдөр

    Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 1. Хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, …

  • 6 September

    Улаанбаатарт 22 хэм

    Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус …

  • 5 September

    Орон орны бүсгүйчүүд – цуврал 1 /23 фото/

    Эх дэлхийн  хүмүүс өөр өөр улс оронд харьяалагддаг. Иймээс хүмүүсийн хэл, соёл, амьдралын хэв маяг өөр өөр байдаг. Тэгвэл улс бүрийн бүсгүйчүүдийн царай төрх, биеийн галбирыг харуулахуйц фото мэдээллийг  уншигчиддаа зориулан цувралаар хүргэхээр боллоо. Гүүглийн хайлтын системд  тухайн улс орны бүсгүйчүүдийн спорт болон миссын тэмцээний фото зураг элбэг байдаг нь анзаарагдлаа. Бидний зүгээс аль болох тухайн улс орны нийтлэг төрхийг …