Monthly Archives: October 2013

October, 2013

  • 16 October

    1-р эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлснээр автозамын зохиомол түгжрэл багасдаг

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан 2013 оны 10-р сарын 15-ны байдлаар нийт 55 автомашин зөөж шилжүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж …

  • 16 October

    С.Ганбаатар гишүүний хөрөнгө, төсөвт зардлын тайлан

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордны “В” танхимд өөрийн  төсөвт зардлаа тайлагнаж, УИХ-ын хангамжийн талаар анх удаа хэвлэлийнхэнд мэдээллэв. Тэрээр сардаа 1 сая 267 мянган төгрөгийн үндсэн цалин, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь гээд нийтдээ 1 сая 648 мянган төгрөгийн цалин авдаг аж. Төсвөөс 67 сая 592 мянган төгрөгийг үндсэн цалин, туслах, зөвлөхийн цалинд, 32 сая төгрөгөөс албан томилолт, унаа, мэдээлэл …

  • 16 October

    Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэж байна

    Одоогоос 30 гаруй минутын өмнөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажлыг явуулж эхэлсэн тухай иргэнээс мэдээлэл ирлээ. Тодруулбал, их зохиолчийн хөшөөг одоо байгаа байрнаас нь нүүлгэн шилжүүлж “Улаанбаатар зочид буудал”-ын өмнө /Лениний хөшөө байсан газар/байрлуулах НИТХ-ын шийдвэрийг гүйцэтгэж байгаа нь энэ юм.

  • 16 October

    Шатсан “Нарантуул”-ын түрээслэгч нарт 12,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

     “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний павильон шатсаны улмаас 300 гаруй түрээслэгчид хохирол амсаад байсан билээ. Тэгвэл тус галын хэргийг шалгаж дуусаад энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн бөгөөд түрээслэгч нарт нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан байна. Мөн холбогдох албадынхан хэргийн газарт 50 гаруй үзлэг шинжилгээ, шалгалт хийж, улмаар хохирсон иргэдийн мөнгө, …

  • 16 October

    БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, Ш.Булга-Эрдэнэ нарт зодуулсан гэх залуу ажил дээрээ эв эрүүл явж байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээсэн талаарх мэдээлэл хүчтэй тархсан билээ. Тэдний гарт зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга бөгөөд маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрсан байна хэмээн мэдээлэгдсэн. Ингэхдээ маргааныг“Алтангадасыг та нар …

  • 16 October

    ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨХ ТАЙВАН ЖАГСААЛ БОЛЛОО

    Өглөөний 7.20 минутаас 10.00 цагийн хооронд эв нэгдлийг уриалсан залуусын тайван жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид хотын төв хэсгээр буюу  Чингисийн талбай, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, Гадаад харилцааны яамны орчимд, МУИС-ийн төв байрны орчимд гэсэн нийт 9 газар уриа лоозонгоо барьж бусдад харууллаа. Жагсаалд 80 гаруй залуу оролцож дуу хоолойгоо хүргэлээ. Тэдний зорилго нь УИХ, Засгийн Газрын гишүүдэд эв …

  • 16 October

    Ирээдүйд баячууд “мөнх наслах” боломжтой гэнэ

    ОХУ Москвагийн  их сургуульд  хөгшрөлтийн  эсрэг эмийн зүйл гаргах судалгааны баг  лабораторийг саяхан байгуулжээ.  Дэлхийн эрдэмтнүүдийн ихэнх нь «чөлөөт язгуур» гэгчид хүнийг тухайн цагт хөгшрүүлдэг тухай нэг онолыг баримталдаг. Харин Москвагийн  их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Максим Скулачев «хүн амьсгалдаг учир түүний бие аажим хөгшөрч, эвдэрдэг» гэжээ. Тэгэхээр «Хүний эс бүрт байдаг  «митохондрия» хэмээх жижиг эрхтэн хүнийг амьсгахад түүнийг эрчим хүчээр …

  • 16 October

    Хувийн хэвшлийнхэн хотын гудамж талбайг тохижуулж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж,хотынхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.Энэ уриалга, санаачлагын дагуу хувийн хэвшлийн байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газартай хамтран өөрсдийн хөрөнгөөр хотын гудамж, талбайг тохижуулж байна. Энэ ажлын эхлэл болж “Оюу толгой” ХХК “Оюутны гудамж” /Монгол Улсын …

  • 16 October

    Нийслэлийн ажилтан бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавина

    Улс орны хөгжлийн ирээдүй болсон 16 настнууд хотын соёл, хүмүүжлийн “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалтанд хамрагдаж, андгай өргөлөө. Тус сургалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, сурагч хүүхдүүдтэй их хотын бүтээн байгуулалтанд тэдний оруулах хувь нэмэр болоод хотын соёлтой иргэн болж хүмүүжих талаар санал бодлоо солилцсон юм. Уг сургалтыг Эрүүл соёлтой хотын иргэн бүрийн үүргийг …

  • 16 October

    Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх, хор хохирол эрсдэл учирсан гэж үзвэл урьдчилан бэлтгэсэн заавар, журмын дагуу нэн даруй засаж, сэргээх, хариу арга хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/477 дугаар тоот захирамжаар “Мэдээллийн …