Yearly Archives: 2013
July, 2013
-
11 July
Өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням, Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр …
-
11 July
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын баяр наадмыг нээж хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Хүндэт наадамчид аа, Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе. Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна. Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна Монголын түүхт их төр 2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байнаа. Монголоороо гоёсон Монгол наадмынхаа …
-
11 July
Наадамтай холбоотой сонирхолтой тоон баримтууд
Үндэсний их баяр наадмаар улс орны хэмжээнд нийт: – наадамчин олон ойролцоогоор 4,878,818 ширхэг хуушуур иддэг. – 800 тонн айраг уудаг. – 36000 хурдан хүлгүүд 20-27 км зайд шандсаа сойдог. – 12000 бөх эр бяраа үздэг. Тэд нийт 666 мэхийг барилдаандаа ашигладаг байна. – Хүмүүс өөр хооронд 1,5 сая мессеж бичиж баярын мэнд хүргэдэг. – Үүрэн телефоны операторуудын ачаалал ердийн үеийнхээс 35% …
-
11 July
БНФУ-ын засгийн газрын гишүүн Гийом Гарог хүлээн авч уулзав
Өнөөдөр Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог хүлээн авч уулзлаа. Монгол улсын ардчилсан Ерөнхийлөгч дахин сонгогдож, тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрин бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд …
-
11 July
Хоол хүнсээр дамжих өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх
Хоол хүнсээр дамжих өвчин, түүний шалтгаан Хоол хүнсээр дамжих өвчин (ХХДӨ) буюу хүн амын дунд нэрлэж заншсанаар хоолны хордлого нь өвчин үүсгэгч аливаа нян, вирүс, шимэгчид болон төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хоол хүнсийг хэрэглэсний улмаас үүсдэг. ХХДӨ нь өвчин үүсгэж буй хүчин зүйлээс хамааран хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин гэж ангилагддаг. Дэлхийд нийт 200 гаруй өвчин хоол хүнсээр дамждаг …
-
11 July
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс халзан азарга” түрүү магнайд ирлээ
Улсын наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Хурдан азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурав дараалан торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн улс халзан алдарт шаргын амжилтыг давтаж байна. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд …
-
11 July
Төрийн есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэхэд залагдлаа
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их монгол улс байгуулагдсны 807 жил, Анрдын хувьсгалын 92 жилий ойн баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд Төрийн есөн хөлт цагаан тугыг төрийн ордноос 9 шарга морьтон төрийн торгон цэрэг төв цэнгэлдэхэд залан аваачиж, байрлууллаа. Үүний дараа баяр наадмын үйл ажиллагааг нээж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, төрийн дуулал эгшиглэснээр монгол түмний их баяр …
-
11 July
Хүй долоон худагийн замыг нэг чигийн урсгалтай болгожээ
Улсын баяр, наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт уламжлал ёсоор болж буй. Үүнтэй холбоотойгоор Хүй долоон худаг хүртэлх зам хэт их ачаалалтай болж, түгжрэл үүсэж, наадамчин олонд хүндрэл учруулдаг. Энэ цаг мөчид ч бас Хүй долоон худаг хүрэх автозам өндөр ачаалал авсан байгаа учраас замын хөдөлгөөний урсгалыг нэг чигийн урсгалтай болгожээ. Одоохондоо Хүй долоон худагаас Улаанбаатарт ирэх чиглэлийн урсгалыг …
-
11 July
“Сэрсэн тал” соёлын наадам Хүй долоон худагт гурван өдөр болно
Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сэрсэн тал” соёлын наадмыг Соёл урлагийн их сургууль, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор наадмын өдрүүдэд буюу 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. “Сэрсэн тал” наадамд СУИС-ийн төгсөгчид …
-
11 July
Хуушуурны үнэ өндөр байна гэв
Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна. Харин айраг нэг аяга нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нэг литр нь 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Наадамчин олон “Энэ жилийн хуушуурны үнэ арай өндөр байна. Нөөцийн махаар хийсэн гэж телевизээр ярьж байсан. Тэгсэн хирнээ их үнэтэй байна. Мах нь ч бүр багасчихаж” гэсэн санал гомсдолтой байсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл