Yearly Archives: 2014

December, 2014

  • 23 December

    Монголчууд кибер хамгаалалтаа сайжруулахад Энэтхэг тусална

    Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг болон Монгол Улс Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй Монголын төлөөлөгчид Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй Шинэ Дели хотод уулзсан байна. Энэтхэгийн агентлагуудын мэдээлснээр хоёр тал терроризм, хар тамхи, хүний наймаа түүнчлэн хууль бусаар зэвсэг худалдаалах зэрэг олон улс дамнасан гэмт хэргээс урьдчилсан …

  • 23 December

    Гэр орноосоо дайжсан, хараа хяналтгүй 70 хүүхдийг илрүүллээ

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, …

  • 23 December

    Иракт 50 сая еврогийн тусламж үзүүлэв

    Европын холбооны удирдлагууд Иракийн Засгийн газарт мөнгө болон эд материалын тусламж үзүүлэхээр боллоо. Тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дарга Федерика Могхерини Иракт айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадитай уулзаж, туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Федерика “Иракт эрхээ тогтоохыг санаархаж, санаатайгаар хүчирхийлэл үйлдэж буй хэт даврагчдын үйлдлийг дахин тэвчиж чадахгүй. Тиймээс Иракийн Засгийн …

  • 23 December

    Хөдөө ажиллах хүсэлтэй Москвагийн эмч нарт нэг сая рубль олгохоор болжээ

    Москва хотын эрүүлийг хамгаалах байгууллагын системийн шинэчлэлийн хүрээнд долоон мянга орчим эмч нар ажилгүй болох магадлалтай байгаа бөгөөд тэдгээрээс хоёр зуун эмчийг Москва мужийн хөдөө суурингуудад ажилд авахаар болжээ. Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний тогтвор суурьшлыг хангах зорилгоор тэдэнд тус бүрд нь нэг сая рублийн тэтгэмж өгөхөөр болсон байна. Энэхүү хөтөлбөр хөдөө орон нутагт тав хүртэл жилийн хугацаатай ажиллах …

  • 23 December

    МҮОНТВ-ийн удирдлагыг томилов

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ц.Лхагвадаш, дэд захирлаар Ч.Батцэнгэл нарыг өчигдөр томилсон. Дэд захирал болоод захирлын сонгон шалгаруулалтад зургаан хүн өрсөлдсөнөөс телевизийн урлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай ажлаа мэддэг гэсэн давуу талыг харгалзан дээрх хоёр хүнийг сонгожээ. Д.Анар

  • 23 December

    Дизайнер Катя Золын “золиос” болгосон Малайз нөхөр, бяцхан хүү

    Эх орондоо ирээд ихийг хийж бүтээхээр зориг шулуудсан дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол урлаг соёлын ододтой нөхөрлөн, нэлээд хэдэн загварын шоугаа сонирхуулаад амжсан. Улмаар телевизийн нэвтрүүлэг хөтлөн, томоохон төсөл дээр ажиллан тун ч амжилттай яваа царайлаг бүсгүйн хувийн амьдралын нууц нэг л өдөр задарч, түүнийг эвгүй байдалд оруулсан удаатай. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Малайз эртэй ханилж, хөөрхөн хүүтэй болсон …

  • 23 December

    Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны үнэлгээний дүнг танилцууллаа

    Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Уг үнэлгээний дүнг олон нийтэд танилцууллаа. Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Баянзүрх консалтинг” ХХН, “Онч шийдэл” ТББ, “Нийгмийн бодлогын хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газраас баталсан “Төрийн байгууллагуудын авлигын …

  • 23 December

    “Цөмөөхэй”-г өнөөдрөөс тайзнаа бүжинэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Цөмөөхэй” балетыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24-28-нд шинэчлэн тоглохоор зэхээд байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хүүхэд багачууд шинэ жилийн гайхалтай бэлгээ хамтдаа задлах нь ээ. Шинэ жилийн ид шидийг Щелкунчикгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх Германы …

  • 23 December

    Ховдын шийдвэр гүйцэтгэгчид байртай болжээ

    Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор 24 айлын орон сууцыг барьж,  ашиглалтад оруулжээ. Тус орон сууцны 1мкв-ын үнэ 750.000 төгрөг бөгөөд энэ үнэ нь орон нутагт худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1мкв-ын үнэнээс 350,000-550,000 төгрөгөөр хямд  байгаа юм. Мөн орон сууцанд орсон албан хаагчид урьдчилгаа 30 хувийг бэлнээр …

  • 23 December

    Улсын чадаагүйг хувийнхан хийг, харин саад л бүү болоосой

    Гавьяат жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төсөл хэрэгжүүлж, улсын эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг олон түмний дэмжлэгээр орчин үеийн стандартын дагуу тохижуулж өгч байгаа бол “Х Түц” хамтлагийн жүжигчин, гавьяат И.Одончимэг ч гэсэн саяхнаас хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барьж өгөөд буй. Энэ мэтчилэн нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг жүжигчин бүсгүйчүүд өөрсдийн санаачилгаар, халуун сэтгэлт хүмүүсийн …

  • 23 December

    УИХ-ын байнгын хороод хуралдана

    Өнөөдөр УИх-ын дөрвөн байнгын  хорооны хуралдаан болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал; Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, анхны хэлэлцүүлэг/; Эрүүл мэндийн албан журмын …

  • 23 December

    Эхийн сүү эрэгтэй хүүхдийн оюуны чадамжийг өсгөдөг

    TIME сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас: Энэхүү судалгаагаар эмэгтэй, эрэгтэй хүүхдийг харьцуулж үзжээ. Заримыг нь эхийн сүүгээр буюу хөхөөр, заримыг нь эхийн сүү орлуулагч сүүгээр угжиж тэдгээрийн суралцах чадварт хэрхэн нөлөөлж байгааг ажиглахад эхийн сүүгээр хооллосон хүүхдүүд математикийн сорилд өндөр оноо авч, уншиж-бичих чадвар өндөр байгаа нь ажиглагджээ. Үүгээр ч тогтохгүй эхийн сүүг илүү удаан хөхсөн хэмжээгээрээ тэдний амжилтын үзүүлэлт өсөж …

  • 23 December

    Дүнжингараваас улиастай уулзварын хөдөлгөөнийг энэ сарын 26-нд нээнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил 90 хувьтай байна. Автозамын ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам …

  • 23 December

    Гурван сая дахь иргэнд 958 сая төгрөг төсөвлөжээ

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын сүүлчээс ирэх сарын дунд хүртэлх хугацаанд мэндэлнэ. Харин үүнд зориулж Засгийн газраас 958 сая төгрөгийг зарцуулахаар тооцоолж байгаа ажээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын …