Америкийн телевизийн од болох Ким Кардашьян-Уэст өөрийн бие галбирыг дахин гайхууллаа. Тэрээр энэ удаад Оросын дизайнер Ульяна Сергеенко-ийн хувцасаар гоёсон байна. Тэрээр ягаан торгон харандаан банзал болон богино топ өмссөн аж. Ингээд тэрээр Tom Ford –ын алтлаг гутал өмсөж өөрийн хувцаслалтыг гүйцээсэн байна. Ким саяхан Оросын алдарт хөтлөгч болох Ксении Собчак-ийн шинэхэн брэндийн нээлтэнд оролцсон байжээ. Анх тэрээр дүүгийнхээ төрсөн …
Yearly Archives: 2014
December, 2014
-
18 December
Далай лам: Би сүүлчийнх нь ч байж мэднэ
Дээрхийн гэгээн 14-р Далай лам Их Британийн БиБиСи агентлагт ярилцлага өгч өөрийнхөө болон өнөөгийн дэлхийн улс төрийн асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр ярилцлагынхаа дундуур өөрийгөө хамгийн сүүлчийн далай лам байж магадгүйд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ Далай ламын нэр төр дэлхийн олон улсад ихэд түгж, алдаршсан учир нэн эртнээс улбаатай хойд дүрийг нь тодруулах уламжлалыг таслахгүй байх нь юу …
-
18 December
Хайртай хүнтэй нь цуг суулгасангүй гэж онгоцны үйлчлэгч рүү буцалсан ус цацаж нүүрийг нь түлжээ
“Air Asia” компанийн онгоц Хятадын жуулчдын түрэмгий үйлдлээс болж Бангкокийн Дон Муанг нисэх онгоцны буудал руу эргэн нисчээ. Бангкокоос Хятадын Нанкины чиглэлд явж байсан уг онгоц замынхаа дунд орсон байсан ч Хятадын залуу хос үйлчлэгч рүү нь халдаж, онгоцноос үсэрнэ гэж сүрдүүлснээс болж эргэсэн аж. Бүх зүйл зорчигчдыг онгоцонд суухаас эхэлжээ. Залуу эр, эм хоёр бие биеэсээ тусдаа суух болж, …
-
18 December
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын бие муудаж хорих ангийн эмнэлэгт хүргэгджээ
Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гурван хүн Төрийн ордны хашаа руу гранат, галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэг явдал гарсан юм. Тэрээр уг хэргээс болж буруутгагдан шүүхээс долоон жилийн ял сонсож Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих ангид хоригдож байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярын даралт нь тогтворгүй болж, бие нь муудсан тул хоёр хоногийн өмнөөс Зайсангийн …
-
18 December
Хүнсний бүтээгдэхүүний үнийн танилцуулга (2014 оны 12-р сарын 17)
Махны дундаж үнэ 2014 оны 12-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5960 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй …
-
18 December
Гадаадад ял эдэлж байсан монгол иргэдээ шилжүүлэн авчирлаа
Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улстай байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-тэй байдаг. Энэ гэрээний дагуу өнөөдөр Бүгд Найрамдах Казакстан Улсад ял эдэлж байсан Монгол Улсын хоёр иргэнийг Тахарын албаны алба хаагчид эх оронд нь авчирлаа. Уг ажиллагааг Тахарын ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын …
-
18 December
Со гавьяат Ерөнхий сайдын эхнэрийн мөөмийг хөхсөн нь…
МУГЖ Д.Сосорбарам нэг үе монголын дэлгэцийн нэлээдгүй кинонд тоглож дүрээ мөнхөлсөн байдаг. Ингэхдээямар ч жанрын кинонд авсан дүрээ чадварлагаар амилуулсан байдаг. Түүний тоглосон кинонуудаас үзэгчид хамгийн сайн мэдэх нь “Илүү сартай зун” кино билээ. Цаашилбал догшин ноён Хутагтын дүрийг хүртэл гаргаж явсан байдаг. Тэгвэл нэгэн кинонд тэрбээр тийм “задгай” хэсэгт зураг авахуулсан байдаг ба уг хэсэгтээ бүсгүйн мөөмийг хөхөж тоглохоос …
-
18 December
Анжелина Жоли хүүхдүүдээ интернэтээс хамгаална
Холливудын од Анжелина Жоли өөрийн зургаан хүүхдийг цахим хамгаалалтад авахын тулд шинжээчид хөлсөлжээ. Энэ тухайгаа Оскарын шагналтан жүжигчин маань People сэтгүүлд мэдээлсэн байна. Жоли хэлэхдээ, 6-13 насны хүүхдүүд нь интернэт болон цахим сүлжээнд ямар зүйл уншиж, танилцаж байгааг хянаж байдаг шинжээчдийг хөлсөлж авсан тухайгаа өгүүлжээ. Үүнээс гадна Жоли цахим хуудсанд ямар нэгэн хэрэглэгчийн хуудас байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
-
18 December
Шилэн дансны тухай хууль улс орны нийтлэг эрх ашигт нийцсэн амин чухал хууль юм
Төрийн ордны Их танхимд өнөөдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн боллоо. Их танхимд багтаагүй зочид Төрийн ордны хуралдааны А танхим, Иргэний танхимаас зөвлөгөөний үйл явцыг дэлгэцээр харав. Эндээс Шилэн дансны тухай хууль олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байлаа. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын …
-
18 December
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.18/
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улсын хэмжээнд томуу, төст өвчний тархалт нэмэгджээ 2014 оны 12 дугаар сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа юм. …
-
17 December
Хальтирч хөл, гараа гэмтээсэн 78 хүн эмнэлэгт ханджээ
Хүйтний улиралд хальтиргаа, гулгаа ихэсч иргэд хөл, гараа гэм тээдэг. Тэгвэл хальтирч унахдаа хөл гараа гэмтээсэн, хөлөө хугалсан 78 хүн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тиймээс өвлийн улиралд тохирсон аль болох хальтирдаггүй ултай гутал сонгож өмсөх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу албан байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн …
-
17 December
Тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авна
Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авах бэлтгэл ажил дуусчээ. Өчигдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны http://www.erc. mn/mn/ вэб хуудасны нүүрэн дээрх E-License цонхонд нэвтэрч бүртгүүлэн тусгай зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийг илгээх боломжтой болсон юм байна. Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтад орсноор Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн холбогдолтой үйлчилгээг олон …
-
17 December
Сүнс зайлах гэж юу вэ
Эрт дээр цагаас Монголчууд аливаа зүйлээс айж цочих, сэжиглэж цэрвэхээрээ сүнс зайлчихлаа хэмээн сүлд өдрөө лам уруу хадаг самбай барин очиж засал хийлгэдэг байсан. Тэгвэл чухам сүнс зайлна гэдэг нь юу вэ? Энэ ертүмц дээрхи бүх юм тэгш хэмтэй байдаг. Хүнд ч мөн адил тэгш хэмийн шугам байдаг бөгөөд тэр тэгш хэмийнхээ тэнхлэгийн дагуу дотоод энергийн тэнхлэг байрладаг. Дотоод энерги …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл