Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 12 автозасвар, 15 хотхоны 35 автомашины гараажуудад энэ сарын 5-16-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион явуулсан байна. Шалгалтын явцад нийт 64 зөрчил дутагдлыг илрүүлэн газар дээр нь 21 зөрчлийг арилгуулан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн ажиллажээ. Автомашины гараажуудад хяналт …
Yearly Archives: 2014
December, 2014
-
16 December
Сүрчигний бяцхан зөвлөгөө
Таагүй үнэр гэдэг чиний тухай бусдад төрөх сэтгэгдлийг орвонгоор нь эргүүлж ч болно. Загварын шоуны шилдэг хувцсыг өмсчихсөн явахад хэн ч анзаарахгүй хирнээ сэнгэнэсэн таатай үнэртэн хэрэглэсэн байхад анхаарлаа хандуулах нь илүү гэдгийг санаарай. Үнэртнийг сонгохдоо арьсан дээрээ яаж үнэртэхийг заавал шалга. Сүрчигний жинхэнэ үнэр арьсан дээр түрхэгдэж байж л мэдэгдэнэ. Үүнийг шалгахдаа алган дээрээ үнэртэй уснаас дусаагаад, хатангуут нь …
-
16 December
Дархлаа дэмжих хүнс
Дархлал суларч, бие тэнхээ тань нэмэгдэл тэжээл, амин дэм шаардах болсон бол та дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ түлхүү хэрэглээд үзээрэй. Үр дүнг нь мэдрэх болно. Сармис: Зуун зууны турш сармис бүх цаг үеийн хоолны жорны гол хэрэглэгдэхүүн болсоор ирсэн. Сармисны гол нууц амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлал дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцөрийн эсрэг гайхалтай үйлчилгээ юм. …
-
16 December
Нийслэлийн төсвөөр 12 цэцэрлэг, гурван хүүхдийн эмнэлэг барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар “Нийслэлийн 2015 оны төсөв”-ийг баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өглөө. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцсон юм. Нийслэлийн 2015 оны төсөв нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 …
-
16 December
Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц гэр хорооллын гэрэлтүүлгийг шинэчилнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг оруулсны дагуу хэлэлцэн шийдвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд …
-
16 December
Байнгын хороодын хуралдаан болно
Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болно. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр …
-
16 December
Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдсөн “зам”
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаа өнгөрсөн Даваа гарагт хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн иргэдэд хүлээлт үүсгээд байсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний журамд өөрчлөлт оруулах” асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08:00-20:00 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал …
-
16 December
Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт Үндэсний хэмжээний шилдэг багш нарын “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй 2014” эрдэм шинжилгээний бага хурал “Багшийн хөгжлийн ордон”-д зохион байгуулагдана. Утас: 97113649 11:20 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн Нарийвчилсан зураг төсөл”, мөн Шинжлэх …
-
16 December
Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар17-22 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …
-
16 December
Хар нохой өдөр
Аргын тооллын 12 сарын 17-ны лхагва гараг, билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 26-ны буд гараг, 9 улаанмэнгэтэй, үл зохилдох барилдлагатай,төмөр суудалтай, тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 8:45 цагт мандан, 17:05 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл …
-
16 December
Манай тэшүүрчид оюутны ДАШТ-нд оролцоно
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн 2 дах удаагийн тэмцээн Казакстаны Алмата хотноо энэ сарын 18-22 нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 тамирчин, 1 дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд МУИС-ийн оюутан 18 настай А.Энх-ариун (эм), МУБИС-ийн БТДС-ийн оюутан 19 настай Б.Тулга (эр) нар оролцох бөгөөд дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн …
-
16 December
Та сүнстэй амьдарч байгаагаа мэдэх 10 арга
1. Ер бусын үнэр Таны амьдарч байгаа газар сүнстэй болсон эсэхийг мэдэх нэг тэмдэг нь таньд байнга мэдрэгдээд байдаггүй ер бусын үнэр юм. Хаанаас гарч байгааг мэдэж чадахгүй тэр л үе тамхи аль эсвэл сүрчигний цэцэгийн үнэр таньд гэнэт үнэртэнэ. Заримдаа сүнснүүд ямар нэгэн үнэрийг авчирдаг аж. Хэрвээ иймэрхүү зүйл танай гэрт тохиолддог бол таны мэдэхгүй зэргэлдээх ертөнцийн нэгэн оршин …
-
16 December
О.Магнай Д.Дагвадорж хоёр маргалдаж эхэллээ
ШӨХТГ-ын дарга О.Магнай, Асашёорюү Д.Дагвадорж нарын ширүүхэн маргаан эхэлжээ. Тэдний хэрэлдэх, өштөн дайсан мэт болж хэн нь хэнийгээ дийлэхээ үзэлцэхээр болсон нь АСА циркийн хувьчлалтай холбоотой болоод явав. Монголд ганцхан байдаг Үндэсний циркийг Д.Дагвадорж хувьчилж аваад үйл ажиллагаа явуулахгүй, бүх зүйлийг нь устгаж, циркийн мал амьтан байхгүй, ажилчдыг нь цөөлсөн гээд шүүмжлэл эртнээс эхэлсэн. Түүнчлэн циркийн хойд талыг өргөтгөж, баар …
-
16 December
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулав
2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1895.53 төгрөгийн дундаж ханшаар 55.2 сая ам.доллар худалдан авах, 306.25 төгрөгийн дундаж ханшаар 94.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 14.0 сая ам.доллар, 30.0 сая юань нийлүүлэв. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл