Monthly Archives: March 2015

March, 2015

  • 4 March

    Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоол, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 53 дугаар тогтоолыг тус тус баталсан.   Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500,0 мянга ба түүнээс дээш төгрөгийн …

  • 4 March

    Ж.Баярцэцэг: Засгийн газрын хувьд дараагийн арга хэмжээнүүд нээлттэй байгаа

    Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Хан ресурсез”, “Төв Азийн уран Холдинг” компаниудын Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Арбитрын маргааны талаар мэдээлэл хийлээ. 2006-2009 онд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан тус компаниудын ураны ордын ашиглалт, хайгууллын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор маргаан үүссэн байна. Уг маргаан 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдахад шинээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй, мөн …

  • 4 March

    Сонирхолтой уран барималууд /фото/

    Сонирхолтой зүйлс маш олон байдаг. Сонирхолтой биширмээр уран барималууд ч олон байдаг. Харин танд тал нь алга болсон эдгээр хөшөөнүүд сонирхолтой санагдах байх

  • 4 March

    Бурханы шашны дээдийн ном уншлагыг сонсох боломжтой

    Монголчууд бид эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “сайн  өдөр”  хэмээн үзэж, хийсэн буян номын үйлс  тэргэл саран мэт арвиждаг гэдэгт итгэж ирсэн  уламжлалтай ард түмэн. Энэ өдөр , бие хэл сэтгэлийн гэм нүгэлийг тэвчин, цагаан хоол хүртэн буяны үйлд шамдах нь хураасан буяныг 15-ны саран мэи арвижуулдаг гэж бурхан ном сударт тэмлэглэсэн нь бий.  Мөн тухайн айл өрх, …

  • 4 March

    УИХ-ын дарга Дундговь, Өмнөговь аймагт ажиллахаар мордлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллахаар өнөөдөр  Улаанбаатараас мордлоо. Улсын Их Хурлын дарга орон нутагт томилолтоор ажиллах эхний өдрөө Дэлгэрцогт сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм. Үүний дараа Мандалговийн иргэдтэй уулзалт хийн, “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж буй Гурвансайхан суманд ажиллана. Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто зам, …

  • 4 March

    Өнөөдөр болох үйл явдал

    08:30 цагт Монфемнет Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган 10 дахь жилдээ “Төрийн хариуцлага” сэдвийн хүрээнд “Чингис Хаан” зочид буудалд үргэлжилнэ. Утас: 70110355, 99158175, 88670102 09:00 цагт Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб болон нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн

    Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 градус хүйтэн, …

  • 4 March

    Шинийн 15-ны Цагаан луу өдөр

    Аргын тооллын 3 сарын 5-ны пүрэв гараг, Билгийн тооллын шинийн  15-ны бархасвадь гараг, 3 хөх мэнгэтэй,  хүчин төгсөх барилдлагатай,  гал суудалтай,  бага морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 7:30 цагт  мандан, 18:32  цагт  жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ …

  • 4 March

    Т.Аюурсайхан: Метр квадратын хэмжээ зөрсөн эсэхийг нарийн шалгана

    ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх аж. Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж …

  • 4 March

    03-р сарын 03-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 03-ны өдөр 280 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 96 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 184 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 4 March

    Жүжигчин Б.Амарсайхан монголчуудын омогшлыг огшоов /бичлэг/

    Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосон билээ. Тэрбээр анх намайг Амраа гэдэг рекламаар олны танил болсон. Тэгвэл энэ удаад монголчуудын омогшлыг огшоосон рекламанд тоглосон байна.

  • 4 March

    Сээтэн хаяхад 52 арга байдаг гэнэ шүү

    Танилцах болон гэрлэх саналыг мэдээж хэрэг эрэгтэй хүн хийх ёстой байдаг. Гэхдээ орчин үед ихэнх тохиолдолд эмэгтэй хүн уг алхамыг хийдэг болсон нь хачирхалтай юм. Үүнтэй холбоотойгоор бас нэгэн сонирхолтой жишээг дурьдахад эмэгтэй хүнд өөртөө таалагдсан эр хүнээ татахад багаар бодоход 52 арга байдаг ажээ. Эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс огт өөрөөр авч явдаг байна. Харин бүсгүйчүүд маань эрэгтэй хүнийг …

  • 4 March

    Оюунлиг ном нэгээр нэмэгдлээ

    “Тогтворшилтой хөгжлийн боловсролын онол, арга зүйн зарим асуудал” номын нээлт өнөөдөр МУБИС-ийн хичээлийн байранд боллоо. Тогтворшилтой хөгжлийн боловсролын үзэл санааг Монголын уламжлалт соёлын үүднээс шинжихүй, нэг ертөнцийн хандлага, үзэл санааг хэрэгжүүлэх арга ажиллагааны хувилбар гэсэн гурван бүлгээс багтсан энэхүү номыг МУБИС-ийн эрдэмтэн багш нар болох Б.Жадамбаа, Б.Сандагдорж, Б.Тунгалаг, Л.Эрдэнэчимэг нар хамтран зохиосон байна.  Номын зохиогчид ярихдаа: Энэхүү бүтээлтэй танилцах аваас …

  • 4 March

    Олон тооны бод малыг хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

    Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд ажилласан алба хаагчид Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрээс 2009 оны 11 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр иргэдийн олон тооны бод малыг хулгайлсан бүлэг этгээдэд холбогдох гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.     Шалгалтын явцад Мөрөн сумын харъяат Г, М, Б, …

  • 4 March

    “Аав” киноны гол дүрд хэн тоглов?

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг тун удахгүй “Аав” нэртэй бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэй уулзах гэж байгаа билээ. Тус киноны гол дүрүүдэд Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ч.Алтан-Өлзий, СТА Л.Эрдэнэ-Очир нарын чадварлаг уран бүтээлчид тогложээ. Киноны трейлер цацагдаж эхэлсний дараагаас үзэгчдийн дунд нэгэн андуурал гараад байгаа аж. Тус киноны гол дүрд ажилласан залуу уран бүтээлч Б.Мөнхдэлгэрийг “Үүлэн …