“Тогтворшилтой хөгжлийн боловсролын онол, арга зүйн зарим асуудал” номын нээлт өнөөдөр МУБИС-ийн хичээлийн байранд боллоо. Тогтворшилтой хөгжлийн боловсролын үзэл санааг Монголын уламжлалт соёлын үүднээс шинжихүй, нэг ертөнцийн хандлага, үзэл санааг хэрэгжүүлэх арга ажиллагааны хувилбар гэсэн гурван бүлгээс багтсан энэхүү номыг МУБИС-ийн эрдэмтэн багш нар болох Б.Жадамбаа, Б.Сандагдорж, Б.Тунгалаг, Л.Эрдэнэчимэг нар хамтран зохиосон байна. Номын зохиогчид ярихдаа: Энэхүү бүтээлтэй танилцах аваас та бүхэн өнөөгийн дэлхий нийт, улс үндэстэн, байгууллага, хувь хүмүүн бүрийн даган мөрдөх шаардлагатай байгаа тогтворшилтой хөгжил, боловсролын мөн чанар, онцлог юу вэ?, ямар ямар асуудлууд тулгамдаж байна?, юун дээр алдаж, оносон, алдаагаа засаж, ололтоо бататгахын тулд юу хийх хэрэгтэй вэ? зэрэг олон асуултанд хариулт авах боломжтой” гэв.
Л.Цэрэндолгор