Monthly Archives: July 2015

July, 2015

  • 22 July

    Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсгээс Дорноговь аймгийн болон 7 сумын төрийн байгууллага, Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ажилтнууд, Төрийн захиргааны болон тусгай, Төрийн үйлчилгээний зэрэг нийт 1045 …

  • 22 July

    Сэтгүүлч богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

    Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Эстони улсын Бээжин дэх ЭСЯ, Монгол улс дахь Бүгд найрамдах Эстони улсын Өргөмжит консулын газар болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран Таллинны их сургуулийн Балтийн кино урлаг, медиа сургуульд суралцах богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг богино хугацааны сургалтад оролцох хүсэлтэй Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийг урьж байна. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг …

  • 22 July

    АНУ-ын хамгийн алдартай сүнс хорогдсон газрууд

    1. Waverly Hills-ын сувилал Нэгэн цагт эмнэлэг байсан эл барилгад сүнс хорогдсон учраас хэн ч очихыг, амьдрахыг тэр ч бүү хэл нураахыг хүсдэггүй барилгын нэг гэнэ.   Кентаки мужийн гадна 1910 онд баригдсан эл барилга нь сүрьеэтэй хүмүүсийг тусгаарлах сувилах, эмчлэх зориулалттай сувилал байжээ. Гэвч өдгөө орхигдсон барилгуудын нэгд багтжээ. Waverly Hills-ын сувилалд 8200 гаруй өвчтөн нас барсан гэсэн тооцоо байдаг …

  • 22 July

    Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ

    2015 оны 07-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1293 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 8, …

  • 22 July

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …

  • 22 July

    УИД-ээс баруун 4 зам хүртэлх уулзварын засварын ажил 8 сарын 14-нд дуусна

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургадугаар сарын 06-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долдугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн бөгөөд Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто  замыг түр хаагаад  байна. Шугам хоолойг өргөтгөх ажил 08 дугаар сарын 14-ний …

  • 22 July

    Тим Көүп-ийг Монголын аялал жуулчлалын элчээр өргөмжиллөө

    Австрали Улсын иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө. Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа  БОНХАЖ-ын …

  • 22 July

    Хан-Уул Дүүргийн Зорилтот бүлгийн 18 хүүхдийг зусланд хамруулав

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас нийслэлийн ногоон бүсийн зусланд зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг амрахад дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлын хүрээнд Хан-Уул Дүүргийн Зорилтот бүлгийн 18 хүүхдийг зусланд хамруулав. Жавхлант зусланд 2015 оны 07 дугаар сарын 13 өдөр 3 хүүхэд, 07 дугаар сарын 15 өдөр 2 хүүхэд амруулсан. Үлдсэн хүүхдүүдийг 2015 оны 07 дугаар сарын 20 өдөр …

  • 22 July

    Дорноговь аймагт гурвалжин будааны ургалтын явц сайн байна

    Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужийн тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа ургуулах туршилтын ажлыг 2013 оноос эхэлсэн бөгөөд энэ онд туршилтын ажлыг дахин хийхээр Япон улсын мэргэжилтэн Коикэ ирж газар дээр нь заавар зөвлөгөө өгч туршилтын тариалалт хийснээс хойш гурвалжин будааны ургалтын явц сайн байгаа аж.

  • 22 July

    Сэтгүүлчид бодит дэмжлэг үзүүлсэнд талархая

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах нэг хашаанд байсан гурван гэр 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр шатаж, нүд ирмэхийн зуурт гурван айл орон гэргүй үлдсэн юм. Үүний нэг нь манай сонины сэтгүүлч Б.Даваахүүгийнх байв. Гал усны гашуун зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээдэг. Эдийн засаг хүндэрсэн, хүнд хэцүү цаг үед сэтгүүлчид маань гар нийлж, нэг нөхөртөө тусалж …

  • 22 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Долоодугаар сарын 22-ны Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.30-14.30 цагт: 9-р хороо Алтайн 1-8-р гудамж, Кей Ар Пи ХХК орчмоор 10.30-17.30 цагт: 11, 12-р хороо Хангайн 1, Ойн гудамж, Рашаантын 14-18-р гудамж, Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 1-р хороо, 1-р 40 мянгат …

  • 22 July

    Хонь, туулай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.  Шүтэн барилдлага Төрөхүй.  Өдрийн наран 05 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа …

  • 22 July

    Улаанбаатарт 27-29 градус дулаан

    Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан …

  • 21 July

    Хүүхэлдэйн кино хүүхдийг таргалуулдаг

    Америкийн Колорадогийн хүрээлэнгийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар хүүхэлдэйн кино таргалалтыг бий болгодог нь тогтоогджээ. Гэхдээ энэ дүгнэлт зөвхөн гол баатрууд нь илүүдэл жинтэй тийм хүүхэлдэйн кинонуудад хамааралтай аж. Бага насандаа хүүхдүүд зурагтаар үзэж байгаа зүйлээ даган дууриах дуртай байдагтай энэ нь холбоотой юм. Тэгэхээр хайртай баатар нь их идэж байвал тухайн хүүхэд өөрийн мэдэлгүй гэдсээ дүүртэл идэж эхэлдэг байна. Энэ дүгнэлтийг туршилтууд ч батлав. …

  • 21 July

    Дуучин Ч.Цэлмүүн эмнэлэг байгуулжээ

    “Universe best songs” наадмаас төрөн гарсан дуучин Ч.Цэлмүүн эмнэлэг байгуулсан төдийгүй тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэнэ шүү. Энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Засвар маань дуусад эмнэлгээ нээхэд бэлэн боллоо!!! Амьдрал дунд сурч мэдэх, хийж үзэх олон зүйл байдгийн адил үнэхээр л нээрээ заримдаа эр хүн, ээж хүн, цэвэрлэгч, тогооч, дарга цэрэг болох юм. Үргэлж миний хажууд түшиг тулгуур …