1. Waverly Hills-ын сувилал
Нэгэн цагт эмнэлэг байсан эл барилгад сүнс хорогдсон учраас хэн ч очихыг, амьдрахыг тэр ч бүү хэл нураахыг хүсдэггүй барилгын нэг гэнэ.
Кентаки мужийн гадна 1910 онд баригдсан эл барилга нь сүрьеэтэй хүмүүсийг тусгаарлах сувилах, эмчлэх зориулалттай сувилал байжээ. Гэвч өдгөө орхигдсон барилгуудын нэгд багтжээ.
Waverly Hills-ын сувилалд 8200 гаруй өвчтөн нас барсан гэсэн тооцоо байдаг боловч үнэн хэрэгтээ 60,000 гаруй хүн үхсэн гэсэн ам дамжсан явган яриа байдаг байна.
Энэ сувилалын барилга нь АНУ-д хамгийн их нь хий үзэгдэлтэй газруудын нэгд тооцогддог. Хүмүүсийн нүдэнд өвчтөний өрөөнд өөрийгөө хороосон гэх Мариа Ли-гийн сүнс хамгийн их харагддаг гэнэ.
Waverly Hills-ын сувилалд сүрьеэгийн өвчтэй хүмүүсийг тусгаарлаж эмчилгээ хийдэг байсан хэдий ч 1982 онд хаагдсан байна.
2. Сэтгэцийн өвчтөнүүдийг орогнуулах газар.
1885 онд баригдсан гэх эл барилга өнөөдөр ч айдас дагуулсаар. Бүс нутгийн хамгийн сэтгэл зүйн өвчтэй, аюултай хүмүүсийг байрлуулж тусгаарладаг байсан гэх энэ газрыг Park Psychiatric Center гэж нэрлэдэг.
Энэ барилга нь өвчтөнүүд эмчлүүлэхийн зэрэгцээ ажиллаж хөдөлмөрлөх зориулалттай аж ахуйн колони байдлаар дизайн загвар хийгдсэн юм.
Сэтгэцийн хамгийн хүнд өвчтэй хүмүүст 1950-аад он хүртэл electroshock эмчилгээ болон lobotomies туршилт хийж байсан байна. Байгууламж нь 1996 онд хаагдсан бөгөөд маш олон хүн амиа алдсан гэж үздэг.
Хүмүүс зовж тарчилж буй хүмүүсийн дуу авиа байнга сонсогддог учраас энэ барилгыг сүнс хорогдсон гэдгийг батлан ярьдаг байна.
3.Danver-ын эмнэлэг
Галзуурсан, солиорсон хүмүүсийг хүлээн авдаг байсан Danver-ын эмнэлэг нэгэн цагт маш алдартай эмнэлэг байжээ. Энэ эмнэлэгт ихэвчлэн галзуурсан, орхигдсон, хаягдсан хүмүүс ирдэг байсан байна.
Danver-ын эмнэлгийг Массачусетс мужид сэтгэл мэдрэлийн эмнэлэг болгон 1878 онд барьсан байна. Гэвч аргагүйн эрхэнд 1992 онд хаагджээ.
Өвчтөнүүд нь ямар нэгэн гадны нөлөө шалтгаангүйгээр дүүжлэгдэх, амиа хорлох үзэгдэл газар авчээ. Шалтгааныг нь хожим тайлбарлахдаа эмнэлгийн газар өмнө нь оршуулгын газар байсан учраас муу ёрын сүнс шүглэсэн байна гэж үзсэн байна.
Гэвч хачирхалтай нь тус газарт 2006 оноос эхлэн орон сууцны цогцолбор баригдаж эхэлжээ.
Г.Эрдэм