Monthly Archives: August 2015

August, 2015

  • 22 August

    Үсээ их будах нь аюултай

    Бүсгүй та үсээ хэр их буддаг вэ? Үсээ олон дахин будсанаар ямар аюултай болохыг та мэдэх үү? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна.  Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр …

  • 22 August

    Баруунтуруун суманд гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ

    Увс аймагт түймэртэй байна. Тус аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Онт” гэдэг газар /сумаас 14 км-т/ гарсан хээрийн түймрийг цурамд оруулаад байгаа аж. Харин Түргэн сумын Баянхайрхан багийн “Зүрхэн” гэдэг газар /сумаас баруун тийш 65 км-т/ гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 60 хүн, 4 автомашин, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа …

  • 22 August

    Нарантуул захын гэр хорооллын хөрсний шинжилгээний хариу гарлаа

    Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийнхөн “Хог bucket challenge” аянд оролцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарантуул зах орчмын гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэсэн билээ. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд гурван хэсэг газраас хөрсний дээж авч шинжилсэн бөгөөд шинжилгээний хариуг танилцуулж байна. Тус шинжилгээний дүнгээс үзэхэд хөрсөнд …

  • 22 August

    Амралтын өдрүүдэд улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 22 August

    Засвар, шинэчлэлтэй холбоотойгоор түр хаах авто замын хуваарь

    Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор түр хугацаанд буюу 08 дугаар сарын 21-23-ны хооронд хаах авто замын хуваарь   № Байршил Хийгдэх ажил Гүйцэтгэгч компани Зам хаах хугацаа 1 Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Ногоон нуурын гудамжны авто зам,Гандийн сургуулийн баруун талд Бохир усны шугам татах УСУГ 2015.08.22-ны 23:00 цагаас 2015.08.23-ний 07:00 цаг 2 Сүхбаатар дүүрэг, МУБИС-ийн урд талын туслах …

  • 22 August

    Амралтын зоог: Чэюгбугым хийх арга

    Энэ удаа чэюгбугым хийх өөр нэгэн арга орууллаа. Зочин та ингэж хийдэггүй юм гэж уурлалгүй, ерөнхий аргачлалыг нь сурч аваад бас өөрт байгаа материалаа ашиглаад хийж үзээрэй. Жорыг гаргасан Ч.Баярмаа Алхам 1 Гахайн махаа аваад том том хэрчинэ. Алхам 2 Хэрчсэн гахайн махаа буцалж буй усанд хийгээд болтол нь чанана. Алхам 3 Мах хийсэн усаа нилээн сайн буцалж байхад нь том том …

  • 22 August

    Нэгэн гайхамшигт дурлалын түүх

    Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Ноён Менделсон нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже хэмээх маш үзэсгэлэнт охинтой аж. Менделсон тэр залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь ч эгцэлж харахыг ч …

  • 22 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: Энхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан зохион явуулах нөхөрсөг спортын тэмцээнийн нээлт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны цогцолборт болно. Арга хэмжээнд Ирак, Чад, Сьерра-Леон, Афганистан, Өмнөд Судан, Судан улсуудад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцоно. Утас: 99160187 12:30 цагт: Монгол ба Солонгос улсын мэргэжлийн боксчин Ганбатын Баяртогтох, Ан Жи Хён нарын хагас хүнд жингийн халз тулаан болох талаар …

  • 22 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 22-ны Бямба гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Багахангай дүүрэг 09.00-18.00 цагт: Багахангай, Төв аймгийн Баянжаргалан, Баян, Баянцагаан сум чиглэл, Төв аймаг 09.00-18.00 цагт: Баянжаргалан сум.  Жич: Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон …

  • 22 August

    Бар, нохой жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 7. Санчир гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага  Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа …

  • 22 August

    Улаанбаатарт 26-28 градус дулаан байна

    Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар …

  • 21 August

    Люмино хамтлагийн тоглолтын тасалбар дуусаагүй

    Сүүлийн 9 жилийн хугацаанд бие даасан тоглолт хийгээгүй Люмино хамтлагийнхан өнөөдөр буюу 8-р сарын 21-нд “CROCUS EVENT HALL”-д удаан хүлээлгэсэн тоглолтоороо фенүүдтэйгээ уулзахаар болсон билээ. Гэвч сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд “Люмино хамтлагийн тоглолтын тасалбар дууссан гэх мэдээлэл газар авах боллоо. Энэхүү мэдээлэл ор үндэсгүй, эх сурвалжгүй худал мэдээлэл бөгөөд та тасалбарыг дараах газруудаас авах боломжтой хэвээр байгаа аж. Тасалбарыг: Hi-Fi …

  • 21 August

    Хараалыг арилгах арга

    Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ. «Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай. «Тарнийн» …

  • 21 August

    Хүн боомоор өвчилсөн байж магадгүй

    Хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол дахин бүртгэгдлээ. Өвчтөн “С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат ажээ. Тэрээр энэ сарын 11-нд үхсэн хонь өвчихөд оролцсон аж. Ингээд  12-нд халуурч, эрүүн дээр жижиг цэврүү гарч, улмаар хавдан хар тав үүссэн байна. Иймээс 17-нд сумын эмнэлэгт хандаж, 19-нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжин эмчлүүлж байна. Өвчтний цусны ийлдэсэнд ЦНШБУ тавихад эерэг дүнтэй …

  • 21 August

    Жүжигчин А.Гэрэлцэцэгийн фото “өөрчлөлт”

    Хошин урлагийн “Маск” продакшны залуу жүжигчин А.Гэрэлцэцэгийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үзэгчид дүгнэдэг. Тэрбээр СУИС-ийг 2004 онд найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Жүжигчин бүсгүй ажлын гараагаа хошин урлагаас эхэлж, өдгөө ч энэ салбартаа ажиллаж байгаа билээ. Төгсөх курстээ “Шинэ үе” продакшнаас зохион байгуулдаг уралдаанд Эдуард Разинскийн “Эрчүүдийг үзэн ядна” жүжгийн гол дүрээр оролцож, тус продакшны захирал МУГЖ, жүжигчин  Бооёогоос “Манай …