Monthly Archives: August 2015

August, 2015

  • 19 August

    В.Путин Хар тингэсийн гүн рүү шумбажээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн Хар тэнгисийн гүн рүү гүний шумбагч завины тусламжтайгаар шумбажээ. Хар тэнгисийн гүнд  живсэн хөлөг онгоцны  эд анги болон эртний эд зүйлсийн үлдэгдлийг  өөрийн нүдээр харжээ. В.Путины хувьд энэ гүний шумбалт нь анхных биш ажээ. Тэрээр 2011 онд  Тамансийн булангийн тэнгисийн гүн рүү  эртний хот болох  Фанагорийн археологийн судалгааны үеэр  мөн шумбаж байсан байна. А.Гал

  • 19 August

    Цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан шинждэг уламжлалт аргууд

    Цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан шинжидэг уламжлалт аргууд Салхины чиглэл байдлаар цаг агаар үнэлэх арга Хавар, зун халз өмнөөс болон баруун өмнөөс салхилбаас хур орохын шинж. Намар, өвлийн цагт салхилбаас ойрдоо тэнгэр онгойж гийхийн шинж. Салхи зүүнээс удаан үргэлжилвэл зөөлөн шуурга тавихын шинж. Салхины чиглэл нар буруу эргэж өөрчлөгдвөл тэнгэр муухайрахын шинж. Намар өвлийн улиралд улаан тоостой урин салхи баруун зүгээс …

  • 19 August

    “Шударга нийгмийн төлөө хамтдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлж байна

    Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа. Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан …

  • 19 August

    Сүхбаатар дүүрэгт авлигын эсрэг үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна. Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг, тэдгээрт тавигдах хориглолт, хязгаарлалт зохих түвшинд байгаа эсэхийг дүүргийн удирдлагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдтэй танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг …

  • 19 August

    Э.Эрдэнэжамъян: МАН хоригийг дэмжвэл өршөөгдсөн хүмүүсийг “Буцаагаад ялла” гэсэнтэй адил

    Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа. –Өршөөлийн хууль олны анхаарлынтөвд байна. Ерөнхийлөгч хэсэгчилсэнхориг тавьчихлаа. Та хуульч хүнийхувьд юу гэж үзэж байна вэ? -Өршөөлийн хууль нь өөрөө Эрүүгийн хуулийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Эрүүгийн хууль бусад хуулиас нэг том зарчмаараа ялгарч байдаг. Тэр нь Эрүүгийн хуулийн буцаж үйлчилдэггүй зарчим юм. Өөрөөр хэл­бэл, өнөөдөр хэрэгт хол­богд­сон эсвэл шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүс шинээр …

  • 19 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 19 August

    Их сумогийн РЕКОРД амжилтууд

    ХАМГИЙН ОЛОН УДАА ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН БӨХ Сүмо бөхийн тэмцээн буюу башё нь жилд 6 удаа зохиогддог ба зохион байгуулалт туйлын шударга буюу барилдааны амжилтаас эрэмбэ шууд хамаардаг болохоор нэг даваа, нэг ялалт бүр маш чухал байдаг. Үүнтэй холбоотойгоор нэг бөхийн ноёрхол тийм ч удаан үргэлжлээд байдаггүй. Тухайн Ёкозунагийн хэр хэмжээнд ноёрхож байсаныг илтгэх томоохон нэг рекорд бол дараалан авсан түрүү …

  • 19 August

    Аж ахуйн нэгжүүд орчноо тохижуулж хотын үзэмжинд өнгө нэмлээ

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд БЗД-ийн 10-р ажлын хэсэг “Серж Эксклюзив” компанийн “Батько Опанас” ресторанд “Смайл” наалт наалаа. “Серж эксклюзив” компани нь орчныхоо 320  мкв талбайг цэвэрлэж, чулууг нь түүж зүлэгжүүлэн, 9 шинэс мод, 6 гоёлын мод суулган, гадна шат, балконоо ваартай цэцгээр чимгээр чимэн тохижилтын ажилд 2100000 төгрөг …

  • 19 August

    Эрүүл хооллох 10 алхам

    Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж ойлгож болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүн зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. ОХУ-ын хүнс судлалын төв, зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам’’ гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ. Нэгдүгээр алхам: Эрүүл зохистой хооллолт нь …

  • 19 August

    Өнөөдөр болох үйл явдлууд /VIII.19/

    09:00 цагт: Дүүрэг, хорооны оршин суугчид хоорондоо танилцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Тус өдрийг зохион байгуулах ажлын хэсэг  Хангарди ордны 14 давхарт хуралдана. Та бүхэн ирж мэдээлэл аваарай. 09:30 цагт: Сүхбаатар  дүүргийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр …

  • 19 August

    Улаанбаатарт бороотой, өдөртөө 19-21 хэм дулаан

    Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунөмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар …

  • 19 August

    Улаагчин туулай өдөр

    Аргын тооллын 8 сарын 19-ны лхагва гараг, билгийн тооллын намрын эхэн сарын шинийн  5-ны буд гараг, 7 улаан мэнгэтэй, үл зохилдох барилдлагатай, хий суудалтай, тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6:01 цагт  мандан, 19:59 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …

  • 18 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:  Тарваган тахал өвчин:  Өвчтөн “Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат. Өвчтний биеийн байдал хэвийн. Биеийн халуун 36.4 хэм, артерийн даралт 90/60 мм.муб. судасны цохилт 1 минутад 68 удаа. Хэсэг газрын үзлэгээр булчирхайн хэмжээ болон эмзэглэл багассан.  Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь тархвар судлалын …

  • 18 August

    Уилл Смитийн 14-тэй охин “Индиго” клипээ цацлаа

    Холливудын алдартай од Уилл Смитийн хүүхдүүд удахгүй эцгээсээ ч илүү алдаршиж магадгүй. Ямартай ч түүний охин 14 настай Уиллоу өөрийн шинэ клип “Wit A Indigo”-г гаргажээ. Их хачин энэ клипийг логикоор ойлгох аргагүй, мэдрэмжээрээ л мэдрэх байх. Индиго гэдэг ойлголтыг одоо бараг хүн бүр мэднэ дээ, ийм хүүхдүүд ер бусын бөгөөд гоц чадвартай байдаг гэлцдэг. Дашрамд дурдахад, Уилоу ба түүний …

  • 18 August

    МУГЖ Б.Сарантуяа – “Сэтгэлийн Вальс” /Шинэ уран бүтээл/

     МУГЖ Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өөрийн цоо шинэ уран бүтээл болох “Сэтгэлийн вальс” дуугаараа сонсогч фенүүдтэйгээ учиран золгож байна. Түүний шинэ уран бүтээл “Сэтгэлийн вальс” дууны үгийг МУ-ын төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж аяыг хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц зохиосон байна. Ингээд сонсогчиддоо под хатагтайн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна.