Monthly Archives: October 2015

October, 2015

  • 20 October

    Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлагдлаа

    Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар  батлагдлаа. Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зорилго нь гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн …

  • 20 October

    Төрсөн ганц үрээ “Facebook”-т гаргасан алдаанаасаа болж үүрд алджээ

    Хүмүүс ээ, сэрэмжтэй бай! “Facebook”-т алдаа гаргаснаас болж төрсөн ганц охиноо үүрд алдсан эхийн уй гашуу хэмжээлшгүй. Интернэт, нийгмийн сүлжээ тустай ч бас сөрөг талтай. Зарим талаар аймшигтай хор уршигтай гэж хэлж болно. Үүнийг нэгэн ээж өөрийн гашуун туршлагаар баталж байна. “Facebook”-т цагийг өнгөрөөх дуртай энэ ээж өөрт нь ирсэн найзын хүсэлтийг хүлээн авахын өмнө судалдаг байжээ. Аятайхан зурагтай, эерэг …

  • 20 October

    Марко Поло кинонд Монголын мисс тогложээ

    “Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс А.Баярцэцэг АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Холливудад эх орныхоо нэрийг гаргах хүсэлтэй тэрбээр ирэх сард Австрийн нийслэл Вена хотноо болох “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Хүрээлэн буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий уг тэмцээний нэгэн …

  • 20 October

    Чилийн аврагдсан уурхайчны хайрын түүх

    Таван жилийн өмнө 700 метрийн газрын гүнд 69 өдрийн турш боогдсон Чилийн 33 уурхайчныг хэрхэн гайхамшигтайгаар аврахыг дэлхий нийтээрээ харсан билээ. Аврах ажиллагааг цэнхэр дэлгэцээр харсан дэлхийн хүмүүсээс ганцхан эмэгтэй л аврагдсан нэг уурхайчинтай алс холоос холбогдсоор эцэст нь гэрлэжээ. Сан Хосегийн уурхайн гүнээс 16 дугаарт аврагдсан Чилийн уурхайчин, жолооч Даниел Эррера, герман бүсгүй Мелани Мейер нар хувь заяагаа холбож …

  • 20 October

    Махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурчээ

    Урьд нь дунджаар  8500-7500 төгрөгийн үнэтэй байсан махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурч, 5000-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үнэ буурах болсон гол шалтгааныг санхүүгийн хүндрэлээс гадна зуд болж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Худалдаачид, малчдын хэлж буйгаар махны нийлүүлэлт өссөн ч худалдан авах чадвар муудаж, борлуулалт сул байгаа гэнэ. Иймээс малчид ченж нартай харилцахаас илүүтэй, өөрсдөө жижиглэнгээр борлуулах нь элбэг болжээ. …

  • 20 October

    Селена хайраа илчлэв

    Дуучин Селена Гомез өчигдөр “ABS” телевизийн “Watch What Happens Live” шоунд оролцож, холливуудын эрэгтэй алдартнуудаас хэн нь таалагддаг болохыг хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнд “Ахмад Америк” цувралын од, жүжигчин Крис Эванс таалагддаг гэнэ. Селена “Тэр үнэхээр царайлаг. Надад таалагддаг. Энэ залуутай болзоход бэлэн байна” гэж хэлжээ.  Хөтлөгч дуучнаас “Крисийн аль хэсэг нь чамд таалагддаг вэ” гэж асуухад “Надад түүний төрх …

  • 20 October

    Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын аргазүйг сайжруулах төсөл хэрэгжинэ

    Монгол Улсын БСШУЯ дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сингапурын Политехник инстиутын захирал Лим Пенг Хун нар гарын үсэг зурав. Энэ үеэр сайд Л.Гантөмөр  “Бид хойч үеэ бэлтгэхдээ шинийг сэтгэдэг залуу үеийг бэлтгэх нь чухал. Өөрөө сэтгэдэг, …

  • 20 October

    Орон даяар 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болж өндөрлөв

    2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар болж өндөрлөв. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан өнгөрсөн бямба гаригт цэрэг татлага болж буйтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цэрэг татлагын байдалтай танилцаж, албаныхнаас цаашдаа шийдвэрлэх асуудлыг нь сонслоо. Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн гадаа цэрэгт явах гэсэн залуус …

  • 20 October

    Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сургалтанд хамрагдлаа

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн 224 ажилтны ажлын ур чадварыг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа. Сургалтаар олон нийтийн цагдаагийн ажилтнаас иргэн, алба хаагчтай харилцахад анхаарах асуудал, сахилга хариуцлага, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, “Эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг асуудлаар мэдлэг олгох зорилготой байгаа бөгөөд энэ үеэр “Үндсэн уртраг”, “Тэгш тус” …

  • 20 October

    Урьдчилан сэргийлэх тарилгад 73 мянган малыг хамруулжээ

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …

  • 20 October

    Чингэлтэйчүүд ахмадын урлагийн бэсрэг наадмын ялагчдаа тодруулжээ

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс 10-р сарыг “Ахмадын сар” болгон зарлаж олон арга хэмжээ зохион байгуулж байна. “Ахмадын сар”-ын хүрээнд Чингэлтэй дүүргийн 3,9,12-р хороодын Иргэний танхимын ажилтнуудаас санаачлан “Ахмадын Урлагийн Бэсрэг Наадам”-ыг 1,2,3, 9,10,11,12 дугаар хороодын Иргэний Танхим, дүүргийн Соёлын төвтэй хамтран 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Бэсрэг наадмын …

  • 20 October

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М. Чинболдын нэрэмжит шатрын тэмцээн боллоо

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М. Чинболдын нэрэмжит Өсвөрийн шатарчдын “Их Нүүдэл-999” тэмцээн нь 2015.10.18-19-ний өдрүүдэд 9-р сургууль дээр зохион байгуулагдаж 16 сургуулийн 378 тамирчид өрсөлдсөнөөс: 1-р анги                                  Эмэгтэй                                                                     Эрэгтэй 1-р байрт    А. Анударь /62-р сургууль  /                             1-р байрт Б. Ихмөрөн / 12-р сургууль 2-р байрт    М. Болормаа /67-р сургууль /                           2-р байрт Эрхэс / 62-р сургууль / 3-р байрт …

  • 20 October

    Секс хүүхэлдэй болох хүсэл нь хэрээс хэтэрчээ

    Виктория Уайлд (Victoria Wild) секс хүүхэлдэй шиг харагдахыг хүсдэг нэгэн гэнэ. Тэрээр энэ төрхийг олж авахын тулд 49 мянган Доллар зарцуулжээ. Виктория Уайлдын хүсэл нь хэрээс хэтэрч хагарах гэж байгаа юм шиг том хөхтэй болж, галуу шиг уруултай болжээ. Гэхдээ шинэ төрх нь өөрт нь чигтэйхэн таалагдаж байгаа сурагтай. Гоо сайхны хагалгаанд орохын өмнө Харин дараа нь Үргэлжлэлийг ЭНД дарж …

  • 20 October

    Францын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив

    Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак Итгэмжлэх жуух бичгээ барив. Жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ албанд томилогдон ирж буйд нь хатагтай Элизабет Барсакт баяр хүргээд энэ жил Монгол Улс, Бүгд найрамдах Франц …

  • 20 October

    Байнгын хороо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн тодотголын дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.20/ хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн …