Махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурчээ

4da7419c47e20d18bigУрьд нь дунджаар  8500-7500 төгрөгийн үнэтэй байсан махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурч, 5000-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Үнэ буурах болсон гол шалтгааныг санхүүгийн хүндрэлээс гадна зуд болж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байна.

Худалдаачид, малчдын хэлж буйгаар махны нийлүүлэлт өссөн ч худалдан авах чадвар муудаж, борлуулалт сул байгаа гэнэ.

Иймээс малчид ченж нартай харилцахаас илүүтэй, өөрсдөө жижиглэнгээр борлуулах нь элбэг болжээ.

Хувиараа борлуулалт хийж буй малчин Л.Жигжидээс борлуулалт хэр байгааг тодруулахад, урьдынхаасаа муудсан.

Гэхдээ ченж нарт худалдсанаас жижиглэнгээр борлуулсан нь хамаагүй ашигтай.

Бидний үйл ажиллагааг мэргэжлийн байгуулллагууд байнга хяналтандаа байлгаж, холбогдох дүрэм, журам, стандартыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа гэж ярилаа.

www.medeelne.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …