Урьд нь дунджаар 8500-7500 төгрөгийн үнэтэй байсан махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурч, 5000-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үнэ буурах болсон гол шалтгааныг санхүүгийн хүндрэлээс гадна зуд болж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Худалдаачид, малчдын хэлж буйгаар махны нийлүүлэлт өссөн ч худалдан авах чадвар муудаж, борлуулалт сул байгаа гэнэ. Иймээс малчид ченж нартай харилцахаас илүүтэй, өөрсдөө жижиглэнгээр борлуулах нь элбэг болжээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл