Monthly Archives: October 2015

October, 2015

  • 16 October

    “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх сургалтанд урьж байна

    Хэрэглэгчийн Менежментийн Академийн 2015-2016 оны хичээлийн жилийн өвөл цагийн сургалт явагдаж байна. Тус академиас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн газартай байгуулсан гэрээний дагуу “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх 3 хоногийн цуврал  сургалт 2015 оны 10, 11, 12 саруудад үргэлжилнэ.  Бүртгэл явагдаж байна. Хэрэглэгчийн эрхийн шинжээч болох сонирхолтой хөдөлмөрийн насны төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг  бид сургалтандаа  элсүүлэн сургаж мэргэжлийн чиг баримжаатай  Хэрэглэгчийн эрхийн …

  • 16 October

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа

    Тус зөвлөлийн аравдугаар сарын ээлжит хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт”, Татварын эрх зүйн орчны шинэчлэлийн боловсруулсан Татварын багц хуулийн төслүүдийн талаар танилцуулж санал солилцлоо. Тус хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож зүүн аймгуудад бизнесийн чиглэлээр гарч буй санал санаачилга, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжилтийн хүрээнд хоёр үе …

  • 16 October

    Нас барсан цагдаа “буруутан болох уу”

    Цагдаа, цагдаагийнхаа аминд хүрчихлээ. Уг нь тэд хүний аминд хүрэх биш аврана, хамгаална гэж тангараг өргөсөн албан хаагчид. Гэвч ийм нэг ноцтой гэмт хэрэг 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар болсон юм. Цагдаа яагаад цагдаагийнхаа аминд хүрэв. Энэ асуудлаас бичвэрээ эхлүүлье. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн …

  • 16 October

    Нийслэлд 6 хүн золгүй байдлаар нас баржээ

    2015 оны 10-р сарын 14-с 15-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 120, зөрчлийн 435 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 53 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 26, бусдын биед гэмтэл …

  • 16 October

    Жүжигчин Б.Мишээл хуримаа хийжээ

    Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг одоор залуу жүжигчин Б.Мишээл тодроод байгаа гэхэд буруутахгүй. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина. Тэгвэл түүний амьдралын аз жаргалтай өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр хуримаа хийлээ. …

  • 16 October

    5,3 тн самар хууль бусаар нуун оруулж иржээ

    Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн  зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө  Төв аймгийн нутаг  Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа  Х.Truek  маркийн 39-04  дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон …

  • 16 October

    РОМЕО & ЖУЛЬЕТТА бүтээл 20-р зуунд Монголын тайзнаа

    У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” хэмээх жүжгийн тайзны бүтээл болгохыг хүсдэггүй найруулагч гэж үгүй. Мөн “Ромео Жульетта”-д хүч авъяасаа сорьж залуу насаа энэ дүрээр мөнхлөхийг хүсдэггүй жүжигчид ч гэж үгүй. Үнэхээр ч хайр дурлалын хүч ямар гайхамшигтай байдаг хийгээд түүний сайн сайхныг мэдрүүлж чадах цорийн ганц бүтээл бол яах аргагүй “Ромео Жульетта” мөн Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” бүтээл 1966 онд Хүүхэд …

  • 16 October

    Эвслийн бүлэг завсарлага авлаа

    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс …

  • 16 October

    “Их-7”-гийн уулзалтад Монголын Хөдөлмөрийн сайд оролцов

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-д болсон “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”-д оролцоод ирлээ. “Их-7” буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы хөдөлмөрийн болон хөгжлийн асуудал хариуцсан  сайд нар жил бүр цуглаж  дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг “Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний …

  • 16 October

    УИХ-ын даргын илгээлт

    “Монголд үйлдвэрлэв. Аж үйлдвэрийн чуулган-2015”-д оролцогчдод Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, “Монголд үйлдвэрлэв” уриан дор зохион байгуулагдаж буй аж үйлдвэрийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Улс орны хөгжлийн үндэс суурь нь том ч бай, жижиг ч бай нэмүү үнэ цэнэ шингэсэн …

  • 16 October

    “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ болох гэж байна

    “Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ МҮХАҮТ-д 10 сарын 23-нд болох гэж байна. Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, “Баяр агентлаг” ХХК болон Голомт банк хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээний алтан ивээн тэтгэгчээр Монголын анхны дижитал контентийн компани “Монгол контент”, онлайн төлбөр тооцооны “Z pay” систем ажиллаж, онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, ухаалаг кассын …

  • 16 October

    Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллахаар боллоо

    Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр нүүрс боловсруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон. Айлчлалын дараа Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, Германы Засгийн газраас Туссен группыг нүүрс боловсруулах чиглэлд ажиллах компаниар …

  • 16 October

    Хурал яагаад чухал вэ?

    Ажил хэрэгч хүмүүс сонголтоо зөв хийх нь маш чухал. Яагаад гэвэл таны бизнесийн санаа, алхам, үйлдэл бүрт сонголтоос шалтгаалсан асуудлууд өрнөж, шийдлүүд гарч ирдэг. Аливаа хурал чуулганд оролцох нь танд яагаад хэрэгтэй талаар чиг өгөх гэж дараах нийтлэлийг бэлтгэлээ.  Цагаа олсон уу? Оролцогчдын эрэлт хэрэгцээ нь аливаа хурлыг зохион байгуулах үндсэн шалтгаан байдаг. Өнөөдөр мэдээлэл технологийн дэвшилтэй холбоо хамааралгүй бүтээгдэхүүн …

  • 16 October

    Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан …

  • 16 October

    Богдхан уулын тахилгад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга онгоц хөлөглөөгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр Цэцээ гүний оргил дээр болсон. Тус тахилгад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгыг нисдэг тэрэг хөлөглөж хайрханы оргил дээр гарсан гэх буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах …