Yearly Archives: 2015

January, 2015

  • 7 January

    Хөдөөгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилжээ

    Хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдалтай холбоотойгоор иргэдээс ирүүлсэн хүсэлт, саналыг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн 2, 3 дугаар улирлын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилж байна. /Тушаал/ Хөдөө, орон нутагт мал төллөх үеэр эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй, соѐлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид …

  • 7 January

    Хэвлэлийнхэн хүртэл андуурсан топ Х.Бадамгэрэлийн “найз залуу”

    Нөхөрт гарахаасаа өмнө загварын тайзнаа гаргасан амжилт, миссийн тэмцээнээр олонд танигдсан Х.Бадамгэрэлийг хэвлэлийнхэн янз бүрийн эрчүүдтэй холбож бичдэг байлаа. Бүр өөртэй нь усны дусал мэт адилхан царай төрхтэй, үл таних өндөр залууг шинэхэн “амраг”-аар нь тодруулаад хэсэгтээ л олныг төөрөгдүүлэхэд хүргэсэн нь нууц биш. Харин ургийн овог нь хүртэл “Өндрийнхөн” гэгддэг мисс, топ модель Х.Бадамгэрэл үүнд залруулга хийж “Энэ чинь …

  • 7 January

    Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт хийгдэх ажлууд

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр149 тэрбум 501.7 саятөгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөгийн, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн хөрөнгө …

  • 7 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09:00 цагт Улсын онцгой комиссын хурал Монгол Улсын  Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болно. 09:00-13:00 цагт Шинжлэх ухааны академийн  2014 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэнэ. Хаяг, Соёлын төв өргөө, Б корпус, 3 давхарт , Сэтгүүлчдэд нээлттэй. 10:30 цагт Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Иргэний идэвхтэй оролцоо” ТББ-тай хамтран “Шилэн дансны тухай хууль”, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг …

  • 7 January

    УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, анхны хэлэлцүүлэг/: -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд …

  • 7 January

    М.Батчимэг: Нийт өрхийн 70-80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

    УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байна. Энэ удаагийн тодотголд халамжийн бодлого руу түлхүү чиглэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. -Эдийн засгийн хямралтай үед төсвийн тодотголыг халамж руу чиглүүлж байгаа нь анхаарал татаж байна. Халамжаас танах зайлшгүй шаардлага байсан юм болов уу? -Ерөнийдөө Монгол Улс 2013 оныг хүртэл буюу эдийн засгийн өсөлт өндөр байх үед зарим талаар …

  • 7 January

    Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн

    Зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 11-16 градус, Говийн бүсийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 …

  • 7 January

    Хөх бич өдөр

    Аргын тооллын 1 сарын 8-ны пүрэв гараг, билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн  18-ны бархасвадь гараг. 5 шар мэнгэтэй, үл зохилдох барилдлагатай, үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 8:38 цагт  мандан, 17:11 цагт  жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. …

  • 7 January

    2014 оны шилдэг үйлдвэрлэгчдээ урамшууллаа

    Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2014 онд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон үйлдвэрлэгчдээ урамшууллаа. Манай төв нь 2014 онд дотоод үзэсгэлэн худалдааг 5 удаа зохион байгуулж, 2 удаагийн гадаад үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэгчдээ зуучлан оролцуулсан байна. Мөн  эдгээр иргэдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталилан танилцуулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянголд үйлдвэрлэв” телевизийн нэвтрүүлэгт оролцуулах, …

  • 7 January

    ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайхан томилогдлоо

    МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан ШӨХТГ-ын даргаар дөнгөж сая томилогдлоо. Энэхүү газрыг өмнө нь Иргэний хөдөлгөөний гэх тодотголтой О.Магнай  шаггүй сайн хашиж байсан бөгөөд улс төрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байдаг. Тэгвэл түүний оронд  ШӨХТГ-ын даргаар томилогдож байгаа Т.Аюурсайхан нь МАН-ыг засгийн эрх барьж байх үеэс  МАН-д Шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж,  улмаар  журмын нөхөд болох  Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Т.Сайнжаргал …

  • 7 January

    Т.Дэлгэрмөрөн эр хүний “Хийморь”-ийг мэдрүүлнэ

    “Номин талст” хамтлагийнхан ээлжит цомог, бие даасан тоглолтод бэлтгээд тун завгүй байгаа ч тус хамтлагийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн уран бүтээлээ мартсангүй. Ойрын хугацаанд сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхэж буй шинэхэн цомгоо “Хийморь” хэмээн нэрийджээ. Тэрбээр цомгийнхоо нэрний утга учрыг “Цомгоо “Хийморь” хэмээн нэрлэсэн нь их учиртай. Бидний ахан дүүс хийморь гэж юу болохыг төдийлөн сайн мэдэхгүй байх …

  • 7 January

    Купер, Тэйлор нар болзох болжээ

    “Шарталт”, “Америк маягийн дээрэм” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин 40 настай Брэдли Купер саяхнаас кантри дуучин 25 настай Тэйлор Свифттэй болзох болжээ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр “Өглөөний мэнд америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Жүжигчин залуу “Тэйлор надад таалагдаад 4-5 жил өнгөрч байна. Тэр бүсгүйн гайхалтай төрх намайг ухаан балартуулдаг” гэж хэлжээ. 1Тэйлорыг “One Direction” хамтлагийн дуучин Харритэй өнгөрсөн оны …

  • 7 January

    Жүжигчин А.Ганчимэг тайлбар хийх шаардлагагүй…

    “Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ. Тэгвэл кино зохиол дээр гардаг  Эрхэс тэнгэрт, Тэргэл саран,  Ялгуун сайхнаар, Энхжин мандмой” гэдэг шүлгийн хэсэг Яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь бичсэн шүлгийн хэсэг гэнэ.  Мөн ах …

  • 7 January

    Монголд H3N2 вирусын халдвар тээгчид бүртгэгджээ

    НЭМГ-аас 2015 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуу, томуу төст өвчний байдлын талаар мэдээлэл гаргасан байна. Албан ёсны мэдээлэлд дурьдсанаар 2014 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2015 оны нэгдүгээр сарын 05-нд нийслэлийн хэмжээнд 26571 хүн амбулаторийн үзлэгт хамрагдаж, 3438 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 12.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс …

  • 7 January

    Хархорум хотоо босгох уу

    Ердөө зургаахан жилийн дараа буюу 2020 онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиох гэж байна. Энэ түүхэн ой бидэнд хэр ач холбогдолтой вэ? Бидэнд Хархорум хотоо дахин сэргээн байгуулах хүсэл эрмэлзэл байна уу? Лав л одоогоор мэдэгдэх юм алга. Америкчууд Цагаан Ордоноо англичуудад шатаалгаж, Солонгосчууд хааныхаа ордонг япончуудад  шатаалгасан түүхтэй. Гэвч тэд дахин босгожээ. Тэд …