Yearly Archives: 2015

January, 2015

  • 9 January

    Цэргийн бүртгэл амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдаж байна

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 152 хороонд явагдаж байна.  Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй …

  • 9 January

    Монголын түүх: ӨЛЗИЙ ХУТАГ ХАТАН / Тогоонтөмөр хааны хайртай хатан/

    Солонгос угсааны 8 эмэгтэй Алтан ургын язгууртануудтай хуримлаж байсны сүүлийнх нь Өлзий Хутаг буюу Ки Ван Чжи хатан юм. Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүнийг Ци хатан гэнэ. Түүнийг анх Солонгос тайган Түмэдэй гэгч хааны ордонд оруулж, үйлчлэгч охин болгожээ. Ки Ван Чжи багаасаа сэцэн сэргэлэн, уян налархай ааштай учир Тогоонтөмөр хаанд маш их таалагдаж сул хатан болгосон байна. Тогоонтөмөр Ки …

  • 9 January

    Нийтийн дуучид С.Жавхланг дагахаар шийдсэн үү?

    Гавьяат жүжигчин С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй” нэртэй хувьсгал тэмцлийн тоглолт хийж нийгмийг, тэр дундаа төрийн томчуудыг донсолгоод авсан билээ. Амьдрал хүнд хэцүү энэ цаг үед тоглолтынхоо орлогыг ядууст хандивласан нь мэргэжил нэгтэй нөхдүүдэд нь ихэд таалагдсан бололтой. Тухайлбал, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн нийтийн дуучидтай хамтарч “Монголоороо байгаасай” гэсэн нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтын уриалга нь мөн л …

  • 9 January

    Төрийн ордонд шатрын тэмцээн болж байна

    Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль …

  • 9 January

    Боко Харам хотыг галдан шатаажээ

    Нигерийн хойд нутгаас олон мянган хүн орон гэрээ орхин дайжиж байна. Лалын хэт даврагч Боко Харам бүлгийн зэвсэгт дайчид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр  Бага хотод дайралт хийж 100 гаруй хүний амь нас хөнөөсөн тухай мужийн захирагч Абба Хассан пүрэв гарагт мэдээлжээ. Гэрчүүдийн ярьж буйгаар Боко Харамын хэт даврагчид өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд олон хүнийг хөнөөж, олон арван байшин барилгыг шатаажээ. …

  • 9 January

    Турах дэглэм

    Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна. 1-р өдөр: Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн …

  • 9 January

    Нийслэлд махны үнэ тогтвортой байна

    Нийслэлд 2015 оны 1-р сарын эхний 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 …

  • 9 January

    Чингис хааны бунхныг олоход ойрхон байна

    Их Монгол Улсын удирдагч 1227 онд 72 насандаа гэнэтийн өвчний улмаас таалал төгссөний дараа түүнийг хаана оршуулсан нь өнөө болтол тодорхойгүй байгаа билээ. Харин  сайн дурын археологичдийн тусламжтайгаар Монголын анхны эзэн хааны бунхныг олоход тун ойрхон байна гэж эрдэмтэд үзэж байна. Чингис хааныг оршуулсан байх магадлалтай газар нутгийн хиймэл дагуулын 84 мянган зураг дотроос 10 мянга гаруй сайн дурынхан археологийн …

  • 9 January

    ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

    Үнэт цаас, хөрөнгийн зах зээл сонирхогч иргэдийн хүсэлтээр Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалт 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 14:00 цагт эхэлнэ.  Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд явагдах бөгөөд санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтэн багш нар хичээлийг удирдан явуулна. Тус сургалтанд хамрагдахыг хүссэн …

  • 9 January

    Ажлаас халах нь амиа хорлох хүний тоог нэмж байгааг анзаарч байна уу, Ерөнхийлөгч өө?

    Ажлаас халах тушаал өнөөдөр цаазын тогтоол шиг үйлчилж байгааг “Цаазын ялаас татгалзъя” хэмээн тунхаглаж ирсэн Улсын аав,  Төрийн тэргүүн,Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анзаарч байна уу? Яагаад ингэж асуув гэхээр он гарсаар  Ерөнхийлөгчөөсөө эхлээд л  Монгол Улс маань тун удахгүй  гурван сая дахь иргэнээ хүлээж авна хэмээн баяр хөөр болж байна. Хүн нэмж байгаа нь сайхан. Гэтэл амьдрах, амьд явах аргагүй болсондоо хорвоог …

  • 9 January

    Заавал мэдвэл зохих 10 шүлэг

    Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв. Д.Нацагдорж ЗХУ болон Германд …

  • 9 January

    1.5-2 настай хүүхдийн хооллох зарчим

    Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ. Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. …

  • 9 January

    Хөлс гарах эрүүл мэндэд тустай

    Хүний биед бараг 2-3 сая хөлсний булчирхай байдаг. Байнга суугаад байдаг хүний биеэс өдөрт 2 литр шахам хөлс гардаг боловч халууны хэмжээ нэмэгдэх юм уу биеийн тамирын дасгал бэлтгэл хийхэд хөлс гарах хэмжээ нь нэмэгдээд 10 литрт хүрдэг. 1 грамм хөлс гарах бүр 0.64 килокалори халуун гардаг, хөлс гарах нь халууныг гадагшлуулдаг төдийгүй бас хортой элементийг гадагшлуулж чаддаг байна. Биеийн …

  • 9 January

    Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд

    Бид өмнө нь гэрийн нөхцөлд цахилгаан эрчим хүч хэмнэх олон аргыг цуврал болгон оруулсан. Хэрэглээгээ ухаалгаар зохицуулж, өрхийн төсвөө хэмнэж байгаа цахилгаан хэрэглэгчид олон болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр гал тогоонд хоол бэлтгэхэд цахилгаан эрчим хүчээ хэрхэн хэмнэх талаарх зөвлөгөөг хүргэе. 1. Цахилгаан зуухны тавилыг хоолоо буцалтал хамгийн их дээр нь буцалж эхэлмэгц бага руу нь шилжүүлэх маягаар хоол хийх …