Yearly Archives: 2015

January, 2015

  • 18 January

    Бөөс ихсээд байгаа нь ямар учиртай вэ?

    Угаалгын нутаг, шампунь гэгч соёлын бараа монголд орж ирсэнээс хойш бөөс гэдэг амьтан устаж үгүй болсон гэдэг. Ямар сайндаа зарим нэгэнд нь бөөс хэрэг болоод олдохгүй бөөс үнэд хүрч байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж эцэг эхчүүд нь сандралдах болсон. Хөдөө орон нутгаар л бөөс илэрсэн юм шиг яриа гараад байгаа. Угтаа бол хотод ч бас бөөс …

  • 18 January

    Хамгийн үнэтэй хумстай одоор тодорсон дуучин бүсгүй

    Их Британийн дуучин Лили Алленийг хамгийн үнэтэй хумстай од бүсгүйгээр тодорсон байна. Тодруулбал тэр саяхан “Brit Awards”-д нэр дэвшсэнийхээ дараахан шүтэн бишрэгчдээ хумсаараа алмайруулжээ. Тэр 10 хурууныхаа 6-д нь бөгж зүүсэн төдийгүй тэдгээр  нь бүгд үнэт чулуун шигтгээтэй. Мөн хумсаа цайвар ногоон болон алтлаг шаргал өнгөөр будаж, тус бүр дээр нь үнэт чулуун шигтгээг хэд хэдээр нь нааж гангарсан байна.

  • 18 January

    Ирина, Роналду нарын салсан шалтгаан

    Хамгийн сайхан хос гэгдэх Супер модель Ирина Шейк ба алдартай хөлбөмбөгчин Криштиан Роналдо нар салсан тухай мэдээ цацагдаад удаагүй байгаа. Тэгвэл тэдний салсан шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байгаа. Алдарт хөлбөмбөгчин Роналду нэгэн хэвлэлд энэ талаар ярихдаа бид манай ээжээс болон салсан гэжээ. Түүний ээж  60 настай Мария Долорешийн төрсөн өдөр болж Роналду Иранаг төрсөн нутагруугаа хамтдаа явахыг хүссэн ч Ирина …

  • 18 January

    2014 он хамгийн дулаан жил байсан гэв

    2014 он бол анх 1880 онд агаарын дулааныг тэмдэглэж эхэлснээс хойшхи хамгийн дулаан жил болжээ. Америкийн Үндэсний далай тэнгис, цаг уурын асуудал хариуцсан газрын судалгаанаас үзвэл, 2014 оны дундаж дулаан 14.6 хэм байсан бөгеөд энэ нь XX зууны дунджаас 0.69 хэмээр илүү байгаа аж. Дулаарч буй газруудад Оросын Алс Дорнодын бүс, Америкийн баруун бүс нутаг, Өмнөд Америкийн эх газрын хэсэг, …

  • 18 January

    Т.Бархүү, И.Одончимэг нар өөрсдөө “Тээгч эх” хайж байна

    Шинэ он гарснаар Монголын киночдын дунд тэсрэлт хийсэн Танхай тээгч уран сайхны кино гарч удаан хүлээсэн үзэгчдийн ёстой нэг цангааг тайлах шиг болж байна. Сүүлийн үед тус киног үзэхээр кино театруудаар хүний хөл тасрахгүй байгаа бөгөөд үзвэрийн тасалбарыг урьдчилан захиалахгүй бол шууд очиход дууссан маш их эрэлттэй байгаа гэнэ. Тус кино нь Монголын чадвартай чансаатай гэгддэг олон уран бүтээлчдийг нэг …

  • 18 January

    Монгол иргэд Францад осолджээ

    Францын Монтре хотын ойролцоо, Аржентан-Сийс чиглэлийн зам дээр өнгөрсөн мягмар гаригт зам тээврийн ноцтой осол болж, дөрвөн монгол хүн нас баржээ. Тэдний сууж явсан “Мерседес” маркийн суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Хохирогчид 27-42 насныхан байснаас гурав нь газар дээрээ амиа алдаж, 27 настай залуу Каннын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа буюу пүрэв гаригийн өглөө нас барсан аж. Осолдсон ачааны автомашины жолоочийг …

  • 18 January

    Бага насны хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?

    Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна. Манай эцэг эхчүүд хүүхдийн сүүн шүдийг дахин ургах юм чинь гээд нээх их ойшоодоггүй. Энэ нь үнэхээр буруу зүйл юм. Тиймээс хүүхдийн сүүн шүдийг сайтар арчилж хамгаалж байх нь чухал юм. Хүүхэд 3 нас хүрэхэд …

  • 18 January

    “Болор цом” Төв аймагт болно

    Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ. 32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад яруу найрагчийн хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна. Өмнө нь …

  • 18 January

    И.Штраус “Оргилуун дарс” шинэ балет УДБЭТ-ын тайзнаа

    УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24-ны өдөр вальс хөгжмийг үндэслэгч Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” шинэ балет тавихаар болжээ. Шинэ жилийг санагдуулам 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн уг балетийг бүжигчид орчин үеийн сонгодог бүжгийн хэлбэрээр хүргэхийн зэрэгцээ тайзан дээр хормын дотор хувцсаа солих зэргээр илбийн үзүүлбэр ч толилуулах гэнэ. Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва бичиж, нэгэн бүсгүйн сэтгэлд …

  • 18 January

    Монгол улсын шилдэг сэтгүүлээр БАРИЛГА.МН тодорчээ

    “Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо”, Chinggis.mn сайт хамтран гурав дахь жилдээ “Best of Mongolia 2014” оны шилдгүүдийг тодруулах олон нийтийн санал асуулгыг орон даяар амжилттай зохион байгууллаа. Шилдгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл www.chinggis.mn мэдээллийн сайтаар явуулж 68 номинацид 1300 байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500 мянга гаруй саналыг өгсөн байна. “Best of …

  • 18 January

    Ноён уулын тухай миний байр суурь

    Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн болон төсвийн тэнцлийн алин боловч ямар нэг хямрал нүүрлэсэн тухай улстөрчид, эдийн засаг санхүүгийн мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж, 2014, 2015 оны төсвийг тодотгож хэлэлцэж төсвийн бүх үзүүлэлт цалин, тэтгэвэр, халамж, хөрөнгө оруулалт зэргийг бууруулах, царцаах, хасах, танах асуудлуудыг улс төрчид марган хэлэлцэж байна. Гадаад валютын ханш тасралтгүй өсч, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалдорждотоодынхувийнхэвшлийнхэн үйлдвэрлэгчид маань …

  • 18 January

    Эмнэлгүүдийн ачаалал 5.5 хувиар нэмэгджээ

    Нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр өнөөдрийн байдлаар 706 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, орны ачаалал дунджаар 5.5 хувиар хэтэрчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 52.3, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 42.8, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 29.4, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 13.7 хувиар тус тус хэтэрсэн байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • 18 January

    Намын бүлгүүд хуралдана

    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдах бол МАН-ын бүлэг Б танхимд энэ цагт хуралдана. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  В танхимд болно. Бүлгүүд өнөөдрийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Түүнчлэн 11.00 цагт Бие даагчдын зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаад байна.

  • 18 January

    Засаг хуралдана

    Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.  Үүний дагуу өнөөдөр үдээс хойш 16.00 цаг Засгийн газар хуралдахаар болжээ.  Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн Засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.  Үүний дараа УИХ-д өргөн мэдүүлэх аж.