Нигерийн хойд нутгаас олон мянган хүн орон гэрээ орхин дайжиж байна. Лалын хэт даврагч Боко Харам бүлгийн зэвсэгт дайчид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Бага хотод дайралт хийж 100 гаруй хүний амь нас хөнөөсөн тухай мужийн захирагч Абба Хассан пүрэв гарагт мэдээлжээ.
Гэрчүүдийн ярьж буйгаар Боко Харамын хэт даврагчид өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд олон хүнийг хөнөөж, олон арван байшин барилгыг шатаажээ. Тэднийг хамгаалах байсан цэргийн албан хаагчид хотоос зугтаан гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Боко Харам бүлгийхний дүрс бичлэгт бүлгийн удирдагч Абубакар Шекау хөрш зэргэлдээ Камерун улсыг ардчилалаас татгалзаж лалын улс болохыг шаардсан бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд халдлага үйлдэнэ гэж мэдээлсэн байна.
Гэхдээ дүрс бичлэгт гарч буй өөрийгөө Шекау гэж нэрлэсэн хүнийг бүлгийн удирдагч мөн эсэхийг шалгаж байгаа аж. Нигери улсын арми 2013 онд Боко Харам бүлэглэлийн удирдагчийн амийг хөнөөсөн гэж мэдэгдэж байсан. Лалын хэт даврагч тус бүлэглэл 2009 оноос хойш өөрийн лалын улсыг байгуулахаар тэмцэж байгаа юм. Тэд барууны боловсролыг буруутгаж Шариан хуулийг Нигерийн Хойд хэсгийн нутагт дэлгэрүүлэхийг зорьдог аж.