Yearly Archives: 2015

January, 2015

  • 11 January

    2015 онд нийслэлд нийтийн тээврийн шинэчлэлт хийнэ

    Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг. Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын …

  • 11 January

    Сонсголонгийн гүүрээс Яармагийн замын ажлыг үргэлжлүүлнэ

    Энэ онд Орбитын уулзвараас -Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3,6 км, Шаргаморьтын амны 6.3 км авто замын  шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД, 14-р хороо/ , Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Зүүн Алтан-Өлгийн авто …

  • 11 January

    Энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбоно

    Энэ 2015 онд Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, …

  • 11 January

    Шатар сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2015.01.11/ өндөрлөлөө. Эрэгтэй шатарчдыг тэргүүлж, алтан медаль хүртсэн С.Алтангэрэл Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар …

  • 11 January

    Дүүргүүдэд 9,843,4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1,500,0 сая төгрөг, Багануур дүүрэгт 367,2 сая төгрөг, Багахангай дүүрэгт 108,6 сая төгрөг , Налайх дүүрэгт 367,6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторхи зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.

  • 11 January

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчид ухаалаг карттай болно

    Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран  орчин үеийн техник технологийн ололтод тулгуурлаж, олон улсын стандартад нийцсэн Смарт картыг 138 мянга гаруй сурагчдад 2 дахин хямд үнээр буюу 1400 төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар олгохоор боллоо. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн үнэмлэхийг гаргахдаа сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлаж, судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд  үнэ төлбөргүйгээр …

  • 11 January

    Гүйцэтгэх захирлуудын сургалт элсэлтээ авч эхэллээ

    “Эм Эл Си Трайнинг” ХХК-аас тогтмол зохион байгуулдаг Монголын компаниудын Гүйцэтгэх захирлууд, удирдах түвшний ажилтнуудад зориулсан “СЕО Коллеж” сургалт 2015 оны 1 сарын 14-нд эхэлж 15 хоногийн турш хичээллэнэ. Олон улсын ЕМВА хөтөлбөрөөр хичээллэх “СЕО Коллеж”-ийн цогц сургалтанд Монголдоо танигдсан бизнесийн байгууллагуудын шилдэг удирдлага, Гүйцэтгэх захирлууд багшлахаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн Удирдах …

  • 11 January

    Судлаачийн үг: Золиос ба хүлээс

    Сүүлийн үед энэ засаг төрийн явдлыг мэдэх хүнгүй болов. Манайхан төсөв хэлэлцэж тоон дунд толгой эргэж гүйцэж байна. Угаасаа монгол хүн гурваас дээш тоо хэлэхээр толгой нь эргэдэг гэмтэй. Үүнийгээ маргааш нь баараггүй мартах бөгөөд тэгээд “сайхан тоо” хэлсэн хүнийг дагаж хошуурдаг өвчтэй. Ингээд бүгдээрээ “тоо” ярихаар бүгдээрээ дүүрдэг заншилтай. Энэ тохиолдолд тоо ярьж байгаа засаг нь ч, шүүмжилж байгаа …

  • 11 January

    Өнөөдөр болох үйл явдлууд

    11:00 цагт Монгол улсын ШУА-иас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх” санаачилгыг гаргаж уриалга хүргүүлэх талаар болон Хубилай хааны монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурлыг Соёлын Төв өргөөний VI двхарт зохион байгуулна. Утас: 99045949 11:00 цагт Нью Медиа группээс хэрэгжүүлж буй …

  • 11 January

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн

    Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 23-28 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 10-15 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи …

  • 11 January

    Шар хулгана өдөр

    Аргын тооллын 1 сарын 12-ны даваа гараг, билгийн тооллын  өвлийн дунд сарын шинийн 22-ны сумьяа гараг, нэг цагаан мэнгэтэй, үл зохилдох барилдлагатай, ус суудалтай, тугчин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 08:35 цагт  мандан, 17:15 цагт  жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба …

  • 11 January

    Хүүдээ гомдсон эхийн шүлэг

    Хүүдээ гомдоод уйлж суунаа, ээж нь Орчлонд чамайг мэндлэхэд ээж нь их баярласан Орь залуу насны минь хувь тавилан гэж тайвширсан Алтан дэлхийн нар минь гэж өхөөрддөг байлаа, хүүгээ Азтай ,одтой эр хүн болноо гэж итгэдэг байлаа, хүүдээ Хүүгээ уйлахад хамгийн түрүүнд ээж нь босно Хүсэл мөрөөдлөө мартан чиний л төлөө амьдарна Үргэлж чамайг аз жаргалтай байлгах гэж Үдшийн бүрий …

  • 11 January

    УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

    УИХ -ын  эмэгтэй гишүүдийн бүлгээс Ерөнхий сайдад Шаардлага хүргүүлжээ. Тэд уг шаардлагадаа жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 1 жил өгдөг байсныг болиулан  7 сарын хугацаанд олгодог болгохоор төсвийг нь танаж байгааг эсэргүүцэж шаардлагаа бичжээ.  мөн эмэгтэй гишүүдийн зүгээс   алдарт эхийн  одонтой эхчүүдийн тэтгэмжийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрснээс хойш хасна гэсэн заалтыг …

  • 11 January

    Секс эм бэлдмэлийн талаарх эмч нарын зөвлөгөөн боллоо

    Монголчуудын хоол хүнсний зохисгүй хэрэглээ, амьдралын буруу зуршлаас үүдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологийн өөрчлөлт сүүлийн үед биологийн наснаасаа хурдацтай өөрчлөгдөж, хорт нөлөөлөл их болсныг мэргэжлийн эмч нар хэлж байна. Өчигдөр Эрүүл Мэнд Спортын яаманд улсын клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдийн 120 гаруй эмч мэргэжилтнүүдийн сургалт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр эрэгтэй эмэгтэй хүмүүст түгээмэл илэрч буй бэлгийн сулрал болон цэвэршилтийн дараах …

  • 10 January

    Жимсний салатыг хэрхэн олон аргаар хийх вэ?

    Хамгийн эрүүл бөгөөд амттай хүнс бол яах аргагүй жимс жимсгэнэ билээ. Тиймээс шинэ жилийн үдшийн баярын ширээг жимсгэнэгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс жимсний салатыг хийх олон аргыг хүргэхээс гадна жимсээр зууш бэлтгэх аргуудыг хүргэж байна. 1 Хамгийн эхний алхам бол салат хийх жимсээ сонгох юм. Алим, лийр, тарвас, жүрж, киви, банана, усан үзэм, гүзээлзгэнэ, хан боргоцой, интоор гээд бүхий л төрлийн …