Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг.
Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдаж2015 оны эхний хагас жилд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийнболон цахим төлбөрийн /BMS,BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем”–ийг цогцоор нь нэвтрүүлснээр:Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, сайжирч, зорчигчид гар утас болонкартаар төлбөрөө хийх боломжтой болно. Мөн нийтийн тээврээр зорчигчдын судалгааг нарийвчлан гаргаж оновчтой төлөвлөлтийг хийх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, зорчигчдын аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн тээвэрлэгчдийн сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулах, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг шуурхай хүргэх ажилд ахиц гарч нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл нийтийн тээвэр
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …