Yearly Archives: 2015

March, 2015

  • 13 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.13/

    2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Орны ачаалал, албан: Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 679 орон дээр 630 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 100 буюу 24.7% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 94% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 21 буюу 22.6%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Эх сурвалж: НЭМГ …

  • 13 March

    Прокурорууд сургалтанд хамрагдлаа

    Дорноговь, Говь-Сүмбэр аймгийн прокурорын газрын прокуроруудад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Говь-Сүмбэр аймгийн төвд зохион байгуулжээ. Сургалт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйл, 183 дугаар зүйлээр эрүүгийн хэргийг зүйлчлэн шалгахад анхаарах асуудал, дээрх хуулийн адил болон ялгагдах байдал зэрэг сэдвээр явагдаж хуульчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн …

  • 13 March

    Дугуй хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

    Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн “Prius” маркийн автомашины дөрвөн дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь бүлэглэн хулгайлжээ. Хэргийг  ЦЕГ-ын ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж баривчилсан байна. Хулгайч нарын арга нарийсч, тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг болсон тул иргэд анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслээ хараа хяналттай газар байрлуулж …

  • 13 March

    Г.Шийлэгдамба: 98 хувь эмчилдэг, дангаар нь хэрэглэдэг элэгний эмийг оруулж ирнэ

    Элэгний C вирусыг хавсран эмчилдэг “Sofosbuvir” эмийг Монголд хөнгөлөлттэй үнээр оруулж ирнэ гэж яригдаж байсан ч нам жим болсон. Харин Эрүүл мэнд, спортын яамнаас үүнээс өөр, дангаар нь хэрэглэдэг, 98 хувийн үр дүнтэй ”Harvoni” эмийг Монголд оруулж ирэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа. -Манай улсад оруулж ирж байгаа ”Harvoni” эм ямар үйлчилгээтэй эм бэ? -Монгол улсын …

  • 13 March

    “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн боллоо

    “Мянганы хөгжлийн 4 дүгээр зорилт-Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 09- 11-ний өдрүүдэд Улаанбатар хотноо боллоо. Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд болон нийслэлийн хүүхдийн зохицуулагч, зарим аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо. Зөвлөгөөнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сү Ньют …

  • 13 March

    Та авто тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж …

  • 13 March

    “Титаник” киноны бидний мэдэхгүй төгсгөл /Бичлэг/

    Алдарт Титаник кинонд бидний мэдэхгүй өөр нэгэн төгсгөлийг найруулагч Жамес Камерон хийж байжээ. Ингээд титаник киноны та бидний мэдэхгүй төгсгөлийг хүргэж байна.

  • 13 March

    Топ С.Ариунбилэг газар ч гишгүүлдэггүй амрагаасаа салжээ

    “Гоёл-2013” топ модель С.Ариунбилэгийг загвар сонирхогчид илүүтэй сайн танина. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “хайр” хэмээн бичиж шинэхэн амрагтайгаа хамтдаа авахуулсан гэрэл зургуудаа нийтэлж олонд дэлгэсэн. Түүнийг шинэхэн амраг нь гар хүрсэн гэх мэдээлэл цацагдсан удаатай. Тэгвэл хосууд хоёр тийш болсон бололтой. Энэ талаар П.Мөнхтулга “хаалганы чинь цаана ирээд буцлаа. Чи бид хоёр учрах хувьгүй байж” хэмээн постолжээ. Топын шинэхэн амрагаар …

  • 13 March

    НИТХ-ын ээлжит хуралдаан даваа гаригт болно

    НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны …

  • 13 March

    Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна. Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын …

  • 13 March

    Өрхийн эмнэлгүүд зүрхний цахилгаан бичлэгийн аппараттай болжээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын чанарыг дээшлүүлэх, эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой сургалт явууллаа. Сургалтыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нээж, Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа удирдан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүрх судлалын тэнхмийн ахлах багш Н.Баясгалан, Шастины улсын 3 дугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн …

  • 13 March

    Тариаланчид хаврын бэлтгэл ажлаа хэлэлцэж байна

    Хаврын тариалалтын бэлтгэл ажлынхаа талаар тариаланчид зөвлөлдөн хэлэлцэж байна. ХХААЯ-н дээр болж буй эл зөвлөлдөх уулзалтын зорилго нь тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгч хамтран ажиллахад оршиж буй. Энэ хүрээнд ч ХХААЯ-наас 2015 онд газар тариалангийн салбарт гарах өөрчлөлт, шинэчлэлт болон хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар яамны ГТБХЗГ-ын …

  • 13 March

    Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ

    Цаг уриншиж хөдөө нутагт их ажил ундарч, малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 төл буюу 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг хүлээн аваад байна. Төл бойжилт 98.8 хувьтай. Ховд аймгийн төллөвөл зохих эх малын 22.5 хувь төллөн одоогоор улсдаа тэргүүлж байна гэж …

  • 13 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёрдугаар ээлжийн нээлтээ хийлээ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гуравдугаар сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын …

  • 13 March

    МУБИС-ийн оюутнууд үндэсний хувцсаараа гоёлоо

    МУБИС-ийн оюутны холбооноос “Монгол ёс заншил, дээлтэй Монгол” өдөрлөгийг өнөөдөр МУБИС-ийн “А” байранд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд МУБИС-ийн 5 салбар сургуулийн оюутнууд оролцдог байна. МУБИС-ийн оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, УБТС-ийн оюутны зөвлөлийн дарга Г.Төгөлдөр: “Дэлгэрэх төрийн дээл, мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тулхат төрийн тулгуур гутал гэж Монгол түмэн маань үндэсний хувцсаа …