Yearly Archives: 2015

February, 2015

  • 4 February

    МУГЖ Ж.Сүххуяг: 3 сар хоригдохдоо ном л уншиж өдрийг бардаг байсан

    Амьдрал гэдэг гэрэл сүүдэртэй оршиж, зовлон жаргал, алдаа оноо, баяр гуниг, нулимс инээд хослож байдаг. Амьдралын бүхий л гэрэлтэй сүүдэртэй талуудыг туулж гарсан хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг. Монголын кино урлагт өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн энэ хүний амьдрал адал явдал, баяр гуниг, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн. Энэ удаа МУГЖ Ж. Сүххуягийг урьж, уран бүтээл, хувийн амьдралынх …

  • 4 February

    Өөрийгөө өөрчлөх 12 арга

    1. Алдаагаа даван туулж сур. Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж …

  • 4 February

    С.Жавхлан: Энэ дарга нарт зөвхөн бид гомдоод зогсохгүй, Монголын минь газар шороо гомдож байгаа

    Тариалан эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос  Чингисийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулав. Тариаланчдын хөдөлмөр хог дээр хаягдлаа хэмээн тэд бухимдаж буй аж.  Энэ үеэр дуучин С.Жавхлантай  цөөн хором уулзаж ярилцлаа. -Та өнөөдөр ямар дуудлагаар Чингисийн талбайд ирэв? -Би гутаан доромжлогдож, хог шиг хаягдаж байгаа иргэдээ өмөөрч Монгол дээлээ өмсөөд тэмцэж яваа л залуу шүү дээ. Тиймээс  энд сэтгэлийнхээ дуудлагаар ирлээ. Эх …

  • 4 February

    “Цагаан уул” наадам 2 сарын 13-нд болно

    Монгол улсад сор болсон хоёр том яруу найргийн наадам бий. Энэ бол залуу найрагчдын хайрын шүлгийн наадам “Цагаан уул”, идэр насны наадам болох “Болор цом” билээ.“Цагаан уул” наадам бол залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг хамгийн чанар чансаатай наадам болдог тэр ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож  шүлгэн хүлгээ сойдог. Энэ жилийн “Цагаан уул” наадам энэ сарын 13-ны 12.00 …

  • 4 February

    Жүжигчин Р.Анхням “Чононд сүлд” киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

    Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Францын кино найруулагч Jean-Jacques Annaud бүтээл “Wolf Totem”  буюу  “Чонон сүлд” кино энэ сарын 4-нд нээлтээ хийлээ. Энэхүү киноны гол баатар Chen Zen-ий дүрд хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглож байгаа юм байна. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням байжээ. Олон Улсын …

  • 4 February

    У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн дараа хамтран дууллаа

    МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн дараа “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа хамтран дуулжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөлийн уулзалт, урлагийн тоглолтонд уригдаж оролцсон тэд, уулзалтын үеэр түмэн олны хүсэлтээр ийнхүү хамтран дуулжээ.

  • 4 February

    “Гурван охин” хамтлаг Анхмаагийн гоолиг бие

    Охидын хамтлаг дундаа чамгүй өндрөөр үнэлэгддэг хамтлагийн нэг бол 3 охин хамтлаг. Хамтлагийхан дундаа хамгийн царайлаг гэгддэг дуучин Анхмаа жүжигчин Беки-тэй хамтын амьдралаа эхлүүлсэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Дуучин бүсгүй маань саяхан өөрийн цахим хуудаснаа өөрийн хагас нүцгэн зургаа оруулж, гоолиг биеэ гайхуулаад авчээ.

  • 4 February

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж, хууль санаачлагчийн хувьд эргүүлэн татсан. Монгол Улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол …

  • 4 February

    Цагийн ажил хайгчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна

    Цагийн ажил гэдэг нь тодорхой ажлыг хийж гүйцэтгээд зарцуулсан цаг хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг ажил эрхлэлтийн нэг хэлбэр юм. Цагийн ажил хайгч нь ихэвчлэн оюутан залуус байдаг. Мөн гэртээ хүүхдээ өсгөж буй эх, ээлжний ажил хийдэг хүмүүс, ажлынхаа хажуугаар орлого олох хүсэлтэй иргэд ч цагийн ажил хийх боломжтой юм. Цагийн ажлын хөлсний тухай тогтсон хууль тогтоомж  байхгүй …

  • 4 February

    “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь 2013 оноос Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувь хэмжээг бууруулах зорилгоор идэвхитэй үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ. Сүүлийн 10 жилийн дотор Монгол улсад “Дипломтой ажилгүйчүүд” гэдэг ойлголт шинээр бий болж сургуулиа дөнгөж төгссөн залуус ажилд ороход …

  • 4 February

    “Цагаан уул” наадмыг Боса Холдинг ХХК ивээн тэтгэнэ

    Хайрын шүлгийн  Цагаан Уул наадам энэ сарын 13 –нд  болохоор болсон  билээ.  Уг наадам  нь  жилээс  жилд  цар  хүрээ нь  өргөжин тэлж залуу  яруу  найрагчдын  хүсэн  хүлээдэг  наадмын  нэг  болоод  удаж  байна. Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж  буй уг  наадмыг Монголдоо тэргүүлэх компаниудын нэг  “Боса Холдинг” ХХК-ий хүн  бүрийн  хайрын  амт “Bon o Bon” ивээн  тэтгэж, Тэрэлж акуа …

  • 4 February

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хууль өөрчлөлт оруулав

    Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.05.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 14 асуудал хэлэлцэхээр болов. Зарим хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулав. Тус …

  • 4 February

    УИХ-ын чуулганы хугацааг сунгалаа

    Улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд хаа хаанаа “бүсээ чангалж ажиллах”-ыг сануулсаар. Тэгвэл УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацааг УИХ-ын даргын 2015 оны 02 сарын 05-ны өдрийн 27 дугаар захирамжаар 02 сарын 18-ны өдөр хүртэл сунгалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд намрын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гарч байгаа юм байна, хугацааг сунгах ямар шалтгаан байна вэ, …